Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Н.Алтанхуягийг эсэргүүцэж ар араасаа мэдэгдэл хөвөрсөөр

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл өнөөдөр олон нийтэд мэдэгдэл хийлээ. Тэрээр АН дарга Н.Алтанхуягийн МАХН-ын даргатай хамтран ажиллах гэрээ байгуулсныг АН-ын гишүүд, дэмжигчид цочирдон хүлээн авч байгаагаа илэрхийлэн нийслэлийн ардчилсан намын мэдэгдлийг хэвлэлийнхэнд танилцуулсан юм.

Энэ мэдээлэл намжаагүй байхад МоАХ-ны Өвөрхангай аймгийн салбар зөвлөлөөс Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн үзгэлсэн гэрээний эсрэг байгаагаа дурдаж мэдэгдэл гаргасан нь сошиал ертөнцөөр тарж эхэллээ.

Төд удалгүй Өвөрхангай аймгийн Ардчилсан нам мэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдэлд "Өвөрхангай аймгийн АН-ын Зөвлөлдөх зөвлөлийн 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар дараах мэдэгдлийг гаргаж байна.

2014 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Ардчилсан нам, МАХН-ын хамтын ажиллагааны гэрээний хоёр дахь заалт "Ардчилсан нам болон МАХН нь 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнө нэг эвсэл болж сонгуульд оролцох эсэхээ тухайн уеийн улс төрийн нөхцөл байдлыг харгалзан шийдвэрлэнэ" 3 дахь зааль "Сонгуульд нэг эвсэл болж оролцоогүй тохиолдолд УИХ-ын сонгуулийн мажоритар тойрогт хоёр намын нэр дэвшигчид нэг нэгнийхээ саналыг хуваахгүй байх зарчимд нийцүүлэн хоёр намын сонгуулийн бүхий л үйл ажиллагааг хооронд нь уялдуулан зохицуулах зарчмыг баримтална" гэсэн заалтууд нь АН-ын үндсэн дүрмийн 6,4,9,4, "Төрийн сонгуульд эвсэл байгуулж оролцох эсэхийг хэлэлцэж шийдвэр гаргах" 6.4.9.5. "Ардчилсан намаас бусад улс төрийн намтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээг батлах" гэсэн заалт нь ҮЗХ-ны бүрэн эрхэд хамаарах асуудлыг үндэсний зөвлөлдөх хорооны шийдвэргүйгээр болон анхан, дунд шатны намын байгууллагын саналыг тусгалгүйгээр энэхүү гэрээ байгуулсныг эсэргүүцэж байгааг үүгээр мэдэгдэж байна." гэжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан