МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа
Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ
АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнийг ажлаас нь чөлөөлөөгүй
Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулж, Засгийн газрыг татан буулгах МАН-ын бүлгээс өргөн барьсан асуудлыг Ардчилсан намаас дэмжсэн Ж.Батзандан гишүүн жавтий хүртэж эхлээд буй. Түүнийг намын бодлого, үйл ажиллагааны эсрэг үйлдэл хийж, сөрөг хүчний саналыг дэмжин гарын үсэг зурсан гэдгээр нь буруутгаж “Өнөө цагийн Түгжил” хэмээн цоллов. Гэвч хариуцлага Ж.Батзандангаар дуусаагүй төрсөн ах Ж.Бат-Эрдэнийг нь ч албан тушаалаас огцрууллаа гэх мэдээлэл гарсныг эх сурвалжууд үгүйсгэж байна.
“Монголын цахилгаан холбоо” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Ж.Бат-Эрдэнээс өөрөөс нь дээрх мэдээллийг тодруулах гэсэн ч утас нь холбогдсонгүй. Харин дүү Ж.Батзандан нь хилийн чанадад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалын бүрэлдэхүүнд багтаж яваа аж.
Ж.Бат-Эрдэнэ 2012 онд “МЦХ” компанийн гүйцэтгэх захирал болсныхоо дараа “Албан тушаал ээлж, эрэмбэ, дараатай гэдгийг би ойлгодог, түүнийг авч, өгч сурсан хүн. Яамны газрын дарга байсан, ажлаа өгч үзсэн, дараа нь эргээд томилогдсон. Энэ бол байдаг л зүйл” хэмээн ярьж байлаа.
Юутай ч, дүүгийнх нь үзэл бодлоос үүдэн ажлаа хэвийн хийж буй ахыг нь хэлмэгдүүлж болохгүй гэх зарчим үгүй болчихоогүй бололтой.
Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулж, Засгийн газрыг татан буулгах МАН-ын бүлгээс өргөн барьсан асуудлыг Ардчилсан намаас дэмжсэн Ж.Батзандан гишүүн жавтий хүртэж эхлээд буй. Түүнийг намын бодлого, үйл ажиллагааны эсрэг үйлдэл хийж, сөрөг хүчний саналыг дэмжин гарын үсэг зурсан гэдгээр нь буруутгаж “Өнөө цагийн Түгжил” хэмээн цоллов. Гэвч хариуцлага Ж.Батзандангаар дуусаагүй төрсөн ах Ж.Бат-Эрдэнийг нь ч албан тушаалаас огцрууллаа гэх мэдээлэл гарсныг эх сурвалжууд үгүйсгэж байна. “Монголын цахилгаан холбоо” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Ж.Бат-Эрдэнээс өөрөөс нь дээрх мэдээллийг тодруулах гэсэн ч утас нь холбогдсонгүй. Харин дүү Ж.Батзандан нь хилийн чанадад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалын бүрэлдэхүүнд багтаж яваа аж.
Ж.Бат-Эрдэнэ 2012 онд “МЦХ” компанийн гүйцэтгэх захирал болсныхоо дараа “Албан тушаал ээлж, эрэмбэ, дараатай гэдгийг би ойлгодог, түүнийг авч, өгч сурсан хүн. Яамны газрын дарга байсан, ажлаа өгч үзсэн, дараа нь эргээд томилогдсон. Энэ бол байдаг л зүйл” хэмээн ярьж байлаа.
Юутай ч, дүүгийнх нь үзэл бодлоос үүдэн ажлаа хэвийн хийж буй ахыг нь хэлмэгдүүлж болохгүй гэх зарчим үгүй болчихоогүй бололтой.
0 Сэтгэгдэл























