Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа
"ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ"
“Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна
ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА
Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ
ХӨСҮТ нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслыг амжилттай нутагшууллаа
Өнөөдөр 13 цаг хүртэл Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хаана
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан
“Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Ухаалаг хүүхэдтэй болъё гэвэл хэзээ гаргах вэ
Британийн эрдэмтэд эмэгтэй хүний хэдэн насандаа гаргасан хүүхэд бусдаас илүү ухаалаг,чадварлаг хүүхэд байх вэ гэдгийг тогтоохоор 11 жилийн туршид судалгаа хийж 176 гэр бүлийн хүүхдийн оюун ухааны чадварыг судалж үзжээ.

Судалгаанаас үзэхэд тухайн эмэгтэй хэдэн насандаа ээж болсон нь хүүхдийн оюуны чадавхитай шууд хамааралтай буюу хэдий л хожуу төрүүлсэн байна тэр нь илүү ухаалаг байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
Дээрх 176 өрхийн хүүхдүүдийг судалж үзэхэд ээж нь 16-22 насандаа гаргасан хүүхдүүд IQ-ээрээ бусдаас нэг их ялгарахгүй байгаа нь харагджээ.
Эрдэмтдийн үзэж байгаагаар бол 25 хүртэлх насандаа буюу эрт жирэмслэх нь залуус гэр бүлээ урьдчилан төлөвлөгөөгүй байдгаас эхчүүд төрөхийн өмнө стресст орох нь элбэг байдаг гэнэ. Ингэж ирээдүйн ээж сэтгэхүйн дарамтад орох нь бойжиж байгаа ургийн оюун ухаанд муугаар нөлөөлдөг байна.
Харин нас тогтсон эмэгтэйчүүд бол жирэмсний үеэ маш тайван өнгөрүүлдэг гэнэ. Ер нь хүүхэд төрүүлэх хамгийн тохиромжтой нас бол эмэгтэйчүүдийн 27 нас гэж эрдэмтэд үзжээ. Статистик мэдээнээс үзэхэд 27-гоос дээш насандаа хүүхэд төрүүлж байгаа эмэгтэйчүүдийн дөнгөж 18 хувь нь л жирэмсэн үедээ сэтгэлийн хямралтай байдаг гэсэн тоо гарчээ.
Тийм болохоор жирэмсэн үедээ тайван амгалан байж, нөгөө талаас амьдралд байр сууриа олсон эмэгтэйгээс төрсөн хүүхэд ухаалаг байдаг гэнэ. Үүнээс үүдээд судлаач, эрдэмтэд ухаалаг хүүхэдтэй болъё гэвэл 27 наснаасаа хойш л гарга гэж зөвлөж байна.

0 Сэтгэгдэл