Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Энэ онд гарсан түймрийн ихэнх нь хүний санамсаргүй үйлдлээс болжээ
Төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтэст энэ оны эхний таван сарын байдлаар ой, хээрийн түймртэй холбоотой хэрэг, зөрчил нийслэлд тав, орон нутагт 129 буюу нийтдээ 134 бүртгэгдсэн байна. Эдгээрийг цагдаагийн байгууллага шалгаж, 45 түймрийн эзэн холбогдогчийг тогтоосон бол 72-т нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлжээ. Эзэн холбогдогчийг нь тогтоосон түймрийн хэргийн 12-т нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ.
Ой, хээрийн түймрийн улмаас ой, хээрийн 117.641,0 га талбай шатаж, дөрвөн тэрбум 150,1 сая төгрөгийн экологийн хохирол учирсныг холбогдох байгууллагынхан тогтоожээ. Түймэр гарсан шалтгааныг судлахад, дээрх 134 удаа гарсан түймрийн тав нь ОХУ-аас хил давж орж ирсэн бол 129 нь хүний санамсар болгоомжгүй болон буруутай үйл ажиллагааны улмаас гарсан нь тогтоогдсон байна.
Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн хугацаанд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар 6201 санамж зөвлөмж тарааж, түймэр гарч болзошгүй газруудад 40 хяналтын цэгт 213 эргүүл ажиллуулан 3126 тээрийн хэрэгслийг шалгажээ. Мөн 828 тээврийн хэрэгслийг ногоон бүсэд зорчихыг хязгаарлаж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран галын аюулгүй байдлыг хангаагүй, оч баригчгүй 189 тээврийн хэрэгслийг саатуулсан байна.
Б.Цэцэг
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан