Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ Ахмад настны нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна АЖИЛ ЭРХЭЛЖ БАЙГАА ОЮУТАН, СУРАЛЦАГЧИД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЗАРИМ ШИМТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨХ, НӨХӨН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО С.Бямбацогт: Бид нэг л долоо хоног алдвал 11-р сарын 1-нээс цалин, тэтгэврээ нэмж чадахгүй нөхцөлд хүрнэ ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМААС МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД 45 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ "Дэлхийн зүрхний өдөр" тохиож байна Монголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ “Мэдрэлийн мэс заслын 7 хоног” үргэлжилж байна Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр БНХАУ-ын сангийн дэд сайд Ляо Минтэй уулзлаа Хүүхдийн төлөө сангийн санхүүжилтээр Монгол Улсад анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
Гурил үйлдвэрлэгчдийн буудай импортлох квотыг хайчилж, тариаланчдад боломж олгов
Сүүлийн хэдэн өдрийн турш хэвлэлийн бай болоод байсан буудайн “шаржигнаан” зөвшилцлөөр намжив.  ҮХААЯ, Үр тариа эрхлэгчдийн холбоо, гурил үйлдвэрлэгчид, гурил импортлогч компаниуд хамтарсан уулзалт ярилцлага удаа дараа хийсний үрээр  импортын гурилын хэмжээг багасгаж, зарим компанийн буудай импортлох зөвшөөрлийг цуцлахаар болжээ. ҮХААЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалын ярьснаар тариаланчдын гар дээр байгаа улаан буудайг цас орохоос өмнө борлуулахын тулд “Улаанбаатар” ХХК-ийн импортлосон буудайн зарим хэсгийг агуулахад тодорхой хугацаагаар хадгалуулахаар болж.

Мөн тариаланчид болон гурил үйлдвэрлэгчдийн хооронд улаан буудайн үнийг зохицуулах ажилд яамны зүгээс оролцохгүй, зах зээлийн жамаар өрсөлдөөнийн журмаар үнээ ярилцаад  авч өгөлцөхөөр тохиролцжээ.
Харилцан нээлттэй хэлэлцсэний үндсэн дээр дараах шийдвэрүүдийг гаргаж зөвшилцөлд хүрч чадсан байна.
“Өег” ХХК, “Алейск импекс” ХХК-ийн нэгдүгээр зэргийн гурилын импортын квотоос энэ оны долдугаар сарын 16-наас аравдугаар сарын 9-ний өдөр төлбөр хийсэн болон ачуулсан гурилын хэмжээг хасаад, үлдэж буй квотоос тус бүр 500 тоннын зөвшөөрөл олгож, илүү гарсныг нь хүчингүй болгожээ. Мөн “Од групп” ХХК-ийн  10 000 тонн, “Хангайн миллс” ХХК-ийн 10 000 тонн, “АПУ” ХК-ийн  10 000 тонн “Сайхан хүнс” ХХК-ийн 9 000 тонн улаанбуудайн импортын квотыг уг компаниудаас авсан албан бичгийг үндэслэн, “Улаанбаатар гурил” ХХК-ийн 10 000 тонн улаанбуудайнаас 3 000 тоннын импортын зөвшөөрлийг хүчингүй болгохоор  шийдвэрлэсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан