МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа
Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ
АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Н.Алтанхуягийн эсрэг мэдэгдэл үргэлжилсээр
Өчигдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл АН дарга Н.Алтанхуягийн МАХН-ын даргатай хамтран ажиллах гэрээ байгуулсныг эрс эсэргүүцэж олон нийтэд мэдэгдэл хийсэн. Тэрээр АН дарга Н.Алтанхуягийн МАХН-ын даргатай хамтран ажиллах гэрээ байгуулсныг АН-ын гишүүд, дэмжигчид цочирдон хүлээн авч байгаагаа илэрхийлэн нийслэлийн ардчилсан намын мэдэгдлийг хэвлэлийнхэнд танилцуулсан.
Дуулиан намжаагүй байхад МоАХ-ны Өвөрхангай аймгийн салбар зөвлөл, Өвөрхангай аймгийн Ардчилсан намаас Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийн үзгэлсэн гэрээний эсрэг байгаагаа дурдаж мэдэгдэл гаргасан нь гал дээр тос нэмэх шиг л болов.
Тэгвэл бас Сүхбаатар дүүргийн Ардчилсан намаас Нийслэлийн ардчилсан намыг дэмжиж мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд "Нийслэлийн ардчилсан намаас 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гаргасан мэдэгдлийг Сүхбаатар дүүргийн Ардчилсан нам дэмжиж байна. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг МАХН-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан нь улс төрийн ёс зүйгйү. намын Үндсэн дүрмийг ноцтой зөрчсөн харицлагагүй үйлдэл боллоо. Ардчилсан намын хүчин төгөлдөг мөрдөгдөж байгаа Үндсэн дүрмийн заалтуудыг зөрчсөн тул ҮЗХ-ны хурлаар хэлэлцүүлэх үүрэгтэй" хэмээн онцолжээ.
Түүнчлэн "2024 он хүртэл хүчин төгөлдөр үйлчлэх хатуу заалт бүхий гэрээний заалтуудыг намын дунд шатны байгууллагын хувьд Сүхбаатар дүүргийн Ардчилсан нам хүнээн зөвшөөрөхгүй, биелүүлэхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэе." гэжээ.
Тиймээс намын ҮЗХ-ны хурлыг ойрын хугацаанд хуралдуулж, гэрээ байгуулсан этгээдтэй хариуцлага тооцох тухай ч дурдсан байна.

0 Сэтгэгдэл