Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Ийм байдлаар ирэх онд эдийн засаг сайжрахгүй гэж МАН үзлээ

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас УИХ-д өргөн барьсан 2015 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцээд буцаах шаардлагатай хэмээн үзжээ.
Засгийн газрын алдаатай бодлогоос болж эдийн засаг хямарсан бол өргөн мэдүүлээд байгаа  2015 оны төсвийн хуулийн төслийг энэ байдлаар нь хэлэлцэн баталбал ирэх онд эдийн засаг сайжрахгүй. Тэр тусмаа иргэдийн орлогыг нэмэгдүүлээгүй байж нэр бүхий дөрвөн төрлийн татварыг нэмэгдүүлэх нь эргээд сөрөг үр дагаврыг олноор бий болгоно гэж УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар үзэж байна.
Ирэх оны төсвийн тухай хуульд тусгаснаар бол нэг  хонин толгойд ногдуулах малын хөлийн татварыг 1000 хүртэл төгрөгт багтаан тогтоох  эрхийг орон нутгийн ИТХ-д нь олгож байгаа аж. Мөн үл хөдлөх хөрөнгийн татварыг нэг  дахин нэмэгдүүлнэ.
Ингэснээр үл хөдлөх хөрөнгийн татварт жилдээ 800 мянган төгрөг төлдөг байсан иргэн 1.6 сая хүртэл төгрөгийн татвар төлөхөөс аргагүй болно. Тээврийн хэрэгслийн татварыг Улаанбаатар хот болон Орхон аймагт нэмэгдүүлнэ. Энэ тохиолдолд мөн л жижиг суудлын тэрэгтэй иргэн 36 мянган төгрөгийн татвар төлдөг байсан бол 72 мянган төгрөгийн татвар төлнө.
Өрийн хэмжээ ДНБ-ний 90 хувьд хүрнэ гэж УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тэмдэглээд энэ мэтчлэн хүлээж авахад бэрх олон асуудал тусгаж, ард иргэд, үр хойчдоо ачаа үүрүүлсэн хариуцлагагүй төсвийн төслийг Засгийн газар өргөн мэдүүлсэн учраас буцаах  шаардлага зүй ёсоор тавигдаж байна гэж тэрээр онцоллоо.
Ийнхүү МАН-ын бүлэг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлээд байгаа 2015 оны улсын төсвийн тухай хуулийг Засгийн газарт буцаах нь зүйтэй гэж үзсэн байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан