Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Н.Батцэрэг: АН-тай хамтрах гэрээ хүчинтэй хэвээрээ
Парламентад суудалтай улс төрийн намын бүлгүүдээс өчигдөр “Шударга ёс” эвсэл хурлаа хийж, мэдээлэл өглөө. Тэд энэ долоо хоногийн хамгийн чухал асуудал болох 2015 оны Төсвийн тухай хуулийн төсөлд дараах байр суурьтай хандаж буй гэнэ. Ирэх жил төсвийг бүхэлд нь хэмнэлтийн горимд шилжүүлэх шаардлагатайг онцоллоо. Тодруулбал, боловсрол, эрүүл мэндээс бусад бүх салбарын урсгал зардлыг 30 хувиар хэмнэх, төрийн албаны орон тоог 10 хувиар цомхотгохоор тооцсон аж. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын мэдэлд байдаг хөрөнгөнд 50 хувийн зардлын хэмнэлт тусгах, тоног төхөөрөмж, гадаад томилолт гэх мэт зардлуудаа танах санал гаргажээ. Засгийн газарт улсын төсвөөс хөрөнгө оруулалт хийдэг нийт 41 сан байдаг. Эвслийн бүлэг үүнээс есөн санг татан буулгах юм уу өөрчлөх бололцоотой хэмээв.

Энэ жилийн төсөвт “царцаасан” гэх объектуудыг тодорхой эх үүсвэргүйгээр орон нутгийн эрх мэдэлд өгч байгааг буруутгаад ирэх онд дуусгах боломжтой барилгуудын үлдэгдэл санхүүжилтийг гаргах ёстой гэсэн юм. Ингэхдээ тухайн объектуудыг дуудлагаар худалдаж, зориулалтыг нь өөрчлөхгүйгээр өөрийн хөрөнгөөр дуусгаад дараа нь төсвөөс зардлаа гаргуулах хувийн хэвшилтэй тохирох гэхчлэн гарц дэвшүүлэх аж. Юутай ч, “Шударга ёс” эвсэл 2015 оны Төсвийн тухай хуулийн төслийг ямар нэг эсэргүүцэл, гацаа үүсгэхгүйгээр хуулийн хугацаанд нь батлахын төлөө ажиллана гэсэн юм.

Эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг сэтгүүлчдийн зарим асуултад хариу өглөө.

-Шинэ Ерөнхий сайд, Засгийн газар бүрдүүлэх асуудалд “Шударга ёс” эвслийн бүлэг ямар байр суурьтай орох вэ?
-Сонгуулийн дүнгээр олонхийн санал авсан намаас Ерөнхий сайдад нэр дэвшүүлдэг. Хэрэв хэн ч олонхи болж чадаагүй бол хамгийн олон санал авсан намаас Ерөнхий сайдад нэр дэвшүүлээд дараа нь Засгийн газраа байгуулахдаа бусад нам эвсэлтэй хамтрахаар зөвшилцдөг. Эндээс гарсан хүнийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. Ерөнхийлөгч үүнийг нь батламжлаад УИХ-д өргөн мэдүүлдэг Үндсэн хуулийн заалттай шүү дээ. Тийм учраас Ардчилсан нам дотроо хэнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх вэ гэдгээс бүх зүйл шалтгаална. Үүний дараа бид байр сууриа илэрхийлье.

-АН-ын ҮЗХ-ноос УИХ-д суудалтай бусад нам эвсэлтэй хамтрах шийдвэр гарсан гэлээ. Энэ талаар бүлгийн хурлаараа ярив уу?
-Бид ерөнхийдөө хоёр янзын байр суурьтай байгаа. Нэгдүгээрт, 2012 оны сонгуулийн дүнгээр хамтарсан Засгийн газар байгуулсан. Энд бид мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн тулд дөрвөн сайдаа томилж ажиллууллаа. Хэрэв энэ ажлынхаа үр дүнг үзье гэвэл шинэ Засгийн газарт зайлшгүй орж ажиллах асуудал хөндөгдөнө. Гэхдээ бүх зүйл эхлээд Ерөнхий сайд хэн болох, шинээр сонгогдсон Ерөнхий сайд бидэнд хамтарч ажиллах урилга өгөх үү, үгүй юу гэдгээс л шалтгаална. Хоёрдугаарт, УИХ-д суудалтай бүх нам эвсэл нийлж Засгийн газар байгуулах тухай яриа гарч. Энэ тал дээр бид одоогоор байр сууриа бүрэн нэгтгээгүй. Товчхондоо бол бүх зүйл АН-аас, АН-ын шинээр нэр дэвших Ерөнхий сайдаас хамаарах болно.

-АН-ын ҮЗХ-ноос МАХН-тай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр биш гээд зарласан. Тийм боломжтой юу?
-Энэ бол нам хоорондын асуудал учраас бүлгийн хувьд дээр ямар нэг байр суурь илэрхийлэх боломжгүй. Харин АН-тай 2016 он хүртэл хамтарч ажиллах тухай хоёр жилийн өмнөх гэрээ маань хүчинтэй хэвээр байгаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан