Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Н.Алтанхуяг: МАН улс төрийн тэмцэл нэрээр улсаа хорлодог байж болохгүй юм даа

-Н.АЛТАНХУЯГ УИХ-ын чуулганы индэр дээрээс Ерөнхий сайдын хувиар хэлсэн үг-

УИХ-ын нэгдсэн чуулганд экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хэлсэн сүүчлийн үгнээс хэсэглэн хүргэж байна.
“...Эх орноо өр ширэнд оруулчихъя, үр хүүхдээ өртэй болгочихъё гэж боддог ширхэг ч монгол хүн байхгүй. Аа өнөөдөр, энэ хэмжээний мөнгөөр юм босгочих юмсан, бүтээчих юмсан, хийчих юмсан, овойлгочих юмсан, оцойлгочих юмсан, шовойлгочих юмсан гэсэн ийм л хүсэл тэмүүллээр Шинэчлэлийн Засгийн газар ажилласан. Үнэхээр яаж ч муулаад нүдэнд харагдаж байгаа юм. Улс орнуудын хөгжлийн түүхэн туршлагуудыг үзсэн. Улс орон ч тэр, компани ч тэр, айл өрх ч ингэж л хөгждөг юм билээ. Тодорхой хэмжээний зээл авлаа, түүгээрээ хэрэгтэй юм хийлээ, үр ашигтай юм хийлээ. Тэгээд урт хугацаанд төллөө. Одоо бид нэг ийм бодлого харах хэрэгтэй байна. 2017, 2022 гээд хоёрхон жилд их төлбөр гарна. Үүнийг бид жил жилд төлдөг зээл рүү шилжүүлэхээр ажиллаж байгаа. Тэгэх юм бол нэг жилд төлөх ачаалал нэлээд бага болно гэж үзсэн.

Та бүхний санаа зовоод байгаа юм уу, гуйвуулаад байгаа юм уу мэдэхгүй, тэр бүх зүйлд хариу өгье гэж бодлоо. Тэгэхгүй бол бие биеэ хэмлэсэн, бие биеэ буруутгасан, хүмүүст буруу ойлголт өгсөн юм чинь хэрээс хэтэрлээ. Одоо зогсоогооч ээ, ингэснээр улс орон хөгжихгүй ээ. Аль болох иргэддээ наалдацтай, хүртэцтэй ажил хийснээр манай улс хөгжинө гэж ойлгодог. Би цааш нь үргэлжлүүлээд хэдэн зүйл хэлье.

Би, Ерөнхий сайд, намын даргын хувьд биш хувь хүн гэдэг үүднээс та бүхэнд эмзэглэж явдаг зүйлээ хэлье. Бид улс орноороо 25 жилийн өмнө ардчиллын замыг сонгосон, ардчилсан улс гэж өөрсдөө ярьдаг. Улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө сайдаж муудаж, эвлэж нэгдэж, бас хамтдаа Засаг хүртэл байгуулж зүтгэсээр өнөөдөртэй золголоо. Гэвч яг өөрсдийн бодож, хүсч, зүтгэж байсан зөв замаараа явж байна уу үгүй юу гэдгийг эргэж нэг бодож, эргэцүүлэх цаг ирж байгаа юм байна. Хэт их улс төржсөн, талцсан, толхилцсон, өөр өөрийнхөө эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлсэн, амин хувийн нэр хүндээ дээдэлсэн, ашиг хонжоо хайсан, явцуу үзэл, явцуу үйл ажиллагаанууд хэрээс хэтэрлээ...

 Миний сэтгэл гэхдээ хоёр жил шахуу эмзэглэж яваа, өнөөдөр ч эмзэглээд байгаа юм биш. Би өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гүтгэлэг, доромжлолыг хангалттай амссан. Дуугүй байна гэдэг маань би доройдоо дуугүй байсан юм биш ээ. Гагцхүү би Монгол төрийн өндөр хариуцлагатай албан тушаалыг хэрүүл тэмцэл, хов живтэй хутгаж, бохирдуулахыг хүссэнгүй учраас хүлцлээ, тэвчлээ, хоёр жил. Гэвч нэг зүйлд үнэн голоосоо сэтгэл эмзэглэж хэлэхээс өөр аргагүйд хүрлээ. Аавынх нь албан тушаалыг авахын тулд охиныг нь хэрэгтэн болсон мэтээр байнга зарладаг. Найзынх нь ажлыг үнэгүйдүүлэхийн тулд нөхөрлөлийг нь барьцаалдаг, эрх мэдлийн төлөөх шунал Ардчилсан улсад байж болохгүй дээ. Бид төрт ёсны мянганаар хэмжигдэх түүхтэй, туршлагатай ард түмэн шүү. Ёс зүйн хэм хэмжээ гэдэг бол Монгол төрийн дархлаа. Бид Монголын улс төрийг зарчим дээр тулгуурласан шударга өрсөлдөөний талбар байлгах ёстой шүү. Бид Монголын улс төрийг хийж бүтээн, хөгжиж дэвшин, нэгдэж хүчирхэгжихийн зорилгод суурилдаг болгох учиртай. Бид Монголын улс төрийг хувь хүний тавилан, амь насаар дэнчин тавьж шунал хүслээ гүйцэлдүүлдэг бохир тоглоомын оромж болгох ёсгүй юм аа. Эрхэм гишүүд ээ, надаас маш олон хүн яагаад Ардын намтайгаа хамтраад цаашдаа гацаж түгжрээд байлгүй хөгжлийн төлөө ажиллаж болдоггүй юм бэ гэж байнга асуудаг. Энэ асуултын хариу бол ёс зүйн хэм хэмжээний асуудал юм. Би МАН-ын 90 гаруй жилийн туршлага, зуу зуугаар хэмжигдэх үйл хэргийг нь үгүйсгэхгүй ээ. Гэвч энэ цаг үед эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн төлөө хамтдаа хариуцлага хүлээж, МАН-ыг төлөөлөн энэ танхимд сууж байгаа Монгол төрийн түшээд та бүхэнд хандаж хэлье ээ.

МАН улс төрийн тэмцэл нэрээр улсаа хорлодог байж болохгүй юм даа.
МАН түмний төлөөлөл гэдгээ умартаж төрийн ажлыг гацаадаг байж хэрэггүй дээ.
МАН ард түмний дайсан бол Ардчилсан нам гэж сурталддаг байж хэрэггүй дээ.
МАН бид л биш бол бусад нь чадахгүй гэдэг аминч үзэлтэй байж бас болохгүй шүү дээ.
МАН ард түмнээ ардчиллынхан гэж ялган ад үзэн гадуурхдаг байж болохгүй ээ.
МАН төрийн төсвийг намын түрийвч болгодог байж болохгүй ээ.
МАН ард түмний хөрөнгөөр Ардын нам гэсэн хаягтай байшин барилга барьж, өмчилдөг байж болохгүй ээ.
МАН хийж бүтээхийг хөшөө барих гэж ойлгодог байж бас л болохгүй ээ.
МАН хөгжил дэвшилд хөшүүн хойрго, хүнд сурталтай ханддаг байж... болохгүй ээ, тайван бай.
Эдгээр дутагдлаа ойлгон ухамсарлаж, эх орныхоо язгуур эрх ашгийг улс төрийн хонжооныхоо өмнө тавих болсон тэр цагт хамтран ажиллахад бэлэн байгаагаа би хувь хүнийхээ хувьд илэрхийлж байгаа юм.

Ардчилсан Ерөнхийлөгч өө, УИХ-ын дарга аа, эрхэм гишүүд ээ. Өнөөдөр 2014 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд үр дүнгүй улс төрийн хэрүүл тэмцэл хийсээр бүрэн эрхийнхээ хугацааны талыг өнгөрөөсөн гашуун үнэн харамсалтайгаар үргэлжилж байна. Харин Шинэчлэлийн Засгийн газар шүүмжлэл доромжлолын ширүүн шуурган дундуур Монгол Улсын сүүлийн 20-30 жилд хийж байгаагүй олон бүтээлч ажлыг гарт баригдаж, нүдэнд үзэгдэхүйц үр дүнтэйгээр бүтээн бий болгоод байгаатай хэн ч маргахгүй биз ээ. Цаашид ч олон бүтээлч ажил биднийг хүлээж байна. Зам, барилга, үйлдвэржилт, дэд бүтцийн бүтээн байгуулалт улам эрчтэй өрнөж, хоёрхон жилийн дараа гэхэд 21 аймагтайгаа хатуу хучилттай замаар бүрэн холбогдож аймаг, сум бүрийн иргэд эмнэлэг, оношилгооны төв дэд бүтцийн асуудал нь бүрэн шийдэгдсэн, тохилог орчинд амьдарч монголчууд бид өөрсдийн хэрэгцээнийхээ нэлээд хувийг дотоодынхоо чанартай үйлдвэрлэлээр хангадаг болно. Мөн төрийн үйлчилгээ улам шуурхай, нээлттэй болж төмөр замын бүтээн байгуулалт саадгүй үргэлжилнэ. Одоо хоорондынхоо явган хэрүүл, танай манай гэсэн явцгүй өрсөлдөөн, толхилцсон жижиг эрх ашгаа хойш тавьж, нэгэн зүгт зорин зүтгэвэл Монголын маргааш илүү гэрэлтэй, дэлхийд тэргүүлэгч эдийн засагтай улсуудын нэг болох боломж тун их ойрхон харагдаж байна аа.

Би Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд ирээдүйд дараах гурван чиглэлээр хөгжүүлэх үндсэн зорилго тавьж ажилласан билээ. Монгол хүний хөгжил, эдийн засгийн хөгжил, нийгмийн хөгжил гэсэн гурван зүйлд анхаарах ёстой. Монголчууд нэн яаралтай өөрийнхөө, үндэсний онцлог шинжийг тодорхойлж, ард түмнээ нэгдмэл үнэт зүйл, хүсэл тэмүүлэлтэй болгох ажлыг хийнэ ээ...

Энэ бүхэн л Шинэчлэлийн Засгийн газрын маань хийж бүтээх ажлын гол алсын хараа юм аа. Бид эх орноо хөгжиж дэвших хүсэл зорилгод нь хүргэхийн төлөө цаг нартай уралдан, амралтгүй, хагас бүтэн сайнгүй ажиллана аа. Миний бие Монгол оронд гэрэлтэй өдрүүд олон бий гэдэгт итгэлтэй байгаа. Бидний хийх ёстой үүрэгт ажлуудын ердөө хагас нь л хийгдлээ. Хийж бүтээх итгэлийн галыг монгол хүний сэтгэлд асааж чадсан энэ цаг үе зогсолтгүй үргэлжлэх ёстой гэж бодож байгаа. Бөхөлгүй асах ёстой тэр галыг унтраахгүйн тулд төлөвлөсөн ажлаа хийх цаг бидэнд хэрэгтэй байна. Үлдсэн хугацаанд хаа хүрэх, хаашаа явах маань тодорхой байна. Улс төр, намчирхал, үл ойлголцлыг хойш тавьж, хийж бүтээхэд гол анхаарал, хүсэл тэмүүллээ нэгтгэх, хойшлуулшгүй нөхцөл байдал үүсээд байна. Би Ардчилсан намын гишүүд, “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд, бие даагчдадаа хандан дахин гүн талархлаа илэрхийлье. Хэдийгээр бид хоёр жилийн хугацаанд энэ хийсэн, олсон бүх амжилт та бүгдтэй салшгүй холбоотой, та бүхний минь хамтын зүтгэл байсан...

Төгсгөлд нь, АН-ын гишүүддээ хандаж хэлэхэд МАН-ын санаачилсан энэ дөрвөн үндэслэлээр Засгийн газраа  огцруулахгүй байхыг би та бүхнээс хүсье. Бидэнд цаашдаа хийх ажил зөндөө их байна. ...
 Төгсгөлд нь ийм үг хэлье гэж бодсон. Ард түмний язгуур эрх ашиг гэж юу юм бэ, эв нэгдэл, харилцан ойлголцол, эрх чөлөөнд суурилсан нийтлэг үнэт зүйл, ирээдүйд итгэх итгэл юм. Энэ итгэл дээр бидний хойч үе хөгжин дэвжиж, эдийн засаг өсөн дээшилж, нийгмийн хөгжил цэцэглэх болно. Энэ бол Монголын ард түмнийхээ өмнө хүлээсэн үүрэг, зүтгэх зүтгэлийн минь шалтгаан юм аа. Ард түмнийхээ язгуур эрх ашгийг би эцсээ хүртэл өмөөрнө, өмгөөлнө, хамгаална  аа.
Бидний Монгол үүрд мандан бадраг ээ!”
0 Сэтгэгдэл
хөөрихй минь тээр жил манай нэг борлон яг ингэж майлж байгаад л зуданд яваад өгсий шд
АЛТАНХУЯГ Л ХАРИН УЛСАА ХОРЛОСОН БАЙХ ШҮҮ. 17 ХУВИЙН ӨСӨЛТТЭЙ, ВАЛЮТЫН САЙН НӨӨЦТЭЙ УЛСЫГ АВААД ЯМАР БОЛГОСОН БЭ, ХЭН ТӨРИЙН АЛБЫГ ТӨРЛИЙН БОЛГОСОН БЭ, ХЭН ХУУЛИЙГ ГУУЛЬ БОЛГОСОН БЭ. ТА ШҮҮ ДЭЭ. ХАРИН ТҮҮНИЙГ МАШ САЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ТЭГЭЭД ЦЭВЭР БОЛ НЭР ТӨРИЙГ НЬ СЭРГЭЭХ НЬ ЗҮЙН ХЭРЭГ.
Хамгийн их уншсан