Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
С.Бямбацогт: Ерөнхий сайд сайн ажилласан гэж байгаа бол тэгээд шийд л дээ

УИХ-ын чуулган эхлэхэд МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт байнгын хорооны хуралдаан шалтгаангүй хойшилж, тодорхойгүй байдал үүссэнд бухимдан байр сууриа илэрхийлэв.

-“Шударга ёс” эвслийн бүлгээс авсан завсарлага өчигдөр дууссан. Төрийн байгуулалтын байнгын хороо­гоор үүнийг авч хэлэлцэх байсан ч эрх баригч намын бүлгийн гишүүд ярилцах шаардлагатай гээд байнгын хороо хуралдаагүй. Өнөөдөр бид өглөөнөөс хойш 15 цаг хүртэл хүлээж чуулган эхэллээ. Гэтэл орж ирж буй асуудал дотор хуулийн хугацаатай Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудал алга. Ажлын тав хоногийн дотор байнгын хороогоор хэлэлцүүлж, чуулганд оруулаад эцсийн шийдвэр гаргана гэдэг хуулийн заалт биелэхгүй байна. Энэ ямар учиртай юм бэ. Үндсэндээ Ардчилсан намын бүлэг өдөржин хуралдаад завсарлага авлаа гэж ойлгож болох уу. Эсвэл байнгын хороо өнөөдөр хуралдах ёстой юм уу.
Ер нь, УИХ сандал ширээ, эрх мэдэл, албан тушаалтай холбоотой асуудлыг удаан хугацаанд хэлэлцдэг жишиг тогтлоо. Нийгэм, эдийн засаг, төсвийн тухай хэлэлцдэггүй. Гагцхүү сайд нараа хамгаалж үлдэх, УИХ-ын гишүүд сайдын ажлыг давхар хашихын тулд ийм үйлдэл олон гарлаа. “Давхар дээлтэй” холбоотой асуудлаар 146 хоног, Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлыг 40 гаруй хоног хэлэлцэж, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдыг чөлөөлөх асуудлыг 14 хоног, Эдийн засгийн хөгжлийн сайдыг чөлөөлөх асуудлыг 120 гаруй хоног хэлэлцсэн. Эцэст нь бүтцийн өөрчлөлтөөр сайд нар нь алга боллоо. Эцсийн дүндээ бүхнийг шийдчих бүрэн эрх та бүгдэд бий шүү дээ. Эрх баригчид 50 гишүүнтэй. Өргөн барьсан асуудал таалагдсан үгүйгээ кнопоор шийдэж чадна. Сайд нар үнэхээр сайн ажилласан, улс орны ждийн засаг сайхан, ард иргэдийн амьдрал тавтай гэж үзсэн юм бол түүнийгээ кнопоороо илэрхийл. Асуудалд битгий ингэж хандаач ээ. Ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт уруудаж, доройтож байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан