Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Л.Болд: Шинэ тасаг ашиглалтад орсноор жилд 180 сая төгрөг хэмнэнэ

Талын Монголын торгон хөрсөнд ган замын гадас хатгаж, төмөр зам тавьсаар 65 жил өнгөрчээ. Тэртээ 1949 оны арваннэгдүгээр сарын 7-нд Наушки-Улаанбаатарын чиглэлийн галт тэрэг уур цан савсуулсаар Улаанбаатар өртөөнд орж ирсэн нь Монгол Улсад төмөр замын салбар үүсч хөгжихийн эхлэл байв. Өдгөө үйл ажиллагаа нь өргөжин тэлсээр 16 мянган ажилтан, албан хаагчтай болсон энэ их айл 65 жилийн ойн босгон дээрээ Сүхбаатарын одонгоор шагнагдсан билээ. Түүхт ойн баяраар нь төр, түмэн нь ийн хүндэтгэл үзүүлсэнд талархаж УБТЗ-ынхан цөөнгүй ажил амжуулжээ. Үүний нэг нь УБТЗ-ын Замын захиргаанаас өртөө, зангилаа бүрээр одонт тугаа аялуулсан явдал байв. Одон туг очсон газар бүрт Вагоны аж ахуйн албаны хамт олон нийт ажилтан, албан хаагчдыг хамруулсан цөөнгүй арга хэмжээ зохион байгуулсан юм. Энэ тухай Вагоны аж ахуйн албаны дарга, техникийн ухааны доктор Л.Болдтой ярилцсанаа хүргэе.

-65 жилийн ойн босгон дээр Сүхбаатарын одонгоор шагнууллаа. Энэ хүрээнд танай албанаас чамгүй ажил амжуулсан гэж сонссон. Энэ тухай яриагаа эхлэх үү?
-Ойн баяраа тохиолдуулж олон ч ажил амжууллаа. Үүний дотор онцолбол хөдлөх бүрэлдэхүүний жагсаалаар УБТЗ-ын түүхийг  олон түмэнд  сурталчлах ажлыг манай алба хийж гүйцэтгэсэн. 1949 онд анх орж ирсэн ачааны хоёр голт вагоноос өнөөдрийн өндөр бүтээмжит вагон хүртэлх түүхийг таниулах  “Вагон жагсаал” төсөл боловсруулсан юм. Энэ төслөөр дээрх 11 вагоноо бүрэн сэргээн зассан. Цаашид эдгээр вагоноороо Зүүн хараагийн депод музей нээх ч бодолтой байна.

-65 жилийн түүх өгүүлэх 11 вагоныг нэг дор үзэж сонирхох боломжтой гэхээр сонирхолтой санагдлаа?
-Тэгэлгүй яахав. Хотод байдаг зүтгүүрийн музей шиг хэн бүхэнд нээлттэй вагоны музей байгуулах юм. Энэ музей бий болсныг дагаад орон нутгийн аялал жуулчлал ч хөгжинө гэж бодож байна. Гэхдээ бид үүх түүхээ бусдад таниулан сурталчилж, хамгаалан авч үлдэж байгаа нь л хамгийн чухал юм. Үүний адилаар Зүүнхараа вагон депо УБТЗ-ын музей болон байгууллагын ахмадуудаас  депогийн түүхтэй холбогдолтой баримт материал, хуучны гэрэл зураг цуглуулж музейн сан хөмрөгөө баяжуулж, техник сургалтын танхимаа ч заслаа. Номын сандаа ч мэргэжлийн шинэ ном, товхимол нэмж арвижууллаа.

-Мартсанаас Зүүнхараад зургаан мянга гаруй хүн оролцсон их цэвэрлэгээ хийсэн гэж сонссон?
-Вагон депо санаачлан Мандал сум, Зүүнхараа хотын хэмжээнд “Хараа голоо цэвэрлэе” аянг аравдугаар сард өрнүүлж нийт зургаан мянга гаруй хүн оролцсон их цэвэрлэгээ хийж,  үйлдвэрийн орчинг цэцэрлэгжүүлж, моджууллаа. Манайхан тун ч идэвхтэй оролцсон шүү. Олны хүч оломгүй далай гэдэг. Энэ аянаар депогийн ойр орчмын 0.65 га газар 240 гаруй мод тарьж суулгасан байна.

-УБТЗ маань Хоёр загал гэх шинэ лого, таних тэмдэгтэй болсон шүү дээ. Одоо анзаарч байхад ачааны вагонуудын ихэнхийг энэ логогоор чимсэн харагдлаа?
-Хоёр загал логог бид ачааны вагонуудад тавьж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Одоогоор 162 вагонд шинэ логогоо байрлуулаад байна даа.

-Зүүнхараагийн вагон депод багагүй бүтээлы ажил өрнүүлсэн санагдсан?
-Тийм шүү. Одонт туг аялахтай холбогдуулан ажилт­нуудын дунд өндөр бү­тээл, бүтээн байгуулалтын нэг сарын аяныг есдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ны хооронд зарлан санаа­чилгатай ажилласан цех, тасаг, ажилтнуудаа 1.2 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан юм.
Энэ ажлын хүрээнд депогийн хос дугуйн цехийн дээврийн их засварыг сарын хугацаанд хийлгэж,  вагоны засврын үндсэн цехийн агааржуулалтын системийг сайжрууллаа. Түүнээс гадна дөрвөн утаа сорогч шинээр суурилуулснаар утаажилтыг 30 хувиар бууруулж, вагон өргөх домкрат болон бусад тоног  төхөөрөмжийн байршлыг оновчлон, ажилтнуудын ахуйн өрөөг засч, багаж хэрэгсэлд үзлэг  хийн шаардлага хангахгүйг нь агталж, нөхөн олголт хийснээр хөдөлмөрийн нөхцөл, ажлын байрны эргономик сайжирсан. Гэхдээ ашиглалтаас гарсан, актласан гээд тоног төхөөрөмжүүдээ хог дээр хаячихсангүй. Хуучин цистерн вагоны үндсэн арлыг ашиглан тавцант вагон хийх зураг төслийг боловсруулж, хоёр тавцант вагон  үйлдвэрлэх ажил эхлүүлээд байна. Вагоны хамгийн их эвдрэлд өртдөг хаалга, нээлхий засварлах стенд тоног төхөөрөмжгүйн улмаас  шинэ хаалга, нээлхийн таг валютаар худалдан авч угсарч засдаг. Иймээс судалгаа хийж өдөрт 15 ширхэг хаалга, нээлхий засах тоног төхөөрөмж  санаачлан хийж одонт тугаа вагон депод ирэхэд энэ тасгийг нээж ашиглалтад оруулсан. Тасаг ашиглалтад  орсноор жилд 180 сая төгрөг хэмнэнэ.
Депогийн 201 технологит ажил,  1796 ажилбарт эрсдлийн үнэлгээ хийж гар ажиллагааг хялбарчлах, механикжилтийг нэмэгдүүлэх, ажлын байрны эрсдэл бууруулах ажлыг эрчимжүүлж  35 анхааруулах санамж хийж бүх цех тасагт байрлуулав.Зүүнхараагийн вагон депо УБТЗ-ын 65-н жилийн ой, одонт туг аялах ажлын хүрээнд 136.0 сая төгрөгний бүтээлч ажил хийж. Ер нь, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм журам сахих, нөхцөл боломжоор хангах, орчин бүрдүүлэх тухайд илүүтэй анхаарч байгаа.

-Энэ их ажлын хажуугаар ажилчдынхаа аюулгүй ажиллагаа, орчин нөхцөлд анхаарч байгаа нь сайшаалтай санагдлаа?
-Дан ганц ажлын төлөө төрсөн мэт зүтгээд байж болохгүй гэж би хувьдаа боддог юм. Ажилчдынхаа амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх үүднээс урлаг, спортын арга хэмжээ тогтмол зохион байгуулж аль болох бүгдийг нь хамруулж байх нь чухал. Ядаж л байгууллага, хамт олны уур амьсгал эерэг байдаг юм. Бид л хүнд ажилтай хүмүүс гээд хөмсөг зангидаад байж болохгүй. Тиймдээ УБТЗ-ын аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээнийг өнгөрсөн сарын 4-5-нд Зүүнхараа вагон депогийн нэрэмжит болгон зохион байгуулж  нийт долоон зангилааны аж ахуйн нэгжийг хамрууллаа. Вагон депогийн ажилтнуудын дунд 17 төрлөөр спортын тэмцээн,  “Төмөр замын түүхэн хөгжлийг хэн сайн мэдэх вэ” сэдэвт АХА тэмцээнийг ч зохион байгуулж, одонт тугийн өдрийг сурталчилсан юм.

-Одонт туг хэчнээн өртөө зангилаагаар аялж хэдий хэр зам туулав?
-Улаанбаатарын ашиглал­тын депо одонт туг аялах хугацаанд Замын-Үүд, Сайншанд, Чойр, Багануур, Улаанбаатар, Толгойт, Зүүнхараа, Дархан, Сүхбаатар техник үзлэгийн газруудаас (ТҮГ) 11 нэрэмжит галт тэргэнд  605 вагон 46 мянга 40 тонн ачааг 5193 км урт замаар аялуулж 543.1 сая төгрөгийн үр ашигтай ажилласан.

Улаанбаатар ашиглалтын депогийн харьяа есөн  ТҮГ-ын газарт сургалтын баазыг бэхжүүлэх чиглэлээр 15.2 сая төгрөгөөр 11 “сургалтын  вагон тренежёр” угсарч ашиглалтанд оруулав. Ажилд орж байгаа шинэ ажилчдад вагоны үзлэг засварын технологи ажилбарыг танилцуулах, “Тренежёр” дээр вагоны эд ангийн гэмтлийг тодорхойлох, солих, багажаар хэмжүүлж техникийн  шалгалт авах зэрэг ашиглалтын чиглэлээр мэргэшиж байгаа хүмүүсийн сургалт, дадлагажуулалт, шалгалтын иж бүрэн сургалтын хэрэгсэл гэж ойлгож болно.Сургалтын тренежёроо сайн хийж шалгарсан Замын-Үүд, Эрдэнэт, Чойрын хамт олныг байгууллага нь 800 мянган төгрөгөөр шагнаж урамшуулсан байна. Хүний сэтгэл, оюун ухаан, мэдлэг шингэсэн “Сургалтын вагон тренежёр”-ыг УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ой, одонт тугийн өндөр бүтээлийн аяны хүрээнд хийсэндээ олзуурхаж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан