Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
Монголчууд 50 мянган ам.долларын эзэд болов
Казахстаны Жамбыл мужийн төв Тараз хотод Казахын домогт бөх Балуан Шолакын мэндэлсний 150 жилийн ойд зориулсан Казах күресийн (казах бөх) олон улсын “Евразия Барысы” тэмцээн өнгөрсөн бямба гарагт буюу энэ сарын 22-нд амжилттай болж, Монголын бөхчүүд тэргүүн байр эзэлж, 50 мянган ам.долларын эзэд болов.

Хоёр дахь удаагаа зохиож байгаа тус тэмцээнд Европ болон Ази тивийн шилдэг 12 баг өрсөлдсөн юм. Өнгөрсөн жил II байрт шалгарсан Монголын баг амжилтаа ахиулж “Евразия барыс”-ын түрүү багаар ийнхүү тодорлоо. Монгол Улсын харцага О.Бахыт дасгалжуулагчтай манай багт Г.Хэрлэн, Х.Цагаанбаатар, М.Дагвадорж, Х.Цогтгэрэл, Б.Сугаржаргал нар энэ тэмцээнд хүчээ сорьсон юм.
Манай бөхчүүдийн баг эхний учраа болох ОХУ-ын багийг 5:0-ээр илүүрхсэн бол дараагийн өрсөлдөгч Киргизийн багийг мөн л 5:0-ээр яллаа. Хагас шигшээд Тажикстаны багийг 5:0-ээр ялснаар Монголын баг “Евразия Барысы”-гийн шигшээд дахин шалгарав. Аваргын төлөө дэвжээний эздийг 4:1-ээр ялж хүчирхэг баг болохоо харууллаа. Тажикстаныг 3:2-оор ялсан Гүржийн баг гуравдугаар байрт шалгарсан юм.
“Евразия Барысы” тэмцээний болон шагналын дүн:
І байр – Монгол (50 мянган ам.доллар)
ІІ байр – Казахстан (20 мянган ам.доллар);
ІІІ байр – Гүрж (10 мянган ам.доллар)
ІV байр – Тажикстан (6 мянган ам.доллар)
V байр – Азербайжан (5 мянган ам.доллар)
VІ байр – Киргизстан (4 мянган ам.доллар)
VІІ байр – Украин (3 мянган ам.доллар)
VІІІ байр – Турк (2 мянган ам.доллар)

0 Сэтгэгдэл