Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
“Нийслэл өргөө” цомын төлөөх дартсын багийн аварга шалгаруулах тэмцээн бямба гарагт болно
Нийслэлийн 375 жилийн ойг угтан нийслэлийн ЗДТГ-аас Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Нийслэл Өргөө” цомын төлөөх дартсын багийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. Тус тэмцээн нь 2 үе шаттай болж байгаа бөгөөд 1 дүгээр шатанд Нийслэлийн дүүрэг, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, Улаанбаатар хотын захирагчийн харъяа газрууд болон Нийслэлийн төсвийн байгууллагуудын албан хаагчдаас бүрдсэн баг тамирчид өрсөлдөж 2 дугаар шатанд оролцох эрхээ авчээ. Харин 2 дугаар шатанд шалгарсан багууд Монголын дартсын спортын холбоодын тамирчидтай 10 дугаар сарын 25-ны өдөр аваргын төлөө тоглох гэж байна.
Тэмцээн олимп буюу бүсчилсэн системээр явагдах бөгөөд 1, 2 дугаар байраар гарсан багууд хагас шигшээд шалгарч цаашид тоглолтыг үргэлжлүүлнэ. Тэмцээнд тухайн байгууллагын үндсэн албан хаагч 4 буюу нэг эмэгтэй гишүүнтэй баг бүрдүүлж оролцож байна. “Нийслэл өргөө” тэмцээн нь Нэгдүгээр байр Цом, Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, Хоёрдугаар байр Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, Гутгаар байр Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Нийслэлийн 375 жилийн ойг угтан нийслэлийн ЗДТГ-аас Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Нийслэл Өргөө” цомын төлөөх дартсын багийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. Тус тэмцээн нь 2 үе шаттай болж байгаа бөгөөд 1 дүгээр шатанд Нийслэлийн дүүрэг, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, Улаанбаатар хотын захирагчийн харъяа газрууд болон Нийслэлийн төсвийн байгууллагуудын албан хаагчдаас бүрдсэн баг тамирчид өрсөлдөж 2 дугаар шатанд оролцох эрхээ авчээ. Харин 2 дугаар шатанд шалгарсан багууд Монголын дартсын спортын холбоодын тамирчидтай 10 дугаар сарын 25-ны өдөр аваргын төлөө тоглох гэж байна.Тэмцээн олимп буюу бүсчилсэн системээр явагдах бөгөөд 1, 2 дугаар байраар гарсан багууд хагас шигшээд шалгарч цаашид тоглолтыг үргэлжлүүлнэ. Тэмцээнд тухайн байгууллагын үндсэн албан хаагч 4 буюу нэг эмэгтэй гишүүнтэй баг бүрдүүлж оролцож байна. “Нийслэл өргөө” тэмцээн нь Нэгдүгээр байр Цом, Алтан медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, Хоёрдугаар байр Мөнгөн медаль, өргөмжлөл, мөнгөн шагнал, Гутгаар байр Хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0 Сэтгэгдэл




















