МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа
Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ
АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
МАН-ынхан Н.Алтанхуяг АН-ыг даргалж байгаа үед зөвшилцөхийг хүсэхгүй байна
Дараагийн Ерөнхий сайд хэн бэ? Залхмаар боловч заавал шийдэхээс аргагүй энэ асуултын хариуг хайж АН-ынхан өчигдөр зөвшилцөж Р.Амаржаргал гэсэн хариуг олжээ. Харин АН-ын дарга нь суудлынхаа асуудлыг ҮЗХ-оор хэлэлцүүлэх ч үгүй хадагдаж үлдсэн. Тиймээс ч “тэнэг” мэдэгдлийнхээ нөмөрт нуугдан өөрийн хүнээ Ерөнхий сайдаар томилуулах санаатай аж. Үүндээ “Зөвшилцөл” гэгч алтан боломжийг ашиглаж үнэ цэнтэй хүн хэвээрээ үлдээд МАН-ын 26 кноп “манайх” хэмээн дахин андуурав бололтой.
Гэвч МАН-ынхан бас өчигдөр орой “зүгээр суусангүй”. Үзэл бодлоо нэгтгэж, өглөө дарах кнопынхоо утга учир тайллын талаар санаа оноогоо нэгтгэж байв. Юуны өмнө МАН-ын 26 гишүүн Н.Алтанхуяг гэдэг хүн Ардчилсан намыг даргалж байгаа цагт түүнийг дэмжсэн кноп дарахгүй гэж хатуу шийджээ. Товчхондоо “Хэрэв хэлэлцээрийн ширээний ард суувал Н.Алтанхуягтай лав хамт суухгүй” гэнэ. Логикийн хувьд саяхан л “Энэ хүн болохгүй бүтэхгүй байна” гэж огцруулах санал дэвшүүлж түүнийг нь УИХ-ын гишүүдийн олонх дэмжин Ерөнхий сайдаас огцруулчихаад байхад “хугацаа нь дууссан” намын дарга буюу “Тамгагүй Ерөнхий сайдтай” тохиролцохоор тэнэгүүд МАН-ынхан биш гэсэн үг.
Ойлгомжтой бөгөөд нухацтай дараагийн шалтгаан нь монгол хүнийхээ хувьд болж бүтэхгүй гээд төрхөмд нь буцаачихсан бэрийнхээ талынханд дахин хадаг барихгүй гэж шийдсэн бололтой. МАН-ынхан АН-ын дарга Н.Алтанхуягийг , Ерөнхий сайдаас огцруулахдаа улс орны нийтлэг эрх ашгийн үүднээс гарцаагүй үндэслэлтэй,ноцтой шаардлагыг тавьсан. Тэр алдаа дутагдлуудыг Н.Алтанхуяг арилгачихаагүй. Арилгаж болдог ч алдаа биш. Засч залруулах аргагүй ёстой л нэгэнт хөдөлсөн галт тэрэг билээ. Тэгээд ч одоо алдаа арилгах, Н.Алтанхуягийг “засах” хугацаа байхгүй. Тиймээс огцорсон Ерөнхий сайдтай хэлэлцээр хийхгүй, тамгаа тэврэн зугтаж яваа давчидсан царайтай намын даргыг дэмжихгүй нь.
Д.Мөнхмаа
Дараагийн Ерөнхий сайд хэн бэ? Залхмаар боловч заавал шийдэхээс аргагүй энэ асуултын хариуг хайж АН-ынхан өчигдөр зөвшилцөж Р.Амаржаргал гэсэн хариуг олжээ. Харин АН-ын дарга нь суудлынхаа асуудлыг ҮЗХ-оор хэлэлцүүлэх ч үгүй хадагдаж үлдсэн. Тиймээс ч “тэнэг” мэдэгдлийнхээ нөмөрт нуугдан өөрийн хүнээ Ерөнхий сайдаар томилуулах санаатай аж. Үүндээ “Зөвшилцөл” гэгч алтан боломжийг ашиглаж үнэ цэнтэй хүн хэвээрээ үлдээд МАН-ын 26 кноп “манайх” хэмээн дахин андуурав бололтой.Гэвч МАН-ынхан бас өчигдөр орой “зүгээр суусангүй”. Үзэл бодлоо нэгтгэж, өглөө дарах кнопынхоо утга учир тайллын талаар санаа оноогоо нэгтгэж байв. Юуны өмнө МАН-ын 26 гишүүн Н.Алтанхуяг гэдэг хүн Ардчилсан намыг даргалж байгаа цагт түүнийг дэмжсэн кноп дарахгүй гэж хатуу шийджээ. Товчхондоо “Хэрэв хэлэлцээрийн ширээний ард суувал Н.Алтанхуягтай лав хамт суухгүй” гэнэ. Логикийн хувьд саяхан л “Энэ хүн болохгүй бүтэхгүй байна” гэж огцруулах санал дэвшүүлж түүнийг нь УИХ-ын гишүүдийн олонх дэмжин Ерөнхий сайдаас огцруулчихаад байхад “хугацаа нь дууссан” намын дарга буюу “Тамгагүй Ерөнхий сайдтай” тохиролцохоор тэнэгүүд МАН-ынхан биш гэсэн үг.
Ойлгомжтой бөгөөд нухацтай дараагийн шалтгаан нь монгол хүнийхээ хувьд болж бүтэхгүй гээд төрхөмд нь буцаачихсан бэрийнхээ талынханд дахин хадаг барихгүй гэж шийдсэн бололтой. МАН-ынхан АН-ын дарга Н.Алтанхуягийг , Ерөнхий сайдаас огцруулахдаа улс орны нийтлэг эрх ашгийн үүднээс гарцаагүй үндэслэлтэй,ноцтой шаардлагыг тавьсан. Тэр алдаа дутагдлуудыг Н.Алтанхуяг арилгачихаагүй. Арилгаж болдог ч алдаа биш. Засч залруулах аргагүй ёстой л нэгэнт хөдөлсөн галт тэрэг билээ. Тэгээд ч одоо алдаа арилгах, Н.Алтанхуягийг “засах” хугацаа байхгүй. Тиймээс огцорсон Ерөнхий сайдтай хэлэлцээр хийхгүй, тамгаа тэврэн зугтаж яваа давчидсан царайтай намын даргыг дэмжихгүй нь.
Д.Мөнхмаа
0 Сэтгэгдэл
Tiimee
Ene bol zob shiidber
2014.11.11























