Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Олон улсын хүний нөөцийн менежментийн ISO 30400 стандартын гэрчилгээг гардан авлаа "ОТ-н ногдол тараах нь нэг удаагийн гал унтраах арга, урт хугацаандаа эдийн засгийн хүндрэл үүсгэнэ" “Дэлхийн гар угаах өдөр” тохиож байна ЗАВХАНЫ ХҮҮХДҮҮД ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛЬД 100 ХУВИЙН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦАХ ЭРХ АВСААР БАЙНА Монгол Улсын 2026 оны шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-нд эхэлнэ ХӨСҮТ нурууны нугалмын их биеийг титан бортогоор нөхөн сэргээх мэс заслыг амжилттай нутагшууллаа Өнөөдөр 13 цаг хүртэл Сүхбаатарын талбайн төв зогсоолыг хаана Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан “Монгол тэмээний өдөр”, “Морин хуурын өдөр"-тэй болох агуулгыг тусгасан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Массачусетсийн их сургуулийн эрдэмтэн, судлаачид Монголд ажиллана

Дээд боловсролын шинэчлэлийн хүрээнд дэлхийн түвшний мэргэжилтэн бэлтгэх зорилгоор Боловсрол, шинэжлэх ухааны сайд Л.Гантөмөр Харвард, Стэнфордын технологийн институттэй хамтран ажиллах хүсэлт тавьсан билээ.
Үүнтэй холбогдуулан өнгөрсөн гуравдугаар сард АНУ-ын Массачусетсийн их сургуульд зочлохдоо тус сургуулийн эрдэмтэн, профессоруудыг Монгол Улсад айлчлахыг урьсан юм. Түүний урилгын дагуу тус сургуулийн технологийн институтын профессорууд манай улсын их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаа өрнүүлэхээр ирээд байна.
Багийн бүрэлдэхүүнд Массачусетсийн технологийн институттэй хот төлөвлөлтөөр мэргэшсэн судлаач, механикийн инженер болон менежментийн ухааны профессор, судлаач, гадаад харилцаа хариуцсан захирал Бернд Виддиг тэргүүтэй хүмүүс багтжээ. Тэд Монголд долоо хоног ажиллах бөгөөд энэ хугацаанд их, дээд сургуулийн профессоруудтай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцах ажээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан