МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа
Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ
АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Намын даргыг солих асуудлыг Их хурлаар хэлэлцэнэ
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны ээлжит бус 43 дугаар хурал Төрийн ордонд хоёр өдөр хаалттай үргэлжилсэн билээ.
Тус хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаараа хурлын тэргүүлэгчид болох НИТХ-ын дарга бөгөөд Сүхбаатар дүүргийн АН-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, Сүхбаатар дүүргийн АН-ын дэд дарга Д.Бадарсан нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

ҮЗХ-ны хурлаар улс төрийн өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч намын ээлжит бус Их хурлыг ирэх сарын 8-нд хуралдуулах шийдвэрийг гаргажээ. Мөн Хяналтын Ерөнхий хорооны гаргасан тогтоолыг авч хэлэлцсэн байна. Түүнчлэн намын дарга Н.Алтанхуяг илтгэл тавьж, дараа нь МАХН-тай байгуулсан гэрээний талаар хэлэлцэж ҮЗХ-ны гишүүдийн олонх нь тус гэрээг хүчин төгөлдөр бус хэмээн үзжээ.
Ирэх сарын 8-нд хуралдах ээлжит бус Их хурлаараа “Монгол хүн-2020” хөтөлбөрийн үр дүн болон намын үндсэн дүрэмд хамаарах асуудлыг хэлэлцэж, намын даргаа солих асуудлыг хэлэлцэх юм байна. Их хурлыг хуралдуулахтай холбогдуулан АН-ын Нарийн бичгийн дарга Ц.Оюундариар ахлуулсан 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулжээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахад санал өгсөн найман гишүүнийг намаас хөөх тухай яригдаж байсан. АН-ын Хяналтын Ерөнхий хорооноос тэдэнд хариуцлага тооцохоор гаргасан тогтоолыг ҮЗХ-ны хурлаар хэлэлцээд гишүүд дэмжээгүй гэдгийг Д.Баттулга хэллээ.
ЗӨВ ШҮҮ

0 Сэтгэгдэл
2014.11.10