Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Р.Амаржаргалын хувь заяа ҮЗХ-ны гишүүдийн гарт

Р.Амаржаргалыг АН-ын бүлэг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр санал нэгдлээ. УИХ-д 35 суудалтай тус намын бүлгийн хуралд оролцсон 27 гишүүний 100 хувийн дэмжлэгийг тэр хүлээжээ. Бүлгийн хурал өчигдөр өглөө 10 цагт 30 гишүүний ирцтэй эхэлсэн ч Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, ЗГХЭГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Сайханбилэг гээд Алтан­гадас фракцийнхан хуралдаа суугаагүй  болж таарлаа. Ямар ч байсан Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр С.Эрдэ­нэ Р.Амаржаргалыг, С.Баярцогт Ч.Сайханбилэгийг, Г.Баярсай­хан Д.Ганбатыг тус тус санал болгосон.
Ерөнхий сайдыг тодруулахад АН-ынхан фракцлахгүй, эдийн засгаа өөд татах хүнээ санал болгоё гэж тохиролцсон аж. Тиймээс гишүүд нэр дэвшүүлж, түүнийг бүлгээр нууц санал хураалтаар шийдэхээр болсон. Харин өчигдөр Д.Ганбат гишүүн нэрээ татаж, Ч.Сайханбилэг хуралдаа ирээгүй учир Р.Амаржаргалыг дэмжих эсэхээр санал хурааж, бүгд зөвшөөрсөн гэлээ. Одоо дараагийн том ажил болох УИХ-д суудалтай бүх намтай зөвшилцөж, Засгийн газраа байгуулах, эмхлэх ажлаа шуурхайлах үлдээд байна.
АН-ын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр оройдоо хуралдаж, дараагийн ҮЗХ-ны хурлыг 14-ний баасан гарагт буюу маргааш хийхээр зарлалаа. УИХ дахь намын бүлгийн эцсийн шийдвэр Р.Амаржаргал гэсэн бол Ерөнхий сайдад албан ёсоор нэр дэвшигчээр зарлах ҮЗХ-ны энэхүү ээлжит бус хурлаас сүүлийн байдлаар шийдвэр болон гарах юм. Тэгэхээр эрх ҮЗХ-ны 228 гишүүнд үлдэж байна гэсэн үг.  

АН-ын бүлэг намуудтай зөвшилцөх ажлын хэсэг байгуулж, бүлгийн дарга Д.Эрдэнэбат ахалж, УИХ-ын гишүүн Г.Батхүү, Х.Баттулга, М.Батчимэг, Л.Болд, Д.Ганхуяг нар бүрэлдэхүүнд багтжээ. Бүлгийн хурлын дараанаас намуудтай зөвшилцөх ажил эхэлж буй гэсэн.
Ерөнхий сайд, Засгийн газар байгуулах эрх АН-ын бүлэгт олгосны дагуу олон нийтэд хүлээлт үүсгэсэн асуудлаар эцсийн шийдвэрээ гаргасан байна. Сандал суудлаас илүү олон нийтийн эрх ашигт нийцүүлэн, улс орноо эдийн засгийн хямралаас гаргаж чадах хүнээ Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байгаагаа бүлгийн дарга Д.Эрдэнэбат тодотгосон юм. Энэ шийдвэрээ намын дарга болон ҮЗХ-нд уламжилж байгаа гэлээ.
Тэрээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад ийм хариулт өглөө.

-Засгийн газар байгуу­лах саналыг парламентад суу­­далтай бүх намд тавих уу?
-Бүх намтай зөвшилц гэсэн үүргийг намаас өгсөн. Парламентад суудалтай бүх намд энэ саналыг тавих нь зайлшгүй зүйл.

-Засгийн газрын эсрэг санал өгсөн гишүүдийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжихгүй гэдгээ Н.Алтанхуяг дарга мэдэгдсэн. Тэгэхээр яах вэ?
-Энийг манай намын даргын байр суурь гэж үзнэ. Намын дүрмээр харилцаа өөр байдаг. Манай бүлгийн дүрмээр харилцаа өөр. Бүлгийн дүрмийн хүрээнд бүх асуудлаа шийдээд явж байгаа.

-Намын дарга ямар шалт­гаанаар хуралд оролцоогүй юм бол?
-Тэрийг сайн мэдэхгүй байна. Бүлэг 35 гишүүнтэй, бүрэн эрхтэй, бүгд ижил тэгш эрхтэй УИХ-ын гишүүдтэй. Бүлгийн олонх бүрдсэн бол хуралдаан үргэлжлэх дүрмийн дагуу явна.

-Энэ шийдвэрийг ҮЗХ-гоор баталгаажуулах уу?
-ҮЗХ-ны 12 дугаар тог­тоолд Ерөнхий сай­дыг тодруулах болон Зас­гийн газрыг байгуулах асуудлаар УИХ-д суудалтай намууд­тай зөвшилцөж ҮЗХ-нд танилцуулж, шийдвэр­лүүлэхийг УИХ дахь АН-ын бүлэгт зөвшөөрсүгэй гэсэн. Энэ зөвшөөрлийн дагуу Ерөнхий сайдаа тодрууллаа. Үүнийг бид ҮЗХ-нд танилцуулна
.
-АН-ын бүлгийн шийдвэр ҮЗХ-нд унавал яах вэ?
-Хурал, намын шийдвэр хоёр тусдаа.  Намын шийдвэр ямар гарах вэ түүгээр нь тусах эрх нээлттэй байгаа. Гэхдээ ийм явдал болохгүй байх гэж найдаж байна.

-Ерөнхий сайдад нэр дэвшигч эдийн засгийн хямралаас гарах хөтөлбөр танилцуулсан уу?
-Р.Амаржаргал гишүүн Монгол Улсын өнөөгийн эдийн засгийн байдал, улс төрийн нөхцөл байдлын талаарх өөрийнхөө дүгнэлтийг нэлээн сайн тодруулж ярьсан. Бид үүнийг бүлэг дээр ярилцаад маргаашаас /өнөөдрөөс/ эхлээд олон нийтэд танилцуулах нь зүйтэй гэж үзсэн.

-Намын дарга Засгийн эсрэг шийдвэр гаргасан гишүүдийг дэмжихгүй гэсэн. Гэтэл намын дарга дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх эрхтэй гэдэг заалт бий. Энэ зөрчлийг яах вэ?
-Үүнийг ҮЗХ хагална гэж найдаж байгаа.   
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан