Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Төрийн түшээд ажилгүй өнжлөө
Хуулийн засаглалын бүрэн эрхтэй 76 гишүүн өчигдөр үндсэндээ ажил­ласангүй. Товлосон ёсоор Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо болон Төсвийн зарлагын хяналтын дэд хо­рооны хуралдаан Төрийн ордонд болох байв.
Үдээс өмнө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж гурван асуудал хэлэлцэх учиртай бай­сан ч хуралдсангүй. Үнд­сэн хуулийн цэцийн дүгнэлт, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэ­дүүл­сэн Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхээ шийдэх байлаа. Лхагва гарагт Засгийн газар огцрох шийдвэр гарч, Ардчилсан нам, “Шударга ёс” эвсэл, ИЗНН болон бие даагч гишүүд үймж эхэлсэн нь төрийн ажил бүтэн өдрөөр саатах шалтаг болсон бололтой. Монгол Ардын нам ч байнгын хорооны хуралдаануудад ирсэнгүй. Ард түмнээ төрд төлөөлөх ажлаа эрхэм гишүүд ингэж л гүйцэтгэж байна гэж УИХ-ын гишүүн С.Ганбаатар ганцаархнаа байнгын хорооны хуралд ирчихээд гомдоллож байв. Гэвч тэрээр урьд өдөр нь Засгийн газрыг огцруулах уу, үгүй юу гэдгийг Дархан-Уул аймгийнхнаа төлөөлж Д.Хаянхярваа гишүүн ганцаараа шийд гээд хуралдаанд оролцоогүй нь ялгаагүй үйлдэл болсон билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан