Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Канад-Монголын найрамдлын бүлгийн даргыг хүлээн авч уулзав
УИХ-ын дэд дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Канадын парламентын найрамдлын бүлгийн дарга Р.Гончигдорж Канад Улсын парламентын гишүүн, Канад-Монголын найрамдлын бүлгийн дарга  Брад Тростыг өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, ноён Брад Тростыг Монгол Улсад тавтай айлчлахыг хүсээд Канад Улсын парламент дахь Канад- Монголын найрамдлын бүлгийн даргаар томилогдсонд баяр хүргэлээ.

Мөн тэрбээр “Монгол, Канад хоёр улсын  харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Монгол Улс Канад Улсыг Хойд Америк дахь чухал түнш төдийгүй гуравдагч хөрш орон хэмээн үздэг. Сүүлийн жилүүдэд хоёр улсын хоорондын дээд хэмжээний харилцан айлчлал тогтмолжиж байгаад сэтгэл хангалуун байна. Канад Улсын Амбан захирагч Дэвид Жонстон болон Гадаад хэргийн сайд Жон Бэйрд нарын Монгол Улсад хийсэн айлчлал нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцааны түвшинг ахиулахад чухал ач холбогдолтой айлчлал болсон” гэв.

Канад Улсын парламентын гишүүн, Канад-Монголын найрамдлын бүлгийн дарга  Брад Трост, Канад Улсын парламент дахь Канад-Монголын парламентын бүлгийн даргаар томилогдон ажиллаж байх хугацаанд хоёр улсын парламент хоорондын харилцаанд ахиц гарна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар харилцан санал солилцсон юм.

Канад Улсын парламентын гишүүн, Канад-Монголын найрамдлын бүлгийн дарга  Брад Трост нь 2004 онд Канад Улсын  хөдөө аж ахуйн гол бүс нутаг болох Саскатчеван мужийн Саскатуун-Хамболт сонгуулийн дүүргээс сонгогдсон бөгөөд өнгөрсөн долоо хоногт Канад Улсын парламент дахь Канад-Монголын найрамдлын бүлгийн даргаар томилогджээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан