Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Мессэжний мөрөөр тусгай хяналтын дэд хороо шалгалт хийнэ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдөр хуралдаж Байнгын хорооны тогтоолын төсөл хэлэлцлээ. Уг төсөлд Тусгай хяналтын дэд хороонд хуулийн хэрэгжилтийг шалгах үүрэг оноосон аж. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6 дахь хэсэгт “Гишүүний харилцуур утас болон бусад тусгай хэрэглээний холбооны хэ­рэгсэл төрийн хамгаалалтад байх бөгөөд бүрэн эрхээ хэрэг­жүүлэх, үйл ажиллагаагаа явуу­лахтай холбогдсон шуу­дан, захидал харилцааны бо­лон мэдээллийн нууцыг зад­руулахыг хориглоно” хэмээн заасан хуулийн хэрэгжилтийг дээрх дэд хороо шалгах үүрэг хүлээв. Энэ нь, УИХ-ын зарим гишүүний утасны дугаар ашиглан “Мобиком" корпорац, "Юнител" группийн үүрэн телефоны сүлжээгээр олон нийтэд мэдээлэл тараасан явдалтай холбогдож буй юм. Уг тогтоолын төслийг хаалттай хэлэлцэх нь зүйтэй гэсэн УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлийн гаргасан горимын саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Байнгын хорооны хуралдаан хаалттай горимоор асуудлаа хэлэлцэж дуусгав.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан