МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа
Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ
АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Д.Зоригт: Хуулийн хугацаанд төсвөө батлаад, дараа нь тодотгоно
УИХ-ын өчигдрийн чуулганы дараа Д.Зоригт гишүүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-УИХ-ын цөөнгүй гишүүн чуулгандаа суусангүй. Ихэнх нь АН-ын гишүүн байна, тэдэнд ямар нэг хариуцлага тооцох уу?
-Олонхийн бүлгийн гишүүд гарын үсэг зурж, эс үйлдэл буюу чуулганы ирц бүрдүүлэхэд ирээгүй бол намын гишүүнчлэлээс хасах намын дүрмийн заалттай. Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж байхад манайхаас долоон хүн ирсэнгүй л дээ. Намаас энэ асуудлыг энд шийдэхгүй шүү дээ. Намын Хяналтын зөвлөл, хороо гэж бий. Тэндээс гарах шийдвэрийг харна.
-Энэ хүмүүс шалтгаанаа юу гэж хэлсэн бол, өчигдөр /уржигдар/ бүлгийн хуралдаандаа суусан юм уу?
-Өчигдөр бол намын ихэнх гишүүн Засгийн газраа авч үлдэнэ гэсэн саналтай байсан. Өнөөдөр үл ойлгогдох, бидэнд мэдэгдэхгүй шалтгаанаар л чуулгандаа ирсэнгүй.
-Засгийн газрын тэргүүн огцорно гэдэг бол танхим бүхэлдээ бууна гэсэн үг. Цаг хугацааны хувьд хэр алдагдалтай бол?
-14 хоног байх ёстой. Шинэ Засгийн газраа энэ хугацаанд бүрдүүлнэ.
-Сөрөг хүчний хувьд дараагийн Засгийн газар байгуулахад улс төрийн намууд зөвшилцлийн ширээнд суух ёстой гэсэн. Тийм боломж бий юу?
-Улс орны эдийн засаг, нийгмийн байдал амаргүй байна. Тийм учраас парламентад суудалтай намууд зөвшилцөлд хүрч таарах байх. Яриа хөөрөө эхлэх л болов уу.
-2015 оны улсын төсвийг энэ сарын 15-ны дотор батлах хуультай. Засгийн газар огцорчихоор тийм бололцоо бий юу?
-Засгийн газар огцорлоо ч үүрэг гүйцэтгэгчийг УИХ-ын тогтоолоор томилчихлоо шүү дээ. Шадар сайд ахлаад төсвөө батлуулчих байх.
-Энэ янзаар нь төсвөө баталчихаар дараагийн Засгийн газрын хувьд хэрхэн ажиллана гэсэн үг вэ?
-Төсвөө тодотгоод л явна даа. Мэдээж Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орно, түүндээ нийцүүлж тодотгоно.
УИХ-ын өчигдрийн чуулганы дараа Д.Зоригт гишүүнээс зарим зүйлийг тодрууллаа.-УИХ-ын цөөнгүй гишүүн чуулгандаа суусангүй. Ихэнх нь АН-ын гишүүн байна, тэдэнд ямар нэг хариуцлага тооцох уу?

0 Сэтгэгдэл