МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа
Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ
АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Ч.Хүрэлбаатар: Төсвөө батлахад 10 гаруй хоног үлдлээ
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ч улс төрийн тохиролцоо, наймаа, маргаанаа хойш тавьж эдийн засагт тулгамдсан асуудлаа шуурхай шийдэх шаардлагатайг сануулж байв.
-Ирэх сарын 15-наас өмнө төсвөө баталж, дуусгах бололцоо харагдаж байна уу?
-2015 оны төсвийн тухай хууль арваннэгдүгээр сарын 15-нд батлагдах ёстой. Одоо гурван хэлэлцүүлэг дутуу байна. Төсвийн байнгын хороонд Засгийн газрын төсвийг дагалдуулан орж ирсэн Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар боловсрол, соёл, анхан шатны эрүүл мэнд, биеийн тамир зэрэгт оногдох төсвийг орон нутагт эрх мэдлийг нь өгөх замаар шийдэх хууль нь уначихсан. Мөн хөрөнгө оруулалтын эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх УИХ-ын тогтоолын төсөл нь бас унасан. Нийгмийн салбарт төвлөрөх хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалтыг хааж боох заалт оруулж ирсэн Боловсролын тухай хуулийн заалт нь бас л унасан. Тэгэхээр энэ хоёрдугаар хэлэлцүүлэг нэлээд цаг авсан, нарийн тоонууд орж ирсэн хэлэлцүүлэг болох юм. Гэвч цаана нь бидэнд 10 гаруй хоног л үлдлээ. Үүнийг бид амжуулж хийнэ гэдэг бол нэлээд төвөгтэй юм. Өчигдөр өдөржин бид байнгын хорооны хурлаа хүлээсэн боловч өнөөдөр бас л хүлээх бололтой. Хэрэв болохгүй бол энэ зуур бүх асуудлаа хүлээлгээд төсвөө шуурхай батлах шаардлага гарна.
-Ерөнхий сайд огцорчихвол дараагийн Засгийн газар төсвийг шинээр боловсруулж оруулах уу?
-Төсөв маань УИХ-д хүрээд ирсэн шүү дээ. Гэхдээ УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг гаргах ёстой гэж бодож байна. Жишээ нь, ам.долларын ханш 1384 гэж шал хөндлөн төсөөлөлтэй. Эргээд Монгол Улсын эдийн засгийн байдлыг авч үзвэл тооцоо буруу, зөрүүтэй гарч байна. Эдийн засгаа хямралаас ангижруулах төсөв биш байна. Тийм болохоор хоёрдугаар хэлэлцүүлэгт сайн мууг нь засч залруулах хэрэгтэй. Одоо хоёрдугаар хэлэлцүүлгээр нам, эвсэл гэхээ болиод ажлын хэсэг гаргаж, яаралтай хэлэлцэх ёстой гэдэг бодолтой байна.
төсөвөө хугацаанд нь батлаж чадалгүй их хурал тарж дахин сонгуул явуулж МАНынхан зайлсан тохиолдолд улс орон сэргэнээ
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ч улс төрийн тохиролцоо, наймаа, маргаанаа хойш тавьж эдийн засагт тулгамдсан асуудлаа шуурхай шийдэх шаардлагатайг сануулж байв.-Ирэх сарын 15-наас өмнө төсвөө баталж, дуусгах бололцоо харагдаж байна уу?
-2015 оны төсвийн тухай хууль арваннэгдүгээр сарын 15-нд батлагдах ёстой. Одоо гурван хэлэлцүүлэг дутуу байна. Төсвийн байнгын хороонд Засгийн газрын төсвийг дагалдуулан орж ирсэн Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах замаар боловсрол, соёл, анхан шатны эрүүл мэнд, биеийн тамир зэрэгт оногдох төсвийг орон нутагт эрх мэдлийг нь өгөх замаар шийдэх хууль нь уначихсан. Мөн хөрөнгө оруулалтын эрх мэдлийг орон нутагт шилжүүлэх УИХ-ын тогтоолын төсөл нь бас унасан. Нийгмийн салбарт төвлөрөх хувийн хэвшлийнхний хөрөнгө оруулалтыг хааж боох заалт оруулж ирсэн Боловсролын тухай хуулийн заалт нь бас л унасан. Тэгэхээр энэ хоёрдугаар хэлэлцүүлэг нэлээд цаг авсан, нарийн тоонууд орж ирсэн хэлэлцүүлэг болох юм. Гэвч цаана нь бидэнд 10 гаруй хоног л үлдлээ. Үүнийг бид амжуулж хийнэ гэдэг бол нэлээд төвөгтэй юм. Өчигдөр өдөржин бид байнгын хорооны хурлаа хүлээсэн боловч өнөөдөр бас л хүлээх бололтой. Хэрэв болохгүй бол энэ зуур бүх асуудлаа хүлээлгээд төсвөө шуурхай батлах шаардлага гарна.
-Ерөнхий сайд огцорчихвол дараагийн Засгийн газар төсвийг шинээр боловсруулж оруулах уу?
-Төсөв маань УИХ-д хүрээд ирсэн шүү дээ. Гэхдээ УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг гаргах ёстой гэж бодож байна. Жишээ нь, ам.долларын ханш 1384 гэж шал хөндлөн төсөөлөлтэй. Эргээд Монгол Улсын эдийн засгийн байдлыг авч үзвэл тооцоо буруу, зөрүүтэй гарч байна. Эдийн засгаа хямралаас ангижруулах төсөв биш байна. Тийм болохоор хоёрдугаар хэлэлцүүлэгт сайн мууг нь засч залруулах хэрэгтэй. Одоо хоёрдугаар хэлэлцүүлгээр нам, эвсэл гэхээ болиод ажлын хэсэг гаргаж, яаралтай хэлэлцэх ёстой гэдэг бодолтой байна.
0 Сэтгэгдэл
зочин

2014.10.31
2014.10.31