Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа “Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Өвчтөний түүх хуурамчаар зохиож, мөнгө завшсан С.Тунгалагийн хэргийг прокурор хянаж эхэлжээ
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга С.Тунгалаг өвчтөний хуурамч түүх бичиж, санхүүгийн баримт бүрдүүлэх замаар Эрүүл мэндийн даатгалын сангаас их хэмжээний мөнгө завшсан хэрэгт холбогдоод байгаа. Эл хэргийг УМБГ-ынхан шалгаж дуусаад Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ.
Тус дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн нийт зардлын 80 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг, 2009-2010 онд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 95 мянга орчим хүний өвчтөний түүхээс 20 мянга гаруй нь зөрчилтэй, хуурамч байсан нь шалгалтын явцад илэрсэн аж. Өөрөөр хэлбэл, 20 мянга гаруй иргэний өвчтөний түүхийг хуурамчаар зохиож, 300 гаруй сая төгрөг завшсан гэсэн тооцоог ч хууль хяналтынхан гаргасан юм.  С.Тунгалаг дүүргийнхээ Эрүүл мэндийн нэгдэлд ажилладаг эмч нараар өвчтөний түүх хуурамчаар бичих үүрэг өгч, бичсэнийх нь дараа хувь өгдөг, үүнийг нь хүлээн зөвшөөрөөгүй эмчийг ажлаас нь халсан тохиолдол ч гарсныг гэрчилж, хууль хяналтынханд даргынхаа эл хууль бус үйлдлийн тухай мэдээлэл өгсөн эмч  ч бий.
Энэ хэрэгт Нийгмийн даатгалын газрын зарим ажилтныг холбогдуулан шалгасан аж. Санхүүгийн бичиг баримттай холбоотой нарийвчлан хянах зүйл олон учир С.Тунгалаг нарт холбоотой хэрэгт яллах дүгнэлт үйлдэхэд хугацаа шаардана гэдгийг ч прокурорынхон хэлж байна.     

Б.Алтанцэцэг
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан