МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа
Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ
АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
МАН, энэ төрийг эзэнгүй байлгахаар ”тоглож” эхэллээ
Гэвч оронд нь томилох ёстой байсан сайд нарын томилгоог хэлэлцсэнгүй. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Сайд нарыг томилох асуудлыг цувуулж бус хамтад нь шийдэх ёстой” гээд ажлын тав хоногийн завсарлага авав. Уг нь, Уул уурхай, эрчим хүчний сайдад Р.Жигжид, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдад Л.Пүрэвсүрэн, Сангийн сайдад Д.Зоригт нарын нэрийг дэвшүүлснийг хэлэлцэн томилох байлаа. Засгийн газраас дээрх нэрсийг өргөн барьсан учир хэлэлцэхээр товлоод байсан юм. Харамсалтай нь, МАН-ын бүлгийн энэ болчимгүй шийдвэрээс болоод шинээр эмхлэгдээд буй дөрвөн яам сайдгүйгээр ажлаа эхлүүлэх болж байна. Хэдийгээр “Шударга ёс” эвслийн бүлгээс Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдад Н.Батцэрэгийг нэр дэвшүүлэхээр болсон гэсэн ч Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүлснийг нь харгалзан үзэх хэрэгтэйг УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ хэлнэ билээ.
тоодгор хуяг тэргүүтэй ан- ханаас салахын түүс болсон иргэд аан олон бна.
Зөв зөв АН -ынхан их далчигнаад байгаа юм өөрсдийнхөө толгой дээрх булууг харахгүй байж хачин хачин юм яриад
Захиалгатай ичгүүргүй нийтлэл байна. Хуулиа гууль болгосон, төрөө хямраасан, эдийн засгаа унагасан, гадаадын хөрөнгө оруулалт татарсан, төгрөгийн худалдан авах чадвар унасан, бүх барааны үнэ өссөн, ажилгүйдэл, ядуурал нэмэгдсэн хариуцлагыг ЗГ хүлээхгүй юу. Үнэнд гүйцэгдэж, бүтцээ өөрчлөх, сайд нарт хариуцлага тооцох, чөлөөлөх, шинийг томилох асуудлаа ч нэг мөр өргөн барьяихаж чадахгүй байхад МАН ингэж шаардах нь зүй ёсный хэрэг. Ерөөсөө МАН-ын гэхээсээ илүү наадах чинь ард түмний шаардлага. Та нар ингэх тусам олны дургүйг улам хүргэж, тойрохоо зуруулах цаг чинь ойртоно шүү.
Парламент дахь цөөнхийн бүлэгт аливааг саатуулахаас өөр хийх ажил алга бололтой. Монголын төрийг удирдаж явсан энэ том намаас гарамгүй үйлдлүүд сүүлийн үед цухалздаг болжээ. УИХ Засгийн газрын бүтцийн өөрчлөлттэй холбогдуулан оруулж ирсэн бүрэлдэхүүний өөрчлөлтийн дагуу долоон сайдыг чөлөөлсөн.
Гэвч оронд нь томилох ёстой байсан сайд нарын томилгоог хэлэлцсэнгүй. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Сайд нарыг томилох асуудлыг цувуулж бус хамтад нь шийдэх ёстой” гээд ажлын тав хоногийн завсарлага авав. Уг нь, Уул уурхай, эрчим хүчний сайдад Р.Жигжид, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдад Л.Пүрэвсүрэн, Сангийн сайдад Д.Зоригт нарын нэрийг дэвшүүлснийг хэлэлцэн томилох байлаа. Засгийн газраас дээрх нэрсийг өргөн барьсан учир хэлэлцэхээр товлоод байсан юм. Харамсалтай нь, МАН-ын бүлгийн энэ болчимгүй шийдвэрээс болоод шинээр эмхлэгдээд буй дөрвөн яам сайдгүйгээр ажлаа эхлүүлэх болж байна. Хэдийгээр “Шударга ёс” эвслийн бүлгээс Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдад Н.Батцэрэгийг нэр дэвшүүлэхээр болсон гэсэн ч Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр хүргүүлснийг нь харгалзан үзэх хэрэгтэйг УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ хэлнэ билээ. УИХ-ын намрын чуулган нээлтээ хийгээд хагас сар болоход ямар ч шийдсэн асуудалгүй энэ хугацааг өнгөрүүлжээ. Бүтцийн өөрчлөлтөө яаралтай оруулаад ирвэл хурдан шийдвэрлээд ирэх оны төсвийн төсөл дээр ажиллая гэж байсан эрхэм гишүүдийн үг хий хоосон болж таарав уу. Бүтцийг батлуулаад бүрэлдэхүүнээ шийдүүлээд сайд нараа томилох гэж ноцолдсоор байтал аравдугаар сарыг барах нь.
Завсарлага гэгч ажлын тээгийг МАН-ын бүлэг ганц гарц болгодог. Энэ бол анхны тохиолдол биш. 2013 оноос хойш өдийг хүртэл УИХ дахь МАН-ын бүлэг ажлын тав хоногоор нийтдээ ажлын 70 гаруй хоногт нь завсарлага авсан байх юм. Жишээлбэл, Байнгын хороодоос гэхэд Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудал, Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, өчигдөр орсон сайд нарыг томилох асуудал зэргээр нийтдээ ажлын 23 хоногийн завсарлага авчээ.
УИХ-ын чуулганаас Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах эсэх, Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төсөл, Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл, “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, УИХ-ын гишүүдийг хурууны хээгээр ирц бүртгэх тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль, УИХ-ын дэд даргыг сонгох тухай, Ерөнхий сайдыг огцруулах асуудал гэхчлэн 13 удаа ихэнхдээ ажлын тав хоногийн завсарлага авсан байх юм. Зөвхөн чуулганы хуралдаанаас ажлын 55 хоногийг нь МАН-ын бүлгийн завсарлага УИХ зарцуулж, тэр хэмжээгээр ажил хойшилж уягдсан гэсэн үг. Ажлын 70 гаруй хоногийн завсарлага авч чадсанаараа МАН-ын бүлэг дээд амжилтын эзэн болох нь. Тэд чадлаа.
Хамгийн сонирхолтой нь, өөрсдийн оруулсан асуудал гэлтгүй өнгөрсөн хугацаанд цөөнхийн бүлгийн тавьж ирсэн Засгийн газрын бүтцийг цөөлж, цомхотгох асуудалд хүртэл завсарлага авч байгаа нь зүгээр л улс төр хийж буй хэлбэр гэж УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Б.Гарамгайбаатар, Г.Баярсайхан, З.Баянсэлэнгэ, Р.Гончигдорж нар хангалттай хэлсэн.
Бүтцээ цомхон болгохыг улиг болтол давтсан мөртлөө эхлээд сэлгээгээ хийчихье, дараа нь ирэх оны төсөв зэрэг чухал асуудалдаа цаг гарган нухацтайгаар хандъя гэхээр “Үгүй” гээд гэдийчихлээ. Хоёр гуравхан хоногийн өмнө явуулах сайдаа чөлөөлж, томилохоо хурдан оруулаад ир гэж МАН-ын гишүүд хэлж байсан. Оруулаад иртэл бүх сайдыг нь л хэлэлцэнэ, үгүй бол завсарлага авлаа шүү гэж айлгав. Нөгөө сүрхий олон жилийн туршлагаа жишээ татан ярьж төрийн залгамж чанар алдагдлаа гэж байсан эрхэм гишүүд хэлсэн үгнээсээ эсрэг үйлдэл хийж буй нь энэ.
Уг нь энэ долоо хоногтоо томилгоог эмхэлж дуусгаад ирэх долоо хоногоос 2015 оны төсвөө хэлэлцээд эхлэх боломж бүрэн байв. Харин дараагийн долоо хоногт бас л элдэв шалтаг тоочин сайд нараа ярьсаар суух болж таарлаа. Тэгж байтал арваннэгдүгээр сар гарч, төсвийн төсөл батлагдах хуулийн хугацаа буюу 15-ны өдөр тулаад ирэх нь. Намрын улс төр сайдын сандал суудал болж, МАН-ынхан дахиад л эсрэг дүрдээ тоглож эхэллээ.
Өнгөрсөн хаваржин Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг хавсарч хийхийг хориглох хуулийн төсөл хэлэлцэж, улс төржсөн. Харин намрын чуулганыг Засгийн газрын шинэ сайд нарт зарцуулж, улс төржүүлэх төлөвлөгөө МАН-ынхан санаачилсан бололтой.
0 Сэтгэгдэл
зочин
ЗГ огцрохоор төр эзэнгүй болно гэдэг зүгээр л жижүүрийн хоосон шалтаг. Харин ч эзэнгүй мэт байгаа ЗГ-аа эзэн шиг ажиллах хүмүүсээр шинэчлэх нь эрүүл алхам. Имй боломжийг ардчилал бидэнд олгосон.
2014.10.18
2014.10.17
2014.10.17
2014.10.17























