МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН ШАГНАЛТ, ЯРУУ НАЙРАГЧ “Р.ЧОЙНОМ 90 ЖИЛ”-ИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд Дэлхийн банкны төлөөлөлтэй уулзлаа
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо
Монгол Улс Ардчиллын индексээр зургаан байраар урагшиллаа
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Олборлох салбарын ил тод байдлын санаачилгын Азийн бүс хариуцсан захирал Олиана Валигуратай уулзлаа
Цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутгийн эмч нар хийж эхэллээ
АНУ: Цагаачлалын шинэчлэл, визийн системийн өөрчлөлтүүдийг танилцууллаа
Ц.Элбэгдорж: Ухаалаг төрийн шинж нь иргэндээ тусалдаг байх явдал
***** bitgii shaagaad bai ***** bidneer togolj hanaagyi yu
"Улс төрд шинэ манлайлагч" төслийнхний урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр UBS телевизийн шууд нэвтрүүлэгт оролцлоо.

Төслийн залуусын Ерөнхийлөгчтэй уулзах хүсэлтийг төрийн тэргүүн хүлээн авснаар энэхүү нэвтрүүлэгт оролцов. Шууд нэвтрүүлгийн үеэр “Улс төрд шинэ манлайлагч” төслийн шилдэг оролцогчид төрийн тэргүүнээс өөрсдийн сонирхсон асуултдаа хариулт авав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг үнэлж хэлэхдээ "Ерөнхий сайд огцроход би дургүй байдаг. Огцорсоны дараах хор нь дийлддэггүй юм. Шинээр бүрэлдэх Засгийн газар гэдэг миний харж байгаагаар хямралыг удирдах, авралын Засгийн газар болно. Энэ Засгийн газар ямар ч улс төр бодох хэрэггүй. 2016 оны УИХ-ын, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай бодох шаардлагагүй. Намын дарга болно ч гэж бүү бод. Өнөөдрийн Засгийн газар золиосны Засгийн газар гарч ирнэ" гэв. Мөн "Өнөөдрийн энэ ардчилал таны хүсч байсан ардчилал мөн үү" гэсэн оролцогчийн асуултад тэрбээр "Ардчилал гэдэг бол үйл явц. Ардчилал бол зогсоол биш юм" хэмээн хариулсан юм. Ерөнхийлөгч хариуцлагын тухай багц хуулийг санаачлаад байгаа бөгөөд нэвтрүүлгийн үеэр хариуцлагын асуудлыг нэлээд онцоллоо. Түүнчлэн Монгол Улсын хөгжил иргэндээ төвлөрч, хүндээ санаачилга өгч байж улсаа хөгжүүлэх явдал гэв. Өөрөөр хэлбэл улс орноо хөгжүүлэх философи нь тухайн хүн, гэр бүл, хамт олон хүчтэй бүтээлч байх явдал гэдгийг энэ үеэр тодотголоо. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй “Ухаалаг төр” хөтөлбөрийн гол зорилгыг төр хүндээ тусалж чаддаг байх явдал. Түүнээс дарамт болж очдог байх ёсгүй. Ямар ч төр, төрөөс хамааралгүй амьдралаа авч явдаг хэсэг бүлэг хүмүүсийг улам олон болгоход чиглэгдэх учиртай гэлээ.

0 Сэтгэгдэл
2014.11.16