Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Зөвшөөрлийн тухай хуулийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийхэд 92.3 хувь нь төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Энэхүү хуулийн төсөл нь 10 бүлэг, 37 зүйлтэй. Зөвшөөрлийг “онцгой”, “тусгай”, “энгийн” гэсэн гурван бүлэгт ангилсан ба онцгой зөвшөөрлийг 30, тусгай зөвшөөрлийг 14, энгийн зөвшөөрлийг 7 хоногийн дотор шууд олгох юм. Гэхдээ онцгой зөвшөөрлийг 10, тусгай зөвшөөрлийг 15 жилийн хугацаатай, харин энгийн зөвшөөрлийг хугацаагүйгээр олгох юм байна.Түүнчлэн зөвшөөрлийг түдгэлзүүлэх, цуцлах, хүчингүй болгох, цуцлах үндэслэл, журмыг хуулийн төсөлд нарийвчлан тусгасан байна.

Өнөөдөр улсын хэмжээнд зөвшөөрөл олгох эрх бүхий 54 байгууллага 914 төрлийн тусгай зөвшөөрөл олгож байгаа бөгөөд хууль батлагдсанаар 300 гаруй болж цөөрөх юм. Хэлэлцэж буй хуулийн төслүүдтэй холбогдуулан гишүүдийн олонх хөрөнгө оруулалтыг татах, бизнес эрхлэх тааламжтай орчинтой улс болох нөхцөл бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой, бизнес эрхлэгчдийн хүсэн хүлээж байгаа чухал хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр оруулж ирж буйд олзуурхаж байгаагаа илэрхийлээд хуулийн төслүүдийг цаг алдалгүй хэлэлцэн батлах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж байв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан