Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гурван талт уулзалтын оролцогсдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Улаанбаатарт болж буй Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт уулзалтад оролцогчдыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд И.В.Моргулав,  БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Чэн Гуопин, Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг нар оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гаргасан Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын уулзалтыг Улаанбаатар хотноо тогтмол хийж байх санаачлагын дагуу анхны уулзалтыг энэ оны есдүгээр сарын 11-нд Тажик улсын нийслэл Душанбе хотод хийсэн билээ. Тус уулзалтаар гурван улсын Гадаад хэргийн дэд сайд нарын түвшинд уулзалт хийж байх талаар тохиролцсоны дагуу дэд сайд нарын гурван талт уулзалт өнөөдөр Улаанбаатар хотод эхэлж байна.

Гадаад хэргийн дэд сайд нарын уулзалтаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хамтын ажиллагааны ойрын жилүүдийн чиглэл, салбаруудыг тодорхойлохоор ярилцах юм байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Гадаад хэргийн дэд сайд нарын уулзалтад оролцогчдод ажлын амжилт хүсэн ерөөв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан