Ардчилсан намаас пүрэв гараг бүр хүргэдэг 4:11 мэдээллийн цагаар УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн, АН-ын бодлогын ерөнхий зөвлөлийн дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хүргэлээ.
УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн:
"ОТ компани 9 их наяд төгрөгийг ногдол ашиг болгож өгөх боломжтой юу. Өнгөрсөн хугацаанд хэлэлцээр, гэрээний үр дүнд 2037 оноос ногдол ашиг авах боломжтой гэж байсан. Ямар өртгөөр ирэх вэ, магадгүй зээлээр авч байвал бидэнд ирээдүйд дарамт ирэх үү гэдгийг нягтлах ёстой. Энэ талаар асуухаар "урьдчилан байдлаар тохирсон" хэмээн аман тайлбар хэлж байна. Үүнийг тодорхой болгохгүйгээр батлах нь буруу юм. Ногдол ашиг урьдчилж авахыг буруушаагаагүй, харин өнөөдөр ЗГ ирээдүйд олох орлогоосоо өнөөдөр төсвийн дутагдлаа нөхөж байгааг буруу гэж үзэж байна.
Нэг удаагийн гал унтраах арга мэт боловч, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэх эрсдэлтэй юм" гэлээ.

























