Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 2026 оны шилдэг 100 оюутан тодорлоо
Гал түймрийн аюулыг эрт илрүүлэх зориулалт бүхий өндрийн камерыг 13 байршилд байршууллаа
Шахмал түлш борлуулах цэгүүдийн байршлыг хүргэж байна
Өнөөдөр Монголын 5 бөх хүч сорино
Иргэд орон нутагтаа чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан
Азийн наадмын жүдо бөхийн 57 кг-ын жинд 18 настай Т.Ариунзаяа мөнгөн медаль хүртлээ
Шатахууны хомсдол, үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд төв талбайд жагсаж байна
Улаанбаатар хотод гарааны бизнесийн хотхон байгуулна
Испани улс орон сууцны үнийн өсөлтөөс үүдсэн эсэргүүцлийг намжаах арга хэмжээг батлав
Г.Хэрлэн, Д.Амартүвшин Чежүгийн татамигаас хүрэл медаль хүртлээ
Олон улсын жүдо бөхийн холбооны олимпын оноо цуглуулах энэ оны хамгийн сүүлийн тэмцээнд БНСУ-д үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Г.Хэрлэн Мозамбикийн тамирчныг иппон, юко үнэлгээгээр ялж, дараагийн шатандаа ОХУ-ын тамирчин Куликов Дмитрийтэй учраа таарчээ. Энэ барилдаанд Г. Хэрлэн уран мэх хийж, хоёр минут 29 секундэд өрсөлдөгчөө цэвэр дарсан юм. Хагас шигшээд Японы тамирчин Кавано Рёояатай учраа таарч хэдийгээр юко үнэлгээтэй барилдааныг хошуучилж байсан боловч эцсийн мөчид вазаригаар ялагдлаа. Ингэснээр тэрээр хүрэл медалийн төлөө Их Британийн тамирчин Мккензий Эшлийтэй барилдаж ялсан юм.
Мөн энэ жинд өрсөлдсөн Д.Амартүвшин эхний тойрогт хийлж, дараагийн тойргуудад өрсөлдөгчөө иппон, юко үнэлгээгээр давж хэсгийн аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм. Тэрээр энэ шатанд Японы тамирчин Кавано Рёояатай учраа таарч долоохон секундэд цэвэр ялагдсан байна. Ингэснээр дагах барилдаан хийж, ОХУ-ын тамирчин Куликов Дмитрийг нэг секундэд л цэвэр дарснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Тэрээр энэ удаад Азербайжаны тамирчин Сафаров Орхантай хүрэл медалийн төлөө өрсөлдөж мөн ялсанаар тэмцээний эхний өдөр манай баг хоёр медаль хүртлээ.
Judo-n tamirchdiig Sambo-r barilduulj bolohgui yum baina, sambo-r barildaad bval neg l saihan bassi nuhduud bgaad bn shuu, tsaashid anhaaah heregtei!
Олон улсын жүдо бөхийн холбооны олимпын оноо цуглуулах энэ оны хамгийн сүүлийн тэмцээнд БНСУ-д үргэлжилж байна. Эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Г.Хэрлэн Мозамбикийн тамирчныг иппон, юко үнэлгээгээр ялж, дараагийн шатандаа ОХУ-ын тамирчин Куликов Дмитрийтэй учраа таарчээ. Энэ барилдаанд Г. Хэрлэн уран мэх хийж, хоёр минут 29 секундэд өрсөлдөгчөө цэвэр дарсан юм. Хагас шигшээд Японы тамирчин Кавано Рёояатай учраа таарч хэдийгээр юко үнэлгээтэй барилдааныг хошуучилж байсан боловч эцсийн мөчид вазаригаар ялагдлаа. Ингэснээр тэрээр хүрэл медалийн төлөө Их Британийн тамирчин Мккензий Эшлийтэй барилдаж ялсан юм.
Мөн энэ жинд өрсөлдсөн Д.Амартүвшин эхний тойрогт хийлж, дараагийн тойргуудад өрсөлдөгчөө иппон, юко үнэлгээгээр давж хэсгийн аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм. Тэрээр энэ шатанд Японы тамирчин Кавано Рёояатай учраа таарч долоохон секундэд цэвэр ялагдсан байна. Ингэснээр дагах барилдаан хийж, ОХУ-ын тамирчин Куликов Дмитрийг нэг секундэд л цэвэр дарснаар хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. Тэрээр энэ удаад Азербайжаны тамирчин Сафаров Орхантай хүрэл медалийн төлөө өрсөлдөж мөн ялсанаар тэмцээний эхний өдөр манай баг хоёр медаль хүртлээ.
0 Сэтгэгдэл
2014.11.28




















