Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Боловсруулах үйлдвэрт арьс ширээ тушаавал урамшуулал олгоно

Арьс, ширээр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжих, Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Тогтоол батлагдвал арьс ширээр нэмүү өртөг шингэсэн, импортыг орлох, экспортын чиглэлийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх боломж бүрдэх юм. Энэ дагуу арьс ширийг дотооддоо гүйцэд боловсруулах, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгоход зориулж 140 тэрбум, арьс ширээ боловсруулах үйлдвэрт тушаасан махны үйлдвэрийн зээлийн хүүгийн урамшуулалд 20 тэрбум, малчны урамшуулалд 59,5 тэрбум төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий таван жилийн хугацаатай үнэт цаас гаргахаар төлөвлөж байна. Түүнчлэн хоршооны гишүүн малчин, мал бүхий иргэдийн боловсруулах үйлдвэрт тушаасан бог малын нэг ширхэг арьсанд гурван мянга, бод малын нэг ширхэг ширэнд 15 мянган төгрөгийн урамшуулал олгохоор төсөлд тусгажээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан