Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Н.Энхбаяр санасандаа хүрлээ
Түүх давтагддаг юм байна. 1996 оны УИХ-ын сонгуулиар “Ардчилсан холбоо” эвсэл парламентад 50 суудалтай болсон үед Намбарын Энхбаяр УИХ-д нөхөн сонгуулиар дөнгөж орж ирж байв даа. Гэхдээ л  тэр “Ардчилсан холбоо” эвслийн байгуулсан Засгийн газрыг гурван удаа огцруулж байлаа. Ингэснээрээ ч 2000 оны сонгуульд АН ганцхан суудалтай үлдэж, МАН 72 суудал авч байв даа.

2012 оны УИх-ын сонгуулиар АН парламентад хэдийгээр дийлэнх олонхи болж чадаагүй ч олонхи болж МАН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтран Шинэчлэлийн Засгийн газар байгуулсан.

Коммунист МАН-аас өрх тусгаарлаж, өөрийн гэсэн өрх МАХН-аа байгуулаад улстөрд ханцуй шамлан орж ирсэн Н.Энхбаярын хувьд одоо хоёр давбал наадамд түрүүлэх боломж байгаа. Энэ бол өөрийнх нь өмнө байгаа АН, МАН хоёрыг давах.

Парламентад суугаа гишүүдийнхээ тоогоор гуравт орж байгаа МАХН-Н.Энхбаярын хамгийн том өрсөлдөгч нь өнөөдөртөө мэдээж Засгийн эрх барьж байгаа АН. Эрх барьж байгаагийн хувьд ямар ч байсан хийсэн ажилтай, хамгийн гол нь орон нутагт өөрийн гэсэн хөлтэй, тэд нь  эрх мэдэлтэй  байгаа нь хамгийн том аюул гэж Намбарын Энхбаяр харж байгаа. Ийм болохоор Н.Алтанхуягийн Засгийн газрыг зүгээр нэг огцруулаад орхих нь түүнд хангалттай биш. Тэртэй тэргүй нэг нь огцроход дахиад л нэг нь гараад ирнэ. Өөр хэн ч биш энэ нам АН л хүнээ дэвшүүлээд хоёрдугаар ээлж хоолондоо орно.

Тэгэхээр Н.Энхбаярын тооцоогоор бол зүгээр ч нэг Засгийн газраар нь оролдоод орхих биш, бүр намаар нь оролдож, дотроос нь самрах нь арай илүү үр дүнтэй. Тэгэж байж үр дүн нь 2016 оны сонгуулиар гарна.

Чухам үүний төлөө л Н.Энхбаяр хаа байсан Солонгосоос эмнэлэг, сувиллын ороо хоёр гуравхан хоногоор орхиж монголыг зорин ирсэн. Түүнээс биш тэр онгоцноос буугаад нүдэндээ нулимс цийлэгнүүлж байгаад “Эх орноо, ард түмнээ их саналаа” гэж хэлсэн шигээ байсан бол хэдэн сараа байг гэхэд хэд хонохгүй яагаав.

Тэгээд ч тэр санасандаа хүрлээ. Өнөөх “Хөхөө гэрлэх дөхлөө” кинон дээрээ гардаг шиг Н.Энхбаяр “Мэддэг юм байна, чаддаг юм байна”.

Түүний баасан гарагт ирээд амралтын өдрөөр Н.Алтанхуягтай  гарын үсэг зурсан МАХН, АН-ын хамтран ажиллах гэрээ нь Ерөнхий сайдыг, Засгийн газрыг огцруулаад зогссонгүй АН-ыг бүхэлд нь бужигнуулаад ёстой л самраад хаячихлаа.

Энэ нам одоо хоёр биш бүр хэд хэдэн хэсэг болж хуваагдаад ёстой л хярамцаг гэгч болж байна. Намын дарга, Ерөнхий сайдынхаа эсрэг санал өгч огцруулсан 8 гишүүнээ намаас хаслаа л гэнэ. Ингэвэл өнөө найм нь гэдийчихдэг, тэгэхээр АН парламентад олонхи байж чадахаа болих гээд л. Тэгснээ УИХ-ын гишүүдийг намаасаа хассан Хяналтын хорооны  энэ шийдвэр хууль бус байжээ гээд хүчингүй болгож л байна. Дараагийн ерөнхий сайдаа тодруулахаар ҮЗХ-ны хуралдаанаа зарлалаа, гэтэл нэг хэсэг нь энэ хурал хууль бус учраас оролцохгүй л гэнэ. Сүүлийн хэдэн өдөр л гэхэд энд тэндэхийн хэвлэл мэдээллийн төвүүдэд “Ерөнхий сайдыг огцруулна”, “Ерөнхий сайдаа огцруулахгүй” гэсэн хэвлэлийн бага хурлууд шил шилээ даран болж хурал хийсэн хүмүүс нь орж гарахдаа  гадаа үүдэн дээр нь бараг л зодолдох гэж байлаа.

Суудлаасаа огцорсон Н.Алтанхуяг засгийн газрын тэргүүний тухайд “Би л биш бол өөр хэн ч биш”  заналхийлж байна. Өөрөөр хэлбэл тэр өөрийг нь огцруулсны хонзонг намаасаа авахаар шулуудсан бололтой.

Ерөнхий сайд огцорсон биш энэ нам ямар ямар фракц, бүлэглэлтэй нь улам бүр тодорч эдгээрийн хоорондын тэмцэл ил цагаандаа гарлаа.

Энэ л Намбарын Энхбаярын хүсэл байлаа. Одоо тэрээр Солонгост оччихсоон эмнэлгийн орон дээр дусал залгуулчихаад инээд алдаад утсаар “За наана чинь юу болж байна” гэж асуугаад байдлыг хянаад, хөх инээд нь хүрээд  хэвтэж байгаа. Ёстой л наадмын талбай орж амжаагүй хүн бөхийн барилдаан яаж байгаа, хэн давж хэн унаж байгааг асуун өөрийнх нь таамаг зөв эсэхийг нягталж байгаа юм шиг.

Одоо тэрээр дараагийнхаа давааг бодож хэвтээ. Энэ бол МАН. Монгол төрийн хамаг өндөр албан тушаалыг ээлж халаагүй хашиж байсан, МАН-ыг өөд  нь татаж, удаа дараа сонгуульд ялуулж байсан түүнийг орон шоронд суулгаж хэн ч биш болгосон МАН-тай тооцоо бодох нь түүний ганц хүсэл. Ингэж байж ч тэрээр санасандаа хүрч  дахиад дээшээ гарч ирэх замаа засна. Ийм дээ ч тэр МАН-ынхны голоод хаясан МАХН нэрийг, хагас гишүүнтэй нь авсан. Өрх тусгаарлаад удаагүй байхдаа парламентад 15 суудал авсан энэ нам дахиад нэг алхвал........парламентад суугаа хэдэн олигархи, ард нь зогсдог хэдэн хийрхүү залуусаас өөр гишүүнгүй шахам болж байгаа МАН сөхрөөд л өгнө. Н.Энхбаяр үүнийг хэдийнээ тооцоолчихсон байгаа.

Намбарын хүү наадамд нэг давчихлаа. “Мэддэг юм байна, чаддаг юм байна...Үзлээ харлаа.....”
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан