Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
АН-ын ҮЗХ Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд дэвшүүлж дэмжлээ
АН-ын даргаар сонгогдсон  З.Энхболд Монгол улсын ерөнхий сайдад Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг нарыг нэр дэвшүүлэн ҮЗХ-д танилцуулсан. Үүний дараа Монгол Улсын ерөнхий сайдад нэр дэвшигч Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг нар ҮЗХ-ны гишүүдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулж, хийх ажлынхаа тухай ярьж, ҮЗХ-ны хуралдаанд оролцож буй гишүүдийн асуусан асуултанд хариулж дууссаны дараа нууцаар санал хураалаа.

Нууц санал хураалтаар ҮЗХ-ны гишүүдийн 53.6 хувь нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд  Ч.Сайханбилэгийг дэмжсэнээр түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний дараа УИХ-д оруулан хэлэлцүүлэхээр боллоо.

Нэр дэвшигч Ч.Сайханбилэгийн намтар

Ч.Сайханбилэг 1969 онд Дорнод аймгийн Сүмбэр суманд төрсөн. 1986 онд Нийслэлийн 10 жилийн 45 дугаар дунд сургууль, 1991 онд Москва хотын Хүмүүнлэгийн их сургуулийг түүхийн багш мэргэжлээр, 1995 онд Монгол Улсын Их Сургуулийг хуульч мэргэжлээр, 2002 онд АНУ-ын Вашингтон хотын Жорж Вашингтоны их сургуулийг тус тус төгссөн.  Хууль зүйн ухааны магистр.  

 Тэрбээр 1991 онд Монголын Залуучуудын Холбооноос ажлын гараагаа эхэлж,  1992-1997 онд Монголын Залуучуудын Холбоонд Нарийн бичгийн дарга болжээ. Улмаар 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн болсон бөгөөд 1997-2002 онд Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч, 1998-1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гэгээрлийн сайд, 2002-2004 онд Хууль зүйн Е&Т товчооны захирал, 2004-2008 онд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга, 2004 онд Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга зэрэг хариуцлагатай алба хашиж байв.

2008 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүн болж,  УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргаар сонгогдон ажилласан бөгөөд 2012 оны УИХ-ын зургаа  дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хуралд дахин сонгогдож, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томилогдон ажиллаж байна.  

АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн тэрбээр 2005 онд Засгийн газрын хүндэт өргөмжлөл, 2006 онд Алтангадас одон,  2011 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнуулсан.  Англи,  орос хэлтэй.


0 Сэтгэгдэл
Ёстой бүтэхгүй гарууд. Дахиж та нарыг хэзээч дэмжихгүй. Дахиад л ... бүтэхгүй ***** гарах нээ. АН-ын гишүүдэд хандаж хэлэхэд ард түмэн удаан дуугай суухгүй л байх шүү.
хор найруулаад ёс - болохгүй ээ ..
Хамгийн их уншсан