Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
Жүдогийн гран пригээс хоёр хүрэл медаль хүртээд байна
Хятадын Чиндао хотноо болж буй жүдо бөхийн гран при тэмцээний хоёр дахь өдрийн барилдаанд өчигдөр манай зургаан бөх зодоглосноос гурав нь медалийн төлөө өрсөлдлөө. Үүнээс эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд манай хоёр бөх Н.Дагвасүрэн, О.Ууганбаатар нар хүрэл медалийн төлөө хоорондоо барилдсан юм. Тус барилдаанд О.Ууганбаатар өрсөлдөгчөө боох мэхээр цэвэр ялсанаар хүрэл медалийн болзол хангалаа. Харин медалийн төлөө барилдсан бусад жинд манай бөхчүүд ялалт авчирч чадсангүй. 73 кг-ын жинд хоёр бөх барилдсанаас Б.Хишигбаяр хүрэл медалийн төлөө эзэн орны бөх Сун Шу Айтай барилдаж, ялагдсанаар шагналт тавдугаар байрт оров. Үүгээр манай бөхчүүд хоёр хүрэл медаль хүртээд байна.

0 Сэтгэгдэл