МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа
Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ
АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
МАН: 2015 он тасралтгүй хяналт, шалгалтын он болох нь
Парламент дахь МАН-ын бүлэг өчигдөр эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдалтай уялдуулж ирэх оны төсвийн төслийг тал бүрээс нухацтай хэлэлцэх ёстой гэдэг байр сууриа илэрхийлэв. 2015 оны төсвийн төслийг сайжруулах, эрүүлжүүлэх, хөрөнгө оруулалтаа нэмэх чиглэлд олон санал гаргасныг МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол хэллээ. Тухайлбал, Хүний хөгжил сангийн хүүхдийн 20 мянган төгрөгийг 30 мянга болгож зорилтот бүлэгт олгох, цалин, тэтгэврийг 30 хувиар бодитоор нэмэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг нэмэх, “Эхийн алдар” одонтой эхчүүдэд жилд нэг удаа олгодог мөнгөн тусламжийн хэмжээг 0.5-1 сая төгрөг болгох хэрэгтэй гэв. Эдгээрт зориулах зардлыг нөхөхийн тулд жилд 2.5 их наяд төгрөг хуваарилдаг Засгийн газрын тусгай сангуудад танах, татан буулгах бодлого баримтлах аж. Ингэснээр 135 тэрбум төгрөгийн хэмнэлт гарах тул МАН-ын бүлэг энэ саналаа Төсвийн байнгын хороо, Сангийн яаманд хүргүүлэх гэнэ. Мөн дотоод томилолтын зардлыг 2012 оны түвшинд хүргэвэл найман тэрбум төгрөг хэмнэнэ. Эмнэлэг, онцгой байдал, цагдаа, батлан хамгаалахаас бусад салбарын шатахууны зардлыг 30 хувиар бууруулах гарц олж харжээ. Төрийн захиргааны албан хаагчдын орон тоог сүүлийн хоёр жилд 30 мянгаар нэмсэн, энэ тоог дор хаяж 10 хувиар бууруулснаар 11.7 тэрбум төгрөгийг хэмнэх боломж бүрдэнэ гэж Д.Оюунхорол гишүүн хэлэв.
Харин УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ирэх оны төсвөөр хямралыг давахгүй гэж үзжээ. 2008, 2009 оны хямралын үеэр манай улс төсвийн урсгал зардлаа 20 хувиар хассан ч хөрөнгө оруулалтаа бууруулаагүй. Гэтэл ирэх онд төсвийн урсгал зардлыг 800 тэрбум төгрөгөөр нэмж, хөрөнгө оруулалтыг 500 тэрбум төгрөгөөр бууруулжээ.
Мөн ирэх оны татварын бус орлого дотор хүү, торгуулийн орлогыг дөрөв дахин нэмэхээр төлөвлөсөн нь аж ахуйн нэгж, жолооч нарын торгууль төдий хэмжээгээр өсөхийн цондон хэмээлээ. Энэ жил төсөвт 58 тэрбум төгрөгийн торгууль, хүүгийн орлого бүрдсэн бол ирэх жил 210 тэрбум төгрөг болох аж. 2015 он бол тасралтгүй хяналт шалгалтын он жил болох юм байна гэж Ч.Хүрэлбаатар гишүүн онцлоод хамгийн хаалттай төсөв гэж цоллолоо.
Парламент дахь МАН-ын бүлэг өчигдөр эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдалтай уялдуулж ирэх оны төсвийн төслийг тал бүрээс нухацтай хэлэлцэх ёстой гэдэг байр сууриа илэрхийлэв. 2015 оны төсвийн төслийг сайжруулах, эрүүлжүүлэх, хөрөнгө оруулалтаа нэмэх чиглэлд олон санал гаргасныг МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол хэллээ. Тухайлбал, Хүний хөгжил сангийн хүүхдийн 20 мянган төгрөгийг 30 мянга болгож зорилтот бүлэгт олгох, цалин, тэтгэврийг 30 хувиар бодитоор нэмэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг нэмэх, “Эхийн алдар” одонтой эхчүүдэд жилд нэг удаа олгодог мөнгөн тусламжийн хэмжээг 0.5-1 сая төгрөг болгох хэрэгтэй гэв. Эдгээрт зориулах зардлыг нөхөхийн тулд жилд 2.5 их наяд төгрөг хуваарилдаг Засгийн газрын тусгай сангуудад танах, татан буулгах бодлого баримтлах аж. Ингэснээр 135 тэрбум төгрөгийн хэмнэлт гарах тул МАН-ын бүлэг энэ саналаа Төсвийн байнгын хороо, Сангийн яаманд хүргүүлэх гэнэ. Мөн дотоод томилолтын зардлыг 2012 оны түвшинд хүргэвэл найман тэрбум төгрөг хэмнэнэ. Эмнэлэг, онцгой байдал, цагдаа, батлан хамгаалахаас бусад салбарын шатахууны зардлыг 30 хувиар бууруулах гарц олж харжээ. Төрийн захиргааны албан хаагчдын орон тоог сүүлийн хоёр жилд 30 мянгаар нэмсэн, энэ тоог дор хаяж 10 хувиар бууруулснаар 11.7 тэрбум төгрөгийг хэмнэх боломж бүрдэнэ гэж Д.Оюунхорол гишүүн хэлэв.Харин УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар ирэх оны төсвөөр хямралыг давахгүй гэж үзжээ. 2008, 2009 оны хямралын үеэр манай улс төсвийн урсгал зардлаа 20 хувиар хассан ч хөрөнгө оруулалтаа бууруулаагүй. Гэтэл ирэх онд төсвийн урсгал зардлыг 800 тэрбум төгрөгөөр нэмж, хөрөнгө оруулалтыг 500 тэрбум төгрөгөөр бууруулжээ.
Мөн ирэх оны татварын бус орлого дотор хүү, торгуулийн орлогыг дөрөв дахин нэмэхээр төлөвлөсөн нь аж ахуйн нэгж, жолооч нарын торгууль төдий хэмжээгээр өсөхийн цондон хэмээлээ. Энэ жил төсөвт 58 тэрбум төгрөгийн торгууль, хүүгийн орлого бүрдсэн бол ирэх жил 210 тэрбум төгрөг болох аж. 2015 он бол тасралтгүй хяналт шалгалтын он жил болох юм байна гэж Ч.Хүрэлбаатар гишүүн онцлоод хамгийн хаалттай төсөв гэж цоллолоо.
0 Сэтгэгдэл























