Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
Манай волейболчид Азийн шилдэг зургаан багийн нэгээр шалгарлаа
Монголын элсний волейболын эрэгтэй, эмэгтэй баг Тайванийн Каошунь хотод энэ сарын 7-9-нд зохиогдсон Зүүн Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож нийлбэр дүнгээр гуравдугаар байр эзэллээ.
2015 оны Азийн шилэг зургаан багийн цомын тэмцээнд оролцох эрх олгосон эл тэмцээнд 16 орны баг, тамирчид оролцсоноос манай тамирчид ийн өндөр амжилт үзүүлжээ.
БНСУ, Хонконг, Тайвань, Макао тэргүүтэй Азийн 16 орны 32 тамирчин хүч үзсэн тус тэмцээний тэргүүн байрыг Тайванийн нэгдүгээр баг хүртсэн бол БНСУ-ын баг тамирчид хоёрт орж манай баг гуравлажээ. Ийнхүү ирэх онд болох Азийн цомын тэмцээнд өрсөлдөх шилдгийн шилдэг зургаан багт Монголын эрэгтэй, эмэгтэй баг багтаж, тивийн тэмцээнд хүчтэй өрсөлдөгч болохоо харууллаа.
Түүнчлэн, Азийн волейболын холбоо энэ удаагийн тэмцээнд манай баг тамирчдад 5600 ам.долларын тусламж үзүүлсэн аж.
Спортын мастер С.Амгайбазар, А.Баясгалан нарын удирдлагадор эрэгтэйчүүдийн нэгдүгээр багт спортын мастер Э.Сайханбаатар, М.Цэрэнбаатар нар багтсан бол хоёрдугаар багт “Алтайн барс” клубийн тамирчин А.Мөнхбаяр, М.Мягмарсүрэн тоглосон байна. Харин эмэгтэйчүүдийн нэгдүгээр багт Олон улсын хэмжээний мастер, “Энагурэ” клубийн С.Пүрэвжаргал, Г.Энхнаран, хоёрдугаар багийн бүрэлдэхүүнд ОУХМ Д.Үнэнтуяа, А.Намуун нар тогложээ.
Монголын элсний волейболын эрэгтэй, эмэгтэй баг Тайванийн Каошунь хотод энэ сарын 7-9-нд зохиогдсон Зүүн Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож нийлбэр дүнгээр гуравдугаар байр эзэллээ.2015 оны Азийн шилэг зургаан багийн цомын тэмцээнд оролцох эрх олгосон эл тэмцээнд 16 орны баг, тамирчид оролцсоноос манай тамирчид ийн өндөр амжилт үзүүлжээ.

0 Сэтгэгдэл