МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа
Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ
АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
А.Тлейхан: “Эрдэнэс тавантолгой” хяналт, шалгалтгүй завсардсан компани
Энэ оны эхээр буюу хоёрдугаар сард Үндэсний аудитын газар “Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагааны гүйцэтгэлд шалгалт хийсэн тухай манай сонин мэдээлж байсан. Тэр шалгалтаар аудиторууд гурван бүлэг асуудал гарсныг илрүүлж, олон нийтэд мэдээлсэн юм. Үүнийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо сонсч, хэлэлцээд үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгуулав. Харин өчигдөр дээрх ажлын хэсэг шалгалтын үр дүнгээ нэгтгэж, байнгын хороонд эргэж танилцуулах байсан ч хэлэлцэлгүй хойшлууллаа. Үүнийг тус байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар “Ажлын хэсэг бидэнд албан ёсоор санал, дүгнэлтээ ирүүлсэнгүй, танилцуулаагүй байна” хэмээн тайлбарлаад хассан гэдгээ учирласан. Тэд дараа долоо хоногийн мягмар гарагт хэлэлцэхээр шийдсэн юм.

Есөн сарын өмнө, 2013 оны гүйцэтгэлээр дүгнэн гаргаж байсан ҮАГ-ын шалгалтын дүнгээс товч танилцуулъя. Нэгдүгээр бүлэг асуудал нь Гэрээний хэрэгжилтэд тавих хяналт хангалтгүй байсныг онцолжээ. Тухайлбал, зохих шийдвэргүйгээр үндсэн хөрөнгөө шилжүүлсэн, эргэлтийн хөрөнгийн эргэц удааширсан, тендерийн хууль, журам, гэрээний нөхцөлөө бүрэн мөрдөөгүй, гэрээг нягталж дүгнэхгүйгээр мөнгийг шилжүүлсэн, санхүүгийн тайланд нөхөн сэргээлтийн нөөцөө жигд тусгаагүй байж. Хоёрдугаарт, уурхайн хоёр хэсэгт олборлолтын өртөг харилцан адилгүй байсан гэнэ. Тодруулбал, Зүүн Цанхийн үйлдвэрлэлийн өртөг, баруун хэсгийнхээс 1.8 дахин өндөр байжээ. Түүнчлэн гэрээнд гүйцэтгэгчээс нэхэмжилсэн бодит зардлаар төлбөр хийхээр заасан нь бүтээгдэхүүний өртөг өсөх шалтгаан болж, дуусаагүй үйлдвэрлэлийнхээ үлдэгдлийг оновчтой тооцоогүй нь ч алдагдалд нөлөөлжээ. Гуравдугаарх бүлэг асуудал нь, эргэлтийн хөрөнгийн дутагдалд орсон нь үндсэн үйл ажиллагааг хэвийн явуулахад хүндрэл учруулж байна гэжээ. Жишээ нь, татварын шалгалтаар 2.5 тэрбум төгрөгийн нөхөн татвар ногдуулсан, нүүрсний үнэ буурахыг урьдчилан тооцоогүйгээс борлуулалт тасарсан нь эргэлтийн хөрөнгө дутахад голлон нөлөөлсөн. Компанийн санхүүгийн эх үүсвэр гадны капиталаас бүрэн хамааралтай байгааг ч аудиторууд алдаа гэж үзэж буй юм.
УИХ-ын гишүүн А.Тлейханаас Үндэсний аудитын газартай хамтарсан шалгалтын үр дүнгийн талаар тодрууллаа.
-Эдийн засгийн байнгын хороо шалгалтын дүнг хэлэлцэхгүй хойшлууллаа. Та ажлын хэсгийн гишүүний хувьд яагаад ингэж шийдсэн талаар ярихгүй юу?
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагаатай танилцах ажлын хэсгийг Эдийн засгийн байнгын хорооноос долоон гишүүний бүрэлдэхүүнтэй томилсон. Тавдугаар сард байгуулсан ажлын хэсэг гурван удаа хуралдаж, өчигдөр сүүлийн хурлаа хийлээ. Санал дүгнэлтээ түүгээр гаргаад, өнөөдөр /өчигдөр/ байнгын хороонд хэлэлцэх учиртай байсан. Гэвч гарын үсэг зураагүй, албан ёсоор тараагаагүй гээд зарим асуудлаас болж хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасч, долоо хоногоор хойшлууллаа. Тавантолгой гэдэг бол том бүтээн байгуулалтын ажил. Нийт иргэдийн эрх ашигт хамааралтай буюу 1072 ширхэг хувьцаа тараасан компани. Тэр утгаараа олон нийтийн анхаарлын төвд байгаа.
-Хэдийгээр албан ёсоор байнгын хороонд ирээгүй ч ажлын хэсэг ямар санал, дүгнэлт гаргасныг дэлгэж болох уу?
-”Тавантолгой” компани байгуулахаар УИХ-аас 2010 оны 39 дүгээр тогтоол, 2012 оны 18 дугаар тогтоолоо баталж тодорхой шийдвэр гаргасан. Ажлын хэсгийн дүгнэлтээс харахад дээрх тогтоолууд бүрэн хэрэгжээгүй байгаа юм. Тодруулбал, компани байгуулаад л орхисон янзтай. Наад зах нь иргэдийн гар дээр очсон 1072 ширхэг хувьцааг компанийн баланс тайланд тусгаагүй. Хэн, хаанаас, яаж авах, хэдэн компани байгаа зэрэг нь тодорхойгүй. Аж ахуйн нэгжүүдийн худалдаж авсан хувьцааны төлбөр мөнгө нь компани руугаа шилжээ ч үгүй, 6.2 тэрбум төгрөгийн төлбөр байна гэх жишээтэй. Иймэрхүү асуудал гарсан. Нөгөө талаас санхүүгийн байдал нь сайнгүй, алдагдал ихтэй. Товчхондоо, зээлээр амьдарч байгаа компани юм. Олон улсын хөрөнгийн зах зээлд IPO хийж, хувьцаагаа худалдах ажил дөнгөж эхлэх шатандаа явна. Ийм л хангалтгүй нөхцөл байдалд байгаа учраас УИХ-аас гаргасан тогтоол шийдвэрүүдийн дагуу үйл ажиллагааг нь идэвхжүүлэх ёстой гэж ажлын хэсэг дүгнэсэн.
-Аудитын тайлан, дүгнэлтэд удирдах ажилтнуудын цалинг их өндөр гэж дурдсан байсан?
-Эдийн засгийн нөхцөл байдал өнөөдөр хүнд байхад зөрчилтэй асуудал байна. Үндэсний аудитын газраас шалгалт хийсэн, Төрийн өмчийн хороо ч үйл ажиллагааг нь хянасан. Үүний үр дүнд санхүүгийн зөрчилтэй нь илэрлээ. Нэгдүгээрт, олон төрлийн хэрэггүй тоног төхөөрөмж хураасан буюу худалдан авах ажиллагааны хувьд дутагдал гаргасан байдаг. Түүнээс гадна төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, дарга нар маш өндөр хэмжээний цалин авдаг. 2012 оны сүүлчээр баталсан УИХ-ын тогтоолоор бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга байдаг юм билээ. Тэр хүнд сард зургаан сая төгрөгийн цалин олгох шийдвэр гарч. Гишүүд нь гэхэд сардаа 1.8 сая төгрөгийн цалинтай. Уг нь, Засгийн газраас тогтоосон журмаар бол төрийн өмчийн компанийн ТУЗ-ийн дарга, гишүүд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлснээс илүү хэмжээний цалин авахгүй гэдэг. Ойролцоогоор 400 мянга орчим төгрөгийн цалин байх атал зургаан сая гэх тоо хэтийдүүлсэн хэрэг л дээ. Төрийн өмчит компанийг ингэж туйлдуулдагаа болих хэрэгтэй. Нөгөө талаар компанийн үрэлгэн байдал, орон тоо нэмэгдсэн. Төв оффист нь 120 гаруй хүн ажиллаж байна. Үүнээс гадна төрийн оролцоотой компани мөртлөө Төрийн өмчийн хорооны хяналтад байдаггүй гэнэ. ТӨХ-ноос асуухаар “Энэ чинь Засгийн газрын компани шүү дээ” гээд байгаа юм. Тийм зүйл байхгүй, Засгийн газар компанитай байж болохгүй шүү дээ. Ийм л байдлаар хяналт, харьяалал байхгүй, шалгалтгүй дунд нь хаячихсан, завсардсан компани байна. Энэ бол цаашдаа үр ашигтай, сайн ажиллах уу гэдэг нь эргэлзээтэй болгосон.
-Тендерийн маргаанаас үүдэлтэй “Говь Повер” компанийн асуудлыг судалж үзсэн үү?
-Сүүлд хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Говь Повер” гэдэг компани гаалийн бүрдүүлэлтийн сонгон шалгаруулалтад оролцоод, сүүлд нь тендерийг хүчингүй болгосныг мэдээлж байна. Энэ компани ийм ажил хийгээд их хэмжээний төхөөрөмж бүрдүүлсэн, түүнийг “Эрдэнэс Тавантолгой” авах ёстой гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан юм билээ. Нийт долоон тэрбум төгрөгийн нэхэмжлэл гаргасныг “Эрдэнэс Тавантолгой” нягталж үзье гээд хүлээж авсан. Дараа нь, долоон тэрбум биш 4.7 тэрбум төгрөг юм байна гэж хүлээн зөвшөөрөөд шүүхийн шийдвэр гаргуулсан байдаг. Тэр ганцхан тэрбум төгрөгийн дүрмийн сантай “Говь Повер” нь 4.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэдэг эргэлзээтэй. Гэх мэт олон зүйл байгаа нь илэрсэн дээ. Үүний эцэст хохирлын мөрөөр хариуцлага тооцоод ажиллах ёстой. Харин тэр “Говь повер” компанитай холбогдох хэсгийг авлигын шинжтэй гэдгээр Авлигатай тэмцэх газар руу шилжүүлж нотлох шаардлагатай. Үнэхээр 4.7 тэрбум төгрөгийн хохирол гарсан эсэхийг нягтлах хэрэгтэй. Ажлын хэсгээс гаргасан олон санал дүгнэлтийг байнгын хороо хэлэлцээд, тодорхой дүгнэлтээ гаргах болов уу.
-Зүүн Цанхийн үйл ажиллагаа, олборлолт одоо зогсчихсон шүү дээ. Ийм цаг үед цаашид сайн ажиллуулах ямар боломж байна вэ?
-Ер нь, Тавантолгой, Оюу толгой хоёр бол өмнөх УИХ, Засгийн газрын эхлүүлсэн томоохон төсөл шүү дээ. Харамсалтай нь, шинэ Засгийн газар, төр бүрэлдээд энэ хоёр бүтээн байгуулалтын амыг барьчихсан. Үүнээс ч болж өнөөдөр эдийн засаг унаж, хүндэрч байгаа. Тиймээс цаашдаа нягталж, шалгаад үргэлжлүүлэх л ёстой. Бидний хувьд шийдвэр гаргахгүй эдгээр зөрчил, дутагдал байна гэдгийг байнгын хороонд дурдаад тэндээс тодорхой даалгавар өгөх юм. Үүнийгээ хэсэг хугацааны дараа шалгаж үзэх ёстой. Нэгэнт УИХ-ын гишүүн очоод бүх данс, гүйлгээ, задаргааг нээгээд үзэх эрхгүй учраас мэргэжлийн байгууллага болон Төрийн өмчийн хороонд үүрэг өгнө. Байнгын хорооны хурлаар ирэх долоо хоногт хэлэлцэх үед олон зүйл ил тодорхой болох байх.

0 Сэтгэгдэл