Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Ерөнхий сайд, Сангийн сайдгүйгээр батлах “туранхай” төсөв

Намрын чуулган аравдугаар сарын 1-нд эхэлснээс хойш Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний өөрчлөлт, Ерөнхий сайдыг огцруулах, дараагийн Засгийн газрын тэргүүнийг тодруулах гэхчлэн улс төржсөн шинжтэй цөөн асуудлаас өөр зүйл бараг шийдэж чадсангүй. Тэгвэл парламентад үндсэн үүргийг сануулах дохио хангинуулаад байгаа нь 2015 оны улсын төсөв батлах хуулийн хугацаа өнөөдөр дуусна. Дөнгөж өчигдөр 2015 оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Авууштай нь ирэх жилүүдийн эдийн засгийн хүндрэлийг тооцоолж, бодитой хэмнэлт хийх хэрэгтэйг хаа хаанаа ойлголцсон бололтой.

Үрэлгэн зардлууд, орон тооны илүүдлээ цэгцэлж, зарим нэг бүтээн байгуулалтын ажлаа хойш тавихгүй гэж үзлээ. Жил бүрийн улсын төсөвт нэг онцлог байдаг бол ирэх оных хэд хэдэн тодотголтой болох нь. Ерөнхий сайдыг огцруулаад долоо хонож байгаа, Сангийн сайд нь бүтцийн өөрчлөлтөд ороод эзэнгүй яамтай болсон. Эдийн засгийн хямрал нүүрлэсэн хүндхэн үед хамгаалах эзэнгүй төсөв хэлэлцэж байгаа ч парламентад суудалтай намууд нөхцөл байдлаа ойлгож, оруулж ирсэн төсвөө батлах хэрэгтэй хэмээж буй.

Тиймээс ч Ерөнхий сайд, Сангийн сайдгүй 2015 оны төсөв Монгол Улсыг бүсээ чангахан бүслэхийг анхааруулж байгаа билээ.
Тухайлбал, МАН-ын бүлгийн шүүмжилдэг 2012 оноос хойш эрс нэмэгдсэн гэх төрийн албан хаагчдын тоог цөөлөх саналыг дэмжээд байна. Тухайн үеийн буюу 2012 оны төсөвт байгууллагуудын орон тоонд хүргэж, цомхотгол хийнэ. Ингэснээр 540 орон тоо төрийн албанаас хасагдахад урсгал зардал 4.010,1 сая төгрөгөөр буурах аж. Үүн дотор дэд дарга, зөвлөхүүдийн орон тоог 345 хүнээр танахаар болоод байгаа. Хуулиар тусгайлан зааснаас бусад тохиолдолд төсвөөс санхүүждэг бүх шатны төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний байгууллагууд дэд, орлогч дарга болон орон тооны зөвлөхгүй байх нь. Түүнчлэн бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны орон тоог 2012 оны төвшинд тооцож бууруулахад урсгал зардал хасагдана гэж үзлээ. Төсөвт байгууллагын орон тоо буурч байгаа учир Нийгмийн даатгалын сангийн орлогыг нэг тэрбум төгрөгөөр бууруулах хэрэгтэй гэсэн юм.
 
Төсвийн байнгын хороо­ноос төсөвт байгууллагуудын бараа үйлчилгээний зарим урсгал зардлыг 5-30 хувиар, Засгийн газрын зарим тусгай сангуудын төсвөөс санхүүжих зардлыг 50 хүртэл хувиар бууруулах санал гаргасан. Засгийн газрын тусгай сангуудын зардлыг 50 хувиар бууруулбал 1.450,0 сая төгрөгөөр нийтдээ 36.297,8 сая төгрөг танагдаж байна. Үндэсний аудитын газрын зөвлөмжийг үндэслэн эрүүл мэнд, боловсролын салбарын тоног төхөөрөмж, их засварын зардлыг 30 хувиар тус тус бууруулах санал гаргасныг гишүүд дэмжлээ. Ингэснээр дээрхээс бусад салбарын тоног төхөөрөмж, их засварт ирэх жилд нэг ч төгрөгийн зардал гаргах эрхгүй гэсэн үг. Мөн МҮОНРТ-д олгодог татаасыг 50 хувиар, эмнэлэг сургууль цэцэрлэгээс бусад байгууллагын хоолны зардлыг 10 хувиар, эрүүл мэнд, цагдаа, батлан хамгаалах, хил хамгаалах, онцгой байдлын салбараас бусад төсөвт байгууллагын шатахууны зардлыг 30 хувиар хасах аж. Төрийн албан хаагчдын орон сууцны дэмжлэгт төсвөөс хөрөнгө зарцуулахгүй бол ирэх оны төсвөөс 1.601,3 сая төгрөг хэмнэгдэх юм байна. 

Ирэх оны төсвийн талаар Сангийн сайд байхдаа Ч.Улаан “Засгийн газрын шинээр батлагдсан бүтцээр биш хуучин бүтцээр тооцоо хийсэн. Гэхдээ шинэ бүтэц батлагдсанаар 140 орчим нэгжээр төрийн албан хаагчдын тоо буурч, 1.2 их наяд төгрөгийн төсвийн зардал хэмнэнэ. Гэнэт халагдсан хүмүүсийн тэтгэмжийн зардлыг өгдөг учраас бүтцийн өөрчлөлт хийсэн эхний жилд нийт тооцоот хэмнэлтийн өчүүхэн бага хувь нь гардаг юм. Бүтцийн өөрчлөлтийн төсвийн хэмнэлтийн жинхэнэ үр дүн 1-2 жилийн дараа гарч эхэлдэг” гэж тайлбарлаж байв.

УИХ дахь МАН-ын бүлэг улсын өрийн ДНБ-д эзлэх хувийг 40-өөс хэтрүүлэхгүй байх, 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөлөл холбогдох хуулийн шалгуур үзүүлэлт хангах шаардлагатай гэж үзжээ. Мөн УИХ-ын хяналтаас гадуур Хөгжлийн банк хөрөнгө зарцуулж байгааг хэлээд тус банкны удирдлагад хариуцлага тооцохыг шаардна гэлээ. “Чингис” бондын хөрөнгийг улсын төсөвт тусгаж, зарцуулах төсөл хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахыг, тооцоо судалгаа хийж үзээд тусгай сангуудын зардлыг 50.4 тэрбум төгрөгөөр бууруулах боломжтойг МАН-ын бүлгийн дүгнэлтэд дурдсан байна. Жишээ нь, “Цэвэр агаар” санд 30.2 тэрбум төгрөг төсөвлөснийг 15 тэрбум төгрөг болгож танах санал гаргаж. Зээлийн үйлчилгээний төлбөрт 2011 онд 37 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2015 оны төсөвт 708 тэрбум төгрөг төсөвлөжээ. Үүнээс 536.4 тэрбум төгрөг нь Засгийн газрын дотоод үнэт цаасны хүүгийн төлбөр байгааг МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол чуулганы хуралдааны үеэр танилцууллаа. Ийм учраас үнэт цаас шинээр гаргах хэмжээг хамгийн доод төвшинд хүртэл хязгаарлах хэрэгтэйг анхааруулсан юм.  Цалин, тэтгэврийг 30-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх, “Хүний хөгжил сан”-гаас хүүхдүүдэд олгож буй 20 мянган төгрөгийг 30 мянга болгож, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд сар бүр олгох талаар төсвийн төсөл хэлэлцэх эхлэхэд ярьж байсан. Үүнийг төсөвт тусгаж, алдарт эхийн одонтой эхчүүдэд жил бүр олгодог мөнгөн тусламжийг хоёр дахин нэмэгдүүлэх саналаа энэ үеэр дахин илэрхийлсэн.

Харин УИХ дахь АН-ын бүлэг төсвийн талаархи дүгнэлтдээ нийслэлд зарим хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжүүлэхээр шилжүүлэхийг тусгаж. Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр 2015 оны төсвийн төсөлд тусгасан авто зам, гүүр, эрчим хүч зэрэг дэд бүтцийн зарим хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр Хөгжлийн банкны эх үүсвэрээр санхүүжүүлэхээр шилжүүлэх саналуудыг санал, дүгнэлтдээ тусгасан гэж АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа танилцууллаа. Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг төсвийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэх боломжгүй, зардал хэмнэх, зарим нэг орлого бүрдүүлэх боломж байгааг анхаарч ажиллах шаардлагатай гэв.

Өнөөдөр 2015 оны төсвийн гурав дахь болон эцсийн хэлэлцүүлгийг хийж батлах сүүлийн өдөр. Тий­мээс ч гишүүд эхлээд Эдийн засгийн хөгжлийн яам бүт­цээс хасагдаагүй байхдаа бо­ловсруулсан төсвийг хэлэл­цэж батлаад шинэ Зас­гийн газар эмхлэгдэхээр яарал­тай тодотголоо хийж, чамбай­руулна хэмээн үзэж байгаа учир хуулийн хугацаандаа амжуулах гэж хичээж байна. Харин төсвийн төслийг буцааж, дахин оруулах цаг хугацаа байхгүй учраас  шинэ Засгийн газар байгуулсны маргаашаас төсвийн тодотгол яригдаж эхлэх нь бололтой.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан