Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
“Би л биш бол хэн ч биш” буюу АН УИХ-д цөөнх болох уу
“АН-аас нэр дэвшиж сонгогдсон эрхэм гишүүн та Ардчилсан намын Үндсэн дүрмийг зөрчсөн үйлдэл, эс үйлдлийн аль аль нь намаас хөөх үндэслэл болдог намын гишүүний хариуцлагын дүрмийн заалтыг анхаарна уу. Та энэ хариуцлагатай цаг үед цаашид гарах үр дүнг сайтар бодож шийдвэрээ гаргана гэдэгт итгэж байна. Эс үйлдэл гэдэгт хуралдаа ирэхгүй байх явдал мөн хамаана. Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд намын их хурлыг оноос өмнө хуралдуулж, тулгамдсан асуудлыг хэлэлцэх ажлыг зохион байгуулах болно”. АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь УИХ-ын гишүүн М.Зоригтод өчигдөр ийм анхааруулга мэссэж явуулсныг эрхэм гишүүн сошиал ертөнцөд тавьж багаггүй шуугиан дэгдээсэн.

 Үнэхээр АН-ын үндсэн дүрмийн гуравдугаар бүлэгт

3.6. Гишүүнд шийтгэл ногдуулах.

3.6.1. Гишүүн нь үүргээ биелүүлээгүй болон Үндсэн дүрмийг зөрчсөн үйлдэл ба эс үйлдэлд журмын дагуу Хяналтын ерөнхий хороо /ХЕХ/ , дунд шатны намын байгууллагын хяналтын нэгжийн дүгнэлтийг үндэслэн шийтгэлийн аль нэгийг зохих шатны намын удирдлага ногдуулна.
3.6.1.1. Сануулах;
3.6.1.2. Намын сонгуульт албан тушаалаас огцруулах;
3.6.1.3. Улс mөрийн болон намын албан тушаалд 4 жил хүртэлх хугацаагаар нэр дэвшүүлэхгүй байх;
3.6.1.4. 3.3.3 дугаар заалтыг зөрчсөн эсвэл өөрийн нам дангаар болон хамтарч байгуулсан Засгийн Газар, сонгогдсон Засаг даргыг намын шийдвэрийг зөрчин огцруулсан нь тогтоогдвол намаас хасах гэжээ.
Хэрвээ АН-ын генсекийн анхааруулсан хийгээд намын дүрэмд зааснаар бол хамтарч байгуулсан Засгийн газрыг огцруулах кноп дарснаараа магадгүй эхлээд УИХ-ын гишүүн Х.Баттулга, Р.Бурмаа, М.Зоригт, Ж.Батзандан, Р.Амаржаргал, Д.Батцогт, Б.Наранхүү, Л.Эрдэнэчимэг нарын найман гишүүн АН-аас хөөгдөх бололтой. Харин  эс үйлдэл гаргаснаараа Шонхор фракцынхан буюу Г.Баярсайхан, Д.Ганбат, Д.Ганхуяг, С.Эрдэнэ, С.Одонтуяа, Д.Арвин мөн М.Батчимэг нарын 7 гишүүн бас л АН-аас хөөгдөх нь. Бүр нарийн ярьвал хотын дарга Э.Бат-Үүл, Д.Сосорбарам нар ч яригдаж магадгүй юм.

УИХ-д АН-аас 35 гишүүн сонгогдож, олонх болсон засгийн газраа бүрдүүлэх хэмжээнд хүрээгүй учраас Шударга ёс эвсэлтэй нэгдэж, хамтарсан Засгийн газар байгуулсныг хүн бүр мэднэ. Гэвч магадгүй АН 2012 оны сонгуулиар ард түмнээс хүлээж авсан энэ их итгэлээ үгүй хийж магадгүй болсон талаар УИХ-ын зарим гишүүн жиргэж эхэллээ.  Сошиал ертөнцөд яваа жиргээгээр АН-ын дарга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “ Би биш бол хэн ч биш” гэсэн уриатайгаар өшөө авалтаа эхэлсэн гэнэ. Тэрээр УИХ-д АН-ыг цөөнх болгохын төлөө Гүйцэтгэх зөвлөлөө дүрмийн бусаар хуралдуулж, дүрмийн бус ҮЗХ хуралдуулж байна гэж үзэх хүмүүс ч цөөнгүй.

Хэрвээ АН-ын үндсэн дүрэм ёсоор бол дээрх 15 гишүүн АН-аас хөөгдөж таарах нь. Энэ нь мэдээж Илбит цурхайн тушаалаар Эмелья миний хүслээр гэгчээр одоогоор АН-ын дарга байгаа Н.Алтанхуягийн хүслээр гэсэн үг. Тэгвэл өнөөдөр УИХ-д 35 гишүүнээ суулгаж буй АН 15 гишүүнээ хасч, 20 болж цөөрнө. Н.Алтанхуягийн хүслээр 20 гишүүнтэй АН олонх болж чадахгүй учраас засгаас “татгалзаж”, сөрөг хүчний үүрэг гүйцэтгэнэ гэсэн үг.
1996 оноос хойш анх удаа олонх болсон хэмээн дэвхцэж, одоо л санаснаа биелүүлэх цаг ирлээ гэж байсан ардчилагчид маань ахиад л Засгийн гадна гарч, лааз өшиглөх хүн олшрох гэж үү...
0 Сэтгэгдэл
Altanxuyag uuruu daxiad namiin dargaaraa uldene gej xor nairuulbal Ardchilaliig demjigchid ene anarxistuudaas uursdiigee chuluulj shine nam baiguulax xeregtei
Жагсаалтаар орж ирсэн нөхдүүд бүр гишүүн болох эрхээсээ хасагдана гэсэн үг шүү дээ. Дараагийнх нь орж ирэх юм байна л даа.
горьд эхлээд өөрөө марш
Нээрээ хөөчих хөөчих. Чаддаг юм бол ... Ёстой гоё ...
namiin esreg yavsan ulsiig huuh heregtei.
Энэ нөхөдийг намаас хөөх хэрэгтэй. Цөөнх болсон ч яадаг юм.Дараагийн нөхдөд сургамж болох хэрэгтэй.Тэгээд худалдагдсан намдаа орцгоог. Одоо намаа цэвэрлэж авах,мөн жинхэнэ намаа гэсэн гишүүдээ нэг харж авмаар байна.
Алтанхуягаас НАМАА аваръя
ehleed namiin durmee zorchson hun ni ES ooroo uchir ta l hoogdoh yostoi.UIH d 20uulaa bsnaas 34 uulaa bval olonh heveeree uldene.ANiin durmend zasag bolon zasag darga ymarch buruu zuil hiij yaj ch aldaj bsan ogtcruulah erhgui gej zaasan yumuu.
bagaar ajillaj chadahgui baij namd daraa bolj baidag ed nariig bugdiig zailuuljee tegeed an nam stoonh boldoo anh udaa olonhi bolchood ajillaj chadahgui huvia hicheesen archaagui yms uls ornoo gesen setgelgui huviin sonirhloor gedeg ni tod haragdaj bn
ЭХЛЭЭД АЛТАНХУЯГАА ХӨӨЧИХ. АЛТАНХУЯГ ЭХЛЭН МАХН-ТАЙ ГАНЦААРАА ГЭРЭЭ БАЙГУУЛЖ, НАМЫН ДҮРМЭЭ ЗӨРЧСӨН БУС УУ? ТЙИМЭЭС ЭХЛЭЭД ЭНЭ ХҮНИЙГ ХӨӨХ ХЭРЭГТЭЙ.
хүн яаж угтана түүнд нь тохирсон хариу барина гэдэг зарчим байдаг даа Алтанхуягаа. эд улс орноо, намаа бодохгүй байхад чи улс орон, намаа бодоод яах вэ намын дүрмийн дагуу шууд намаас хөө... АН цөөнх болсон нь дээр... тэгж байж дараагийн хүмүүст том сургамж болнр... АН-г дэмжигчээс
Хамгийн их уншсан