МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа
Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ
АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Ардчилсан нам УИХ-д цөөн болохыг хүссэнгүй
Баасан гарагт эхэлсэн АН-ын ҮЗХ-ны хурал эхний өдөр зөвхөн хурлын тэргүүлэгчид, тооллогын комиссоо баталж хэлэлцэх асуудлаа тавьж хоноод бямба гаригт үргэлжлүүлэн хуралдлаа.
Хурлаар
• Засгийн газрын эсрэг санал өгсөн нэр бүхий найман гишүүнийг намаас хасах тухай Хяналтын зөвлөлийн тогтоол
• АН-ын даргыг өөрчлөх тухай
• Ардчилсан намын Их хурлыг зарлан хуралдуулах тухай гэсэн гурван асуудлыг хэлэлцсэн юм.
Хурлын хамгийн эхний асуудал болох намын даргаа огцруулахаар намынхаа эсрэг санал өгсөн найман гишүүнийг намаас хөөх тухай Хяналтын хорооны тогтоолыг хэлэлцэж энэ тогтоол дүрмийн бус гэж үзэн, дэмжихгүй байхаар ҮЗХ-ны гишүүдийн олонхи санал өгсөн байна. Тиймээс Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжсэн найман гишүүн Ардчилсан намдаа үлдэхээр болж байна.
АН-ын даргыг өөрчлөх тухай асуудлыг хэлэлцэх эсэхээр санал хураахад ҮЗХ-ын гишүүд хэлэлцэх шаардлагагүй гэсэн санал өгснөөр Н.Алтанхуяг АН-ын даргын албан тушаалдаа үлджээ.
Харин Ерөнхий сайдын асуудлыг АН-ын дарга, АН-ын бүлэгт даалгаж, ирэх долоо хоногт энэ асуудлаар ҮЗХ-г дахин хуралдуулж, хэлэлцэхээр боллоо.
Түүнчлэн ҮЗХ Ардчилсан намын Их хурлыг нэг сарын дараа хуралдуулж цаг үеийн асуудлыг хэлэлцэхээр товлолоо.
Их хурлаар намын даргыг солих эсэх асуудал болон Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "Монгол хүн 2020" хөтөлбөрийг дүгнэж ярихаар шийдвэрлэсэн байна.
0 Сэтгэгдэл























