Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
Даамын дэлхийн аварга мөнгөн медальт Б.Мөнхжинд баяр хүргэв

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа Эстони Улсын нийслэл Таллинн хотноо зуун буудалт даамын өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн Б. Мөнхжин, 11 дүгээр байрт шалгарсан Б.Мишээл болон тэдний гэр бүлийнхнийг хүлээн авч уулзлаа. Монголын Даамын холбооноос ирүүлсэн хүсэлтийн дагуу Б.Мөнхжин, Б.Мишээл нарыг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход нийслэл дэмжлэг үзүүлж, санхүүгийн асуудлыг шийдвэрлэсэн юм. Уулзалтын үеэр нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Монгол Улсынхаа нэрийг тэр дундаа монгол хүүхдүүдийн оюуны чадамжийг дэлхийд харуулж, таниулсан бяцхан тамирчиддаа Хотын захиргааны нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Бид та бүхнийгээ дэмжиж, өнөөдөр ийм том амжилттай уулзаж байгаадаа таатай байна. Нийслэлээс баримталж буй бодлогын хүрээнд тив, дэлхийн тэмцээн уралдаанд оролцох спортын тамирчдад бид өөрсдийн боломжоороо туслахад бэлэн байгаа” гэдгийг тодотгон хэллээ. Дэлхийн аваргын мөнгөн медальт 10 настай Б.Мөнхжин ихэр бөгөөд түүний ихэр нь ч даамын спортоор хичээллэдэг. Харин монголын хамгийн отгон мастер 14 настай Г.Хэрлэнмөрөн тэдний багшаар ажилладаг байна. Тамирчдын гэр бүлийнхэн тэмцээнд оролцоход дэмжиж, тусалсан нийслэлийн удирдлагууд болон нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Төмөрчулуунд талархаж буйгаа илэрхийлсэн юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл