Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Оюутолгойд 12354 Монгол иргэн ажиллаж байна
“Оюутолгой” төслийн барилга, бүтээн байгуулалтын ажил 80 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Төслийн хүрээнд 18773 хүн ажиллаж байгаагийн 65.8 хувь буюу 12354 нь монгол иргэн байгаа юм. “Оюутолгой” төслийнхөн 2010 оноос хойш манай улсын 2500 орчим томоохон аж ахуйн нэгжүүдтэй 887 сая ам.долларын өртөг бүхий гэрээ байгуулан бараа, үйлчилгээ авч байна. Цаашид төсөлд хувь нийлүүлэгч талуудын итгэлцэл, хяналт, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Монголын талын хувь нийлүүлэгчийн хяналт, оролцоог сайжруулж, “Оюутолгой” компанийн удирдлагын багт төлөөллөө оруулах талаар хэлэлцэн тохиролцох болсон байна. Мөн төслийн техник, эдийн засгийн үндэслэлд тусгасан өртөг, зардал нь байгаа эсэхэд тогтмол хяналт тавьж, шаардлагатай бол мэргэжлийн болон төрийн захиргааны байгууллагаар үнэлэлт, дүгнэлт гаргуулж, тухай бүр нь шийдвэрлүүлэх юм. Түүнчлэн төслийн ажилд хяналт тавих мэргэжлийн багийг хараат бус, хөндлөнгийн байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулж, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулан, биелэлтэд хяналт тавих боллоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан