Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 18.7 хувиар өсжээ
Цэцэрлэг, сургуулийн 270 мянга гаруй хүүхдийг эрт илрүүлэгт хамруулна
Өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралдлаа
Сэлэнгэ аймгийн 10 суманд хүрэн баавгай 86 удаа үзэгдэж, 162 толгой мал барьжээ
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна
ОУХМ К.Ёолк алтан медалийн төлөө барилдана
"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Нийслэлд борлуулагдаж байгаа АИ-92 автобензин стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд тогтмол хяналт, шалгалт хийж байна
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Ахмад настны нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна
ӨМНӨГОВИЙГ ХЯТАДАД ӨГӨХ ГЭЭД БАЙНА УУ?
Хужаа нар яахаараа манайхыг сонирхоод байна гэхээр манайхан өөрсдөө хужаагийн сонирхолд нийцүүлж хууль батлаад байгаа юм биш үү.
Эдийн засагч С.Одонтуяа
"Монгол орон хонь,үнээний томхон ферм шиг л харагддаг"гэж "Уорлд Стрит Журнал” цахим сонины нийтлэлийн доор монгол хятадаараа хагарч хэрэлдсэн залуусын дунд нэг хятад залуу дээрхийг бичжээ. “Монгол бол хоёрхон хөрштэй газар зүйн хувьд түгжигдмэл улс. Эдийн засаг болон улстөрийнх нь ирээдүй энэ” гэж өөр нэгэн тавлажээ. Гашуун үнэн.
Дэлхийн цаг агаарын дулаарлаас болоод сүүлийн 40 жилд тал нутагт эрс дулаарч, бэлчээрийн даац муудаж, мал хяналтгүй хэт өссөн зэргээс үүдээд уламжлалт нүүдлийн мал аж ахуйд өөдрөг ирээдүй харагдахгүй байна. Монгол гэдэг сайхан нэрээ Minegolia болгосон бид АНУ-ын Баруун Виржини, ОХУ-ын Сахалины арлууд шиг сарны гадаргуу, Өмнөд Африк, Индонезийн хүчил буцалсан нүхнүүдийн хувь заяаг Монголд давтахгүй байхыг хичээж байна. Гэхдээ байгалийн баялгаа ашиглаж чадаагүй үндэстэн газрын хөрснөөс арчигддагийг ойлгодог болсон тул ухаад л гаргаад л байхаас. Гэтэл өөр нэг асуудал гарч ирсэн нь үндэсний аюулгүй байдал юм.
10 тэрбум ам.доллар Лондон, ХонгКонг, Улаанбаатарын хөрөнгийн зах зээлээс босгох аварга том коксждог нүүрсний төсөл болох Таван толгойн бүтээгдэхүүний 80 хувийг Хятадын төрийн эзэмшлийн “Чалко” компани нэг тонн тутмыг 70 ам.доллараар үнэлж худалдаж авдаг.
“Чалко” хоёр сарын өмнө Монголын нүүрсийг Хятадад борлуулдаг гол худалдааны компани болох Winsway Coking Coal Holdings компанийг авахад 300 сая ам.доллар зарсаны дүнд Винсвэйн хамгийн том хөрөнгө оруулагч болоод авсан. Удалгүй SouthGobi Resources компанийг Канадын “Айвенхоу Майнз” компаниас 926 сая ам.доллараар авахаар тохирчээ. “Форбес” сэтгүүлийн нотолж байгаагаар Чикагогоос ирсэн 62 настай Р.Фрийдланд 2.8 тэрбум ам.долларын хөрөнгөтэй ч энэ бол түүний хувьд сайн наймаа.
Хятадын төрийн мэдлийн нүүрсний магнат “Шинхуа”-гийн тэргүүн Занг Сивү “Тавантолгойн Стратегийн хөрөнгө оруулагчийн хэлэлцээрийг сонгуулийн дараа дахин эхлүүлнэ “Ройтерс” агентлагт хэлжээ.
Ийнхүү Өмнөговийг Хятадын төр өөрийн мэдлийн компанийн хөрөнгө оруулалтаараа дамжуулан бараг л тасдаж авчихаад байна. Өмнөговьд урд хөрш Улаанбаатараас ойрхон хэдхэн км-ийн цаана байна.
Монголчууд Хятадаас хэтэрхий хамааралтай болсноо мэдээд хичнээн хянамгай байлаа ч өөр гарц гаргалгаа багатай. Хөрш Хятад нь дэлхийн нөөцийн хамгийн том хэрэглэгч билээ. Гол хэрэглэгчийн хувьд Хятад улс дэлхийн нүүрсний үнийг дангаараа тодорхойлж байна. Жилдээ 250 сая тонн нүүрс нийлүүлдэг Австрали тонн нүүрсний үнийг 300 ам.доллараар зардаг бол бид өнгөрсөн жил 16 сая тонн нүүрсийг 70 ам.доллараар урд хөршид экспортолсон нь тэмээ ямаа шиг л харагдаж байна. Үүнд Хятадын төрийн “Чалко”, Англи-Австралийн “Рио Тинто” компаниудын хайчин галд өртсөн урагшгүй Засгийн газраа муулахаас өөр арга алга.
Энэ байдлаар цааш явж болохгүй нь. Гэтэл Ховдын Хөшөөтийн уурхайд Хятадын “Шинвэн” компани орж ирж 460 сая тонн нүүрсэнд эзэн сууж байна. Үүний цаана манай 790 тусгай зөвшөөрөлтэй томоохон ордууд гадны хөрөнгө оруулагчдын мэдэлд байна.
Тусгаар улсад тусгаар бодлого хэрэгтэй. Одоо байгаа энэ Засгийг солих хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
Зочин
Хужаа нарыг сайн таньдаг юм биш үү өөрөө
2012.06.21
2012.05.22