Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
ZTE корпораци нь New York Knicks, Housten Rockets, Golden State Warriors багуудын албан ёсны ухаалаг утасны ивээн тэтгэгчээр тодорлоо

Олон улсад ухаалаг утас үйлдвэрлэлээрээ 4-т ордог ZTE корпораци нь АНУ-ын New York Knicks, Housten Rockets болон Golden State Warriors багуудыг 2014-2015 оны NBA-ын улирлын тоглолтын турш албан ёсоор ивээн тэтгэх болсноо зарлалаа.

Хамтын ажиллагааны хүрээнд ZTE Корпораци нь АНУ-ын орон нутгийн иргэдэд зориулсан олон талын нийгмийн тусламжийн үйл ажиллагааг зохион байгуулах юм байна. Үүний нэг нь ZTE корпораци, дээрх багууд болон тэдний хөгжөөн дэмжигчид нь нийгмийн утасны хөдөлгөөн өрнүүлж, сайн дураараа хуучин утсаа Warriors-ын Буяны газарт хандивлах санаачлагыг гаргасан байна. Ингэснээр Сан Францискогийн эрэг орчмын хүнд нөхцөлд амьдарч буй хүүхэд, залуучуудад дэмжлэг болох юм байна.
Хамтын ажиллагааны нээлтийн үеэр ZTE корпорацийн гүйцэтгэх захирал Лишин Чен хэлэхдээ “Эдгээр гурван баг нь ZTE-ын стратегийн хамтрагчид бөгөөд бид нийгэмд спорт болон технологийн эрч хүч, урам зоригийг нэгтгэсэн хэрэглэгчиддээ зориулан дээд зэргийн ухаалаг утсыг үйлдвэрлэх болно. Бид 16 жил шинэлэг, дэвшилтэт, дээд зэрэглэлийн ухаалаг утсыг хэрэглэгчиддээ хүргэхээр хөгжүүлж ирсэн. Энэ түүхээ цаашид үргэлжлүүлэн хөгжүүлэх болно” гэсэн байна.
Ноён Смит хэлэхдээ “ZTE копораци нь дэлхийд тэргүүлэгч ухаалаг утасны брэнд бөгөөд бид дэлхийн хэмжээний хамтрагчид болж чадлаа. Манай багийн хувьд энэ хамтын ажиллагаа нь нэрийн төрийн хэрэг юм” гэж нээлтэн дээр хэлсэн байна.
Дашрамд сонирхуулахад ZTE копораци нь хөдөлгөөнт хэрэглэгчийн болон харилцаа холбооны төхөөрмж, сүлжээний цогц шийдэл нийлүүлэгч дэлхийд тэргүүлэгч корпораци юм. ZTE АНУ нь нэгдсэн улсын бүх оператор компанитай хамтран ажилладаг ба жилийн орлого нь 17 тэрбум долларт хүрдэг. Орлогынхоо 10 гаруй хувийг Судалгаа Хөгжлийн төвдөө зарцуулдаг юм байна. Хөндлөнгийн сулалгаагаар ZTE нь Нэгдсэн улсын хөдөлгөөнт төхөөрөмжийг нийлүүлэгч 4 дэх том үйлвэрлэгч, 2 дох том урьдчилсан төлбөрт хэрэглэгчийн төхөөрөмж нийлүүлэгч гэсэн үр дүн гарсан байна.

0 Сэтгэгдэл