МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа
Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ
АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
АН: Засгийн газар тогтвортой ажиллах ёстой
Өнгөрсөн бямба гарагт Ардчилсан намын Удирдах ажилтны зөвлөгөөн гэх том арга хэмжээ боллоо. Сумаас эхлээд аймаг, нийслэлийн намын дарга нар Төрийн ордонд цугласан нь АН-ын дарга Н.Алтанхуягийн үйлдлийг цэгнэх гэсэн мэт санагдаж байв. Гэвч оролцогчид ихэнхдээ л намынхаа зорилго, чиглэл, дотоод үйл ажиллагаанд үнэлгээ өгч, харилцан санал солилцох гэхчлэн албаны үгсээр гаргалгаа хийсэн.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн биеэр ирж намынхандаа үг хэлэв. Тэрээр намынхаа мөрийн хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажил хийгээд, Засгийн газрын алдаа оноог он цагийн дарааллаар бүхэлд нь танилцуулсан. Мэдээж энэ зуур өөрийнх нь эсрэг үг, үйлдэл гаргаж буй нэр бүхий эрхмүүдийг дурдахаа мартаагүй. Түүний дараа эсэргүүцэл илэрхийлэгчдийн тэргүүн эгнээнд буй эрхэм мээр Э.Бат-Үүл хамт олондоо хандан хоёр ч удаа үг хэлэв. Эхнийх нь энгийн даруу, ажил хэрэгч байсан бол удаах нь 25 жилийн тэртээ ардчилсан хувьсгалын төлөө илтгэл тавьж байсан шиг иртэй байв. Тухайлбал, “Ийм ноцтой улс төрийн хариуцлагын хажуугаар бид сохор юм шиг явбал энэ олон жил хичээж, зүтгэсний хэрэг юу вэ. Монгол Ардын Хувьсгалт нам хичээгээд, өчнөөн жил зүтгээд дараагүй улс төрийн намыг ингэж элэг доог болгох хэрэг юу юм бэ... Санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх манай намын энэ араншин харин ч олон түмнийг өөртөө татдаг. Санаа бодлоо чөлөөтэй солилцож байгааг эвдрэлцэл гэж харж байгаа бол их эндүүрч байна. Тийм биш. Харин нэр дэвшиж тойрог дээр очихдоо хоёул, гурвуулаа очих нь эвдрэлцэл юм. Бид эвдрэлцлийн тухай ярихдаа Ардчилсан нам шиг ярих хэрэгтэй. Ардчилсан үзэлтэн шиг. Коммунист, нацист нам л хүнийг санаа бодлоо чөлөөтэй хэлсний төлөө хөөнө, тууна гэж ярьдаг... Ад зэтгэр шиг хогийн юмтай очиж суусныг би хүлээн зөвшөөрөхгүй.
Хэрэв үүний төлөө намайг яллах гэж байгаа бол би дуртайяа хүлээн авна... Надаас намын даргатай хариуцлага тооцох тухай асууж байгаа бол би ҮЗХ-г хуралдуулахыг шаардсан хэвээрээ байх болно, хуралдвал би хариуцлага тооцохыг шаардсан хэвээрээ байх болно. Би үүндээ огтхон ч эргэлзэхгүй байгаа...” гэхчлэн ширүүн үгс шидэж байв. Юутай ч удирдах ажилтнууд Засаг тогтвортой байх нь зүйтэй гэдгийг тал талдаа дэмжиж байсан юм.
Ц.Оюундарь: УИХ-ын гишүүдийн ирц тааруу байлаа
/Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга/
АН-ын УАЗ болж байна. 2005 онд баталсан Улс төрийн намын тухай хуулийн дагуу манай нам сум, дүүрэг, аймаг, нийслэл гэсэн нэгж бүтэцтэй. Өнөөдөр 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүрэг, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, дэд сайд нар ирж зөвлөгөөнд оролцож байна. Энэ бол төлөвлөгөөт ажил. Бид 2014 оныг дотоод сургалтын жил гэж зарласны дагуу сумын чуулган зохион байгуулсан. 21 аймгийн 84 суманд ажиллаж 10 мянга гаруй гишүүнээ хамруулсан томоохон хэлэлцүүлэг болсон юм. Тэр хэлэлцүүлгээс гарсан саналуудыг эмхэтгээд хоёр боть болгож, шийдвэр гаргачдадаа тараасан. Энэ чуулганы явцад намын гишүүд бид дотоод сүлжээ, харилцаа холбоогүй учраас бие биеэ харж, цуглая гэсэн санал гарч байлаа. Тийм учраас удирдах ажилтны зөвлөгөөнөө сумын чуулганы хаалт болгон хийж буй юм. Зөвлөгөөнд анхан, дунд шатны удирдлагуудын ирц сайн байсан бол УИХ-ын гишүүдийн ирц тааруу байна.
Олон жилийн турш анхан, дунд шатны намын үйл ажиллагааг нуруундаа үүрч, ажилласан энэ хүмүүс маань өнөөгийн улс төрийн нөхцөл байдалд ямар үнэлэлт, дүгнэлт хийхийг сонсохыг хүссэн. Цаашид яах вэ гэдгийг илэн далангүй ярьж байгаа. Төгсгөлд нь ямар уриалга, зөвлөмж гаргах вэ гэдгээ чөлөөтэй шийднэ. Энэ маань цэвэр гишүүдийн маань санаачилгаас бүрдсэн байх болно.
Д.Цэвээнравдан: Нам зөв төлөвшиж, сахилга баттай болох хэрэгтэй
/Ховд аймгийн Засаг дарга, аймгийн АН-ын дарга/

2014 оныг Ардчилсан нам сум, орон нутгаа сонсох жил болгож зарласан. Тэр утгаараа хавар, зун, намартаа сумын чуулган зохион байгууллаа. Зуных нь Ховд аймагт болсон юм. Үүнд манай намын гишүүд дэмжигчдээс, ялангуяа сумын үүрийн дарга нарын бодлыг сонсмоор байна гэдэг санал тавьж байлаа. Улмаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга болон хэрэг эрхлэх газраас сумын чуулганаас гарсан саналыг үндэслээд намын удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулахаар товлосон байсан. Энэ цаг үед Засгийн газрыг огцруулахаар нэр бүхий гишүүд УИХ-д тогтоолын төсөл өргөн барьсантай давхцаж байгаа нь онцлог боллоо. Яагаад онцлог вэ гэхээр энэ үед зөвхөн намынхаа дотоод үйл ажиллагаа, зөвшилцлийг ярихаас гадна орон нутгийн удирдлагад ажиллаж буй намын анхан шатны гишүүд маань Шинэчлэлийн Засгийн газар илүү тогтвортой ажиллаасай гэдэг байр сууриа илэрхийлж байна. Бид 1996-2000 онд маш олон Ерөнхий сайдыг огцруулж, сольсон нь эргээд Ардчилсан намд ард түмний итгэл сулрах шалтгаан болсон. Энэ гашуун туулсан зовлон минь давтагдах вий гэх болгоомжлол байгаа учраас Засгийн газартай холбоотой асуудлыг ярьж байна. Гэхдээ нэгэнт хол, ойроос бүх аймгийн төлөөлөл цугласных нийлж ярилцаад намынхаа өмнө тулгамдсан асуудал, дүрэм журам гэхчлэн шийдэх ёстой зүйлсээ анхаарах нь зүйтэй. Нөгөө талаар гишүүд, дэмжигчдийнхээ захиа даалгавар болсон Засгийн газраа тогтвортой ажиллуулах нь зүйтэй гэсэн үгсийг УИХ-ын гишүүддээ, шийдвэр гаргагчдад уламжлах ёстой.
Бидний сонгосон төрийн тогтолцоо бол Монгол Улсын Үндсэн хууль болон эрх зүйн тогтолцоогоор улс төрийн намдаа суурилж байгуулдаг онцлогтой. Өөрөөр хэлбэл, УИХ, орон нутгийн ИТХ-д улс төрийн намаас л нэр дэвших нь түгээмэл. Тэр утгаараа хуралд намын бүлгүүд ажиллаж, засаглалын түвшиндээ эрх барих удирдлагыг нэр дэвшүүлдэг шүү дээ. Үүнээсээ хамаараад улс төрийн намуудын төлөвшил их чухалд тооцогдож байна. Ялангуяа манай Ардчилсан нам түүхэнд анх удаа Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурвуулаа нэг улс төрийн хүчнээс сонгогдсон үед дотоод асуудлаа нээлттэй ярилцдаг байх, зөв төлөвшихөөс гадна нэгэнт зүй ёсоор баталсан шийдвэрийг олонх, цөөнх нийтээрээ даган биелүүлдэг байх, сахилгатай болох нь төрийн бодлого илүү үр өгөөжтэй, хүчирхэг болох үндэс юм. Тийм ч учраас тал бүрээсээ ярилцаж, нэгдсэн санал дүгнэлт гаргаад шийдвэр гаргагчдадаа хүргүүлж, биелүүлэх талд нь хүндэтгэлтэй ханддаг соёл л төлөвших байх гэж найддаг. Зөвлөгөөн маань цаг үеэ олсон, ажил хэрэгч болж байна. Улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй байгаа учраас санал бодлоо ширүүн, хурцаар илэрхийлэх нэг хэсэг ч байгаа юм. Гэхдээ авах, гээхийн ухаанаар хандсанаар эцсийн дүндээ Ардчилсан нам хожих ёстой, Монголын төр засаг тогтвортой байж, хөгжилд хүндрэл болоод буй зүйлсээ улам хүндрүүлчихгүй ажиллаж, ард иргэдийнхээ төлөө хичээх ёстой юм.
Д.Эрдэнэбат: Хөдөөний иргэд төр засгийн хэрүүлийг тоохоо больсон шүү
/Булган аймгийн Засаг дарга, аймгийн АН-ын дарга/

Ардчилсан намын анхан болон дунд шатны нэгжийн удирдлагууд чуулж намынхаа үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцож байна. Аймаг, сумын намын дарга нар, нийслэл, дүүргийн дарга болон яамдын сайд нар оролцлоо. Манай намд байнга л болдог зүйл л дээ. Үүгээрээ бид намынхаа гал тогооны гол асууудлыг хэлэлцэж байна. Бидний мөрийн хөтөлбөр аль зэрэг хэрэгжив, 2020 гэдэг зорилтоо ямар шатанд хэрэгжүүлэв. Алдаа оноо бий юу, яаж ахиулж, сайжруулах вэ гэхчлэн ярьж байгаа юм. Түүнээс гадна бие биенээсээ туршлага судлахаар ирсэн. Аймаг, сумдад сайн сайхан ажил их хийж, бүтээн байгуулалт өрнөж байна. Түүнээсээ харилцан сурах, бие биеэ дэмжих нөхцөл бүрдсэн. Гуравдугаарт, одоогийн төр засагт үүсээд буй нөхцөл байдлыг эргэж харах, үүнд намынхан ямар байр суурьтай байгааг илтгэхээр ирлээ. Олон жил намын байгууллага удирдсан хүмүүс, удаан хугацаанд дэмжиж ирсэн гишүүд юу гэж байгааг танилцуулах. Өнөөдөр ордны улс төр гэж хийдэг зүйлээсээ салах болчихсон.
Эвдрэлцэл, эвлэрэл гэж их ярих юм. Манай нам олон ч удаа ийм зүйлтэй тулгарч байсан, хат суусан даа. Миний ойлгож байгаагаар бид хагарч, бутраад, Засгийн газраа огцруулаад явчихгүй ээ. Ганц нэг хүний албан тушаал, арилжаа хонжооны хэмжээний асуудал биш бүхэл улс орон, гурван сая иргэний амьдралтай холбогдох зүйл учраас хэн нэгэн эсрэг байр суурь илэрхийлж, гарын үсэг зурсан төдийгөөр шийдэгдэхгүй болов уу. Тийм учраас намын дарга, гишүүд маань нэгдмэл байр суурьтай байна. Тэр нь, та нар минь хөтөлбөрөө биелүүлж, хийх ажлаа л хий. Дүн тавих цаг нь сонгууль шүү дээ. Хэрэв манай нам муу ажиллажээ гэвэл 2016 онд ард түмэн дүнгээ тавиад л явна, сайн гэвэл түүгээрээ шийдэгдэнэ.
Орон нутагт бужигнаан үүслээ гэж яриад байгаа. Манай Булган аймгийн хувьд тийм зүйл гарсангүй. Ер нь, хөдөөний иргэд төр засгийн хэрүүлийг тоохоо больсон шүү. Өвөл хаяанд ирчихээд байхад тэдэнд, малчдад амьдрал л хэрэгтэй. Бизнес хийх гэсэн хүмүүст төрийн хяналт, шалгалт, дарамт яаж багасах вэ, татвар хэрхэн сайжрах нь вэ гэдгийг л хүлээж суугаагаас биш хэн дарга, сайд байх нь огт сонин биш. Энэ удирдах ажилтны зөвлөгөөний үеэр хөндлөнгийн судалгааны дүнг танилцууллаа. Тэнд иргэдийн амьдрал дахь улс төрийн нөлөөлөл гэдэг 19 орчим хувь л гарч. Үндсэндээ ард түмэн төдий хэмжээгээр л улс төр сонирхож байна гэсэн үг шүү дээ.
Өнгөрсөн бямба гарагт Ардчилсан намын Удирдах ажилтны зөвлөгөөн гэх том арга хэмжээ боллоо. Сумаас эхлээд аймаг, нийслэлийн намын дарга нар Төрийн ордонд цугласан нь АН-ын дарга Н.Алтанхуягийн үйлдлийг цэгнэх гэсэн мэт санагдаж байв. Гэвч оролцогчид ихэнхдээ л намынхаа зорилго, чиглэл, дотоод үйл ажиллагаанд үнэлгээ өгч, харилцан санал солилцох гэхчлэн албаны үгсээр гаргалгаа хийсэн.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн биеэр ирж намынхандаа үг хэлэв. Тэрээр намынхаа мөрийн хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажил хийгээд, Засгийн газрын алдаа оноог он цагийн дарааллаар бүхэлд нь танилцуулсан. Мэдээж энэ зуур өөрийнх нь эсрэг үг, үйлдэл гаргаж буй нэр бүхий эрхмүүдийг дурдахаа мартаагүй. Түүний дараа эсэргүүцэл илэрхийлэгчдийн тэргүүн эгнээнд буй эрхэм мээр Э.Бат-Үүл хамт олондоо хандан хоёр ч удаа үг хэлэв. Эхнийх нь энгийн даруу, ажил хэрэгч байсан бол удаах нь 25 жилийн тэртээ ардчилсан хувьсгалын төлөө илтгэл тавьж байсан шиг иртэй байв. Тухайлбал, “Ийм ноцтой улс төрийн хариуцлагын хажуугаар бид сохор юм шиг явбал энэ олон жил хичээж, зүтгэсний хэрэг юу вэ. Монгол Ардын Хувьсгалт нам хичээгээд, өчнөөн жил зүтгээд дараагүй улс төрийн намыг ингэж элэг доог болгох хэрэг юу юм бэ... Санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх манай намын энэ араншин харин ч олон түмнийг өөртөө татдаг. Санаа бодлоо чөлөөтэй солилцож байгааг эвдрэлцэл гэж харж байгаа бол их эндүүрч байна. Тийм биш. Харин нэр дэвшиж тойрог дээр очихдоо хоёул, гурвуулаа очих нь эвдрэлцэл юм. Бид эвдрэлцлийн тухай ярихдаа Ардчилсан нам шиг ярих хэрэгтэй. Ардчилсан үзэлтэн шиг. Коммунист, нацист нам л хүнийг санаа бодлоо чөлөөтэй хэлсний төлөө хөөнө, тууна гэж ярьдаг... Ад зэтгэр шиг хогийн юмтай очиж суусныг би хүлээн зөвшөөрөхгүй.
Хэрэв үүний төлөө намайг яллах гэж байгаа бол би дуртайяа хүлээн авна... Надаас намын даргатай хариуцлага тооцох тухай асууж байгаа бол би ҮЗХ-г хуралдуулахыг шаардсан хэвээрээ байх болно, хуралдвал би хариуцлага тооцохыг шаардсан хэвээрээ байх болно. Би үүндээ огтхон ч эргэлзэхгүй байгаа...” гэхчлэн ширүүн үгс шидэж байв. Юутай ч удирдах ажилтнууд Засаг тогтвортой байх нь зүйтэй гэдгийг тал талдаа дэмжиж байсан юм.
Ц.Оюундарь: УИХ-ын гишүүдийн ирц тааруу байлаа
/Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга/
АН-ын УАЗ болж байна. 2005 онд баталсан Улс төрийн намын тухай хуулийн дагуу манай нам сум, дүүрэг, аймаг, нийслэл гэсэн нэгж бүтэцтэй. Өнөөдөр 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүрэг, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, дэд сайд нар ирж зөвлөгөөнд оролцож байна. Энэ бол төлөвлөгөөт ажил. Бид 2014 оныг дотоод сургалтын жил гэж зарласны дагуу сумын чуулган зохион байгуулсан. 21 аймгийн 84 суманд ажиллаж 10 мянга гаруй гишүүнээ хамруулсан томоохон хэлэлцүүлэг болсон юм. Тэр хэлэлцүүлгээс гарсан саналуудыг эмхэтгээд хоёр боть болгож, шийдвэр гаргачдадаа тараасан. Энэ чуулганы явцад намын гишүүд бид дотоод сүлжээ, харилцаа холбоогүй учраас бие биеэ харж, цуглая гэсэн санал гарч байлаа. Тийм учраас удирдах ажилтны зөвлөгөөнөө сумын чуулганы хаалт болгон хийж буй юм. Зөвлөгөөнд анхан, дунд шатны удирдлагуудын ирц сайн байсан бол УИХ-ын гишүүдийн ирц тааруу байна.Олон жилийн турш анхан, дунд шатны намын үйл ажиллагааг нуруундаа үүрч, ажилласан энэ хүмүүс маань өнөөгийн улс төрийн нөхцөл байдалд ямар үнэлэлт, дүгнэлт хийхийг сонсохыг хүссэн. Цаашид яах вэ гэдгийг илэн далангүй ярьж байгаа. Төгсгөлд нь ямар уриалга, зөвлөмж гаргах вэ гэдгээ чөлөөтэй шийднэ. Энэ маань цэвэр гишүүдийн маань санаачилгаас бүрдсэн байх болно.

0 Сэтгэгдэл