Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
Сүмо бөхийн УАШТ болно
Сүмо бөхийн насанд хүрэгчид, залуучуудын 2014 оны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн 11 дүгээр сарын 8-нд “Монгол бөхийн өргөө”-нд болно.
Монголын сүмо бөхийн холбоо /МСБХ/-ноос зохион байгуулах тус тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Кёкүшюү групп” ажиллаж байгаа юм. Монгол улсад сүмо бөхийг сурталчилан дэлгэрүүлэх, хүрээг нь нэмэгдүүлэх зорилготой уг тэмцээнд аймаг, дүүргийн спорт хороод болон спортын клуб, нийгэмлэгийн сүмо бөхийн баг тамирчид, сүмо бөхөөр бэлтгэл сургуулилт тогтмол хийдэг ч спорт хороо, клубт харъяалалгүй тамирчид оролцох юм.
Насны ангиллын хувьд насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэй 19-өөс дээш насныхан /1995.12.31-нээс өмнө төрсөн/, залуучуудын эрэгтэй, эмэгтэй 15-18 насных /1996.01.01-1999.12.31/ байх юм. Жингийн ангиллыг сонирхуулбал, насанд хүрэгчдийн эрэгтэй: -85, -115, +115 кг, үнэмлэхүй, эмэгтэй: -65, -80, +80 кг, үнэмлэхүй, Залуучуудын эрэгтэй: -85, -100, +100 кг, үнэмлэхүй, эмэгтэй: -60, -75, +75 кг, үнэмлэхүй жинд аваргаа тодруулна.
Сүмо бөхийн насанд хүрэгчид, залуучуудын 2014 оны Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн 11 дүгээр сарын 8-нд “Монгол бөхийн өргөө”-нд болно.Монголын сүмо бөхийн холбоо /МСБХ/-ноос зохион байгуулах тус тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Кёкүшюү групп” ажиллаж байгаа юм. Монгол улсад сүмо бөхийг сурталчилан дэлгэрүүлэх, хүрээг нь нэмэгдүүлэх зорилготой уг тэмцээнд аймаг, дүүргийн спорт хороод болон спортын клуб, нийгэмлэгийн сүмо бөхийн баг тамирчид, сүмо бөхөөр бэлтгэл сургуулилт тогтмол хийдэг ч спорт хороо, клубт харъяалалгүй тамирчид оролцох юм.

0 Сэтгэгдэл