“Эрдэнэс Оюутолгой“-н гүйцэтгэх захирал Э.Ганхүүг 48 цагийн хугацаагаар баривчилжээ
Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
Нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр 19:00 цагт зэрэг асаана
“Мах Импэкс” ХК орон даяар урамшуулалт хөтөлбөр зарлалаа
Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална
“Гоёл-2026" наадмын Топ моделиор загвар өмсөгч Б.Батцэцэг тодорчээ
Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн
“Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Олон улсын Монгол судлалын хуралд "Чингис хаан" Үндэсний музейн төлөөлөл оролцлоо
Мөнгөний бодлого хэлэлцэв
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч эдийн засгийн орчин, 2013-2014 онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлого, түүний үр дүнгийн талаар дэлгэрэнгүй илтгэл тавьж, ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийг танилцуулав.
Монголбанк, түүний Мөнгөний бодлогын зөвлөлөөс эдийн засгийг тогтворжуулах, төлбөрийн тэнцлийн хүндрэлийг зөөлрүүлэх, тэнцвэртэй өсөлтийг дэмжих, санхүүгийн салбарыг эрсдэлээс хамгаалахад чиглэсэн олон чухал шийдвэрүүд гаргаж, тодорхой хөтөлбөр, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсний дүнд 2013-2014 онд болзошгүй хямралаас сэргийлсэн гэж дүгнэлээ.
Мөн инфляцын бүтцэд зарчмын өөрчлөлт гарч, нийт инфляцид нийлүүлэлтийн гаралтай барааны үнийн өсөлтийн эзлэх хэмжээ 40-5 хувь болж буурчээ. Манай улс эдийн засагт гаднаас орж ирэх валютын урсгалаа сайжруулж чадвал импортын барааны үнийн өсөлт, дотоодын бусад барааны үнийн өсөлтийн инерци эрс буурна. Ингэснээр инфляц дунд хугацаанд зорьж байгаа долоон хувийн түвшинд хүрч тогтворжих боломжтой гэж үзэж байна. Нөгөө талаар өрх гэрийн зардлын бүтцийг зохистой болгох замаар нийгмийн дундаж давхаргын хуримтлалыг нэмэгдүүлэх бодлогыг 2013 онд эхлүүлснээр хуримтлал хийдэг өрхийн тоо жил гаруйн хугацаанд 61 мянгад хүрч 2.1 дахин өсчээ. Дундаж давхаргын хуримтлал өсөх тусам дунд, урт хугацаанд эдийн засаг тогтвортой өсөх нэг чухал нөхцөл бүрдэх юм.
Манай улсын эдийн засагт гадаад худалдаа тэнцвэржих эерэг хандлага энэ онд гарч байгаа. Гэвч, гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргээгүй хэвээр байгаа тул төлбөрийн тэнцлийн дарамт арилахгүй байна. Энэ нь эдийн засгийн өсөлт удаашрах, инфляц өндөр байх, зээлийн өсөлт саарах, бодит сектор болон санхүүгийн салбарт эх үүсвэр хомсдох, төлбөр түргэн гүйцэтгэх чадварын эрсдэл нэмэгдэхэд тус тус нөлөөлж байна гэж Монголбанк дүгнэжээ. Тиймээс ирэх оны мөнгөний бодлого нь эдийн засгийн гадаад тэнцвэрийг хангах, инфляцыг нам, тогтвортой түвшинд байлгах, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, эдийн засаг дунд, урт хугацаанд тэнцвэртэй бөгөөд тогтвортой өсөх орчинг бүрдүүлэхэд чиглэх аж. Эдийн засгийн байнгын хороо Төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-ын нэгдсэн чуулганд хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч эдийн засгийн орчин, 2013-2014 онд хэрэгжүүлсэн мөнгөний бодлого, түүний үр дүнгийн талаар дэлгэрэнгүй илтгэл тавьж, ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийг танилцуулав. Монголбанк, түүний Мөнгөний бодлогын зөвлөлөөс эдийн засгийг тогтворжуулах, төлбөрийн тэнцлийн хүндрэлийг зөөлрүүлэх, тэнцвэртэй өсөлтийг дэмжих, санхүүгийн салбарыг эрсдэлээс хамгаалахад чиглэсэн олон чухал шийдвэрүүд гаргаж, тодорхой хөтөлбөр, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсний дүнд 2013-2014 онд болзошгүй хямралаас сэргийлсэн гэж дүгнэлээ.

0 Сэтгэгдэл