Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ
Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна
Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
С.Мөнх-Алдар: Ахмад ажилтандаа шавь орох нь ховор, сайхан завшаан
“УБТЗ” ХНН-ийг энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатарын одонгоор шагнасан билээ. Нийгэмлэгийн сүлд туганд одон заларч, төмөр замын бүх аж ахуйн нэгжээр аялж байгаа юм. Энэ удаа Зүүн хараа төмөр замын зангилаанд түүчээлэн саатаад байгаа. Тус зангилаанд төмөр замын 13 аж ахуйн нэгж байдаг аж. Өмнөх дугаартаа Зүүн хараа вагон депогоос сурвалжлага бэлтгэн хүргэсэн билээ. Энэ дугаартаа “Зүүн хараа” төмөр замын зангилааны Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Мөнх-Алдартай ярилцсанаа хүргэж байна.
-Одонт тугаа угтан олон бүтээлч ажил өрнүүлсэн байна. ҮЭХ-ноос хэрхэн оролцсон бэ?
-Аж ахуйн нэгж бүр бүтээлч ажил өрнүүлсний зэрэгцээ Зүүн хараа төмөр зам зангилааныхаа хэмжээнд төлөвлөгөө гаргаж олон ажил өрнүүлсэн л дээ. Үйлдвэрчний эвлэлийн хороон даргын хувьд одонт тугийг угтах ажлын ерөнхий зохион байгуулагчаар нь ажилласан. Манай зангилаанд төмөр замын 13 аж ахуйн нэгж байдаг. Вагон депод гэхэд 30 гаруй зүйлтэй төлөвлөгөө гарган, ажил болгож гүйцэтгээд байна. Одонт тугаа угтаж их засвар бүтээн байгуулалт, ШБАЗ-ын ажил ч цөөнгүй хийсэн.
-ШБАЗ гэдэг нь?
-Шинэ бүтээл ашигтай загвар гэх үгийн товчлол. ШБАЗ үйлдвэрлэлд нэвтэрч л байвал хүний хөдөлмөрийг хөнгөвчилж бүтээмж нь нэмэгдэнэ гэсэн үг. Зүүн хараа бол газар тариалангийн бүс. Тиймээс жил бүр ургацын баяр хийдэг. Энэ жилийнхээ ургацын баярыг одонт тугаа угтаж зохион байгуулсан. Төмөр замд тариа ногоо тарьдаг ажилтан олон бий. Ургацын баяртаа зориулж хамгийн сайхан ургасан ногоогоо аваад хадгалчихдаг юм. Тэднийхээ хийсэн ажлыг урамшуулж, бүтээгдэхүүнийг нь сурталчлах борлуулах зорилготой арга хэмжээ л дээ. Энэ жилийн ургацын баяраар гэхэд 26 нэр төрлийн хүнсний ногоо, 30 гаруй даршилсан ногоо, 18 нэр төрлийн цагаан идээгээр оролцсон.
Мөн спортын 17 төрөлт тэмцээнийг арав гаруй хоногийн хугацаанд зохион байгуулж дууслаа. Төмөр замын хэмжээнд ачааны вагон засдаг манай депод засварын дагалдах цехүүд хэрэгтэй. Үүнийг өөрсдийн хүчээр бий болгоё гэж депогийн дарга санаачилсны дагуу нээлхийн цех ашиглалтад оруулсан. Одонт туг ирсэнээс хойш мод тарих, Хараа голоо цэвэрлэх ажлыг зангилааныхаа 13 аж ахуйн нэгжийг уриалан зохион байгууллаа. Мөн дээрх 13 аж ахуйн нэгж бие биенийхээ хийсэн бүтээлч ажилтай танилцах арга хэмжээ явуулсан.
-Вагон депо гэхэд ахмадуудаа хүлээн авч, тэдэнтэйгээ хамт одонт тугандаа хүндэтгэл үзүүллээ. Залуу ажилчин ахмад буурлууддаа шавь орсон нь содон санагдсан. Энэ тухайд?
-Багш шавийн гэрээ байгуулсан. Насаараа энд ажиллаж хөдөлмөрлөөд гавьяаныхаа амралтанд гарсан буурлуудын арга ухаан мэдлэг чадвар агуу. Тэдэнд шавь орно гэдэг бол ховор завшаан. Төмөр зам механикжсан түвшнээс хагас автомат түвшинд шилжиж буй энэ үед ахмадуудаас сурах зүйл их. Манайд олон жил ажилласан ахмадууд маань юмны учир зангилааг сайн мэддэг. Тэр утгаараа шинэ залуу ажилчдынхаа мэдлэг чадварыг нэмэгдүүлэхийн тулд ийм ажил зохион байгуулсан. Нэр төдий зүйл шиг сонсогдож магадгүй. Ахмад багш нь хөдөө яваад өгдөг, эсвэл шавь нь өөр албанд шилждэг зэргээс цалгардах тохиолдол байдаг ч манай байгууллагын хувьд ийм тохиолдол маш цөөн. Их үр бүтээлтэй байдаг юм. Би гэхэд Шагдаржав буурайдаа шавь ороод олон ч юм сурч авсан. Багш шавийн гэрээ байгуулаад орхихгүй. Багш нь хэр юм заасан байна, шавь нь хэр сурсан байна гэдгийг шалгаж дүгнэх юм.
-Дээр вагон депогийн санаачилсан ажлуудыг дурдаад өнгөрөх шиг боллоо. Танай зангилааны бусад байгууллагууд одонт тугаа хэрхэн мялаасан нь сонин байна?
-Байгууллага бүртээ л ажил өрнүүлсэн. Их эмчийн хэсэг гэхэд “Буурлуудаа хүндэтгэе” гэх арга хэмжээ зохион байгуулсан. Ахмад эмч нартайгаа хамт ахмад ажилчдаа үзэж зөвлөгөө өгсөн нь их үр дүнтэй аян болсон. Бүтээлч ажлын хүрээнд эмчийн хэсэг шинэ лаборатор нээсэн байгаа. “Эрүүл идэвхтэй амьдарцгаая” уриатай явган аяллыг зангилааны нийт аж ахуйн нэгжийн дунд уриалан зохион байгуулсан байх жишээтэй. Зам засварын анги гэхэд бетон дэрний засварыг анх удаа хийж, бусад хэсгүүдтэй харьцуулахад төлөвлөгөөгөө энэ сард маш өндөр хувиар давуулсан зэрэг өндөр амжилтаар одонт тугаа угтсан.
“УБТЗ” ХНН-ийг энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатарын одонгоор шагнасан билээ. Нийгэмлэгийн сүлд туганд одон заларч, төмөр замын бүх аж ахуйн нэгжээр аялж байгаа юм. Энэ удаа Зүүн хараа төмөр замын зангилаанд түүчээлэн саатаад байгаа. Тус зангилаанд төмөр замын 13 аж ахуйн нэгж байдаг аж. Өмнөх дугаартаа Зүүн хараа вагон депогоос сурвалжлага бэлтгэн хүргэсэн билээ. Энэ дугаартаа “Зүүн хараа” төмөр замын зангилааны Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга С.Мөнх-Алдартай ярилцсанаа хүргэж байна. -Одонт тугаа угтан олон бүтээлч ажил өрнүүлсэн байна. ҮЭХ-ноос хэрхэн оролцсон бэ?

0 Сэтгэгдэл