NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
Төрийн аудитын байгууллага 2026 онд нийт 27 сэдэвт аудит хийнэ
Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна
Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
ХОЙД ХӨРШӨӨС ХОЁР МӨНГӨ, ХОЁР ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Оюутолгойн бүлэг ордын ашиглалттай холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна
Фото сурвалжилга: Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа
Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана
У.Хүрэлсүх: Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах шаардлагатай
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд!
Индексжүүлэх гэдэг үгийн цаана эрчим хүчний үнэ өсөв үү, буурав уу

Бидний өдөр тутмын хэрэглээ болсон талхыг үйлдвэрлэхэд давс, исгэгч, ус, гурил зэрэг орцоос гадна ажиллах хүчин шаардлагатай. Иймд гурилын ч юм уу, исгэгчийн үнэ өсөхөд талхны үнэ тодорхой хэмжээнд өснө. Ажиллах хүчний цалин нэмэгдэхэд ч талхны үнэ өсч болно. Товчхондоо, талх хийхэд нөлөөлж буй зардал, мөнгийг судалж үзсэний үндсэнд үнийг нь тогтоох аргачлалыг “үнийг индексжүүлэх” гэж хар үгээр тайлбарлаж болох юм. Цахилгаан, эрчим хүчний хувьд ч ялгаагүй. Унтраалга дарахтай зэрэгцэн асч байгаа гэрлийг үйлдвэрлэхэд нүүрс, мазут, галлагааны дизель түлш, хэрэглээний үнийн өөрчлөлт, татвар, хууль, шийдвэрийн өөрчлөлт, цалин тэтгэврийн нэмэгдэл зэрэг зүйлс нөлөөлж байдаг. Тиймээс дээрх зүйлсийн аль нэгд өөрчлөлт орсон үед үнийг дахин шинээр тогтоож болно гэсэн үг юм.
Энэ дагуу Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тарифын бодлого зохицуулалтын хэлтсээс оруулсан асуудлыг Эрчим хүчний зохицуулах хорооны удирдлагууд хэлэлцээд “Эрчим хүчний үнэ тарифыг индексжүүлэх” журмыг өнгөрсөн сарын 7-ны өдөр баталж, эрчим хүчний үнэ тарифыг 9.85 хувиар, дулааны эрчим хүчний үнэ тарифыг 13 хувиар тус тус индексжүүлж, хэрэглэгчдэд борлуулах эрчим хүчний үнэ тарифыг шинэчлэн тогтоож, энэ сарын 5-наас мөрдөх гэж байна.
Ингэснээр тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагаанаас үл хамааран эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах зардалд нөлөөлөх хүчин зүйлд үндэслэн эрчим хүчний үнэ тарифт өөрчлөлт орлоо. Өөрөөр хэлбэл, Дулааны II, III, IV цахилгаан станц, Дархан, Багануур, Налайх, Дорнод бүсийн эрчим хүчний систем зэрэг иргэдэд цахилгаан дамжуулдаг 84 байгууллагын үйл ажиллагаанаас үл хамааран цахилгааны үнийг тогтоож байгаа юм. Энэхүү журам хэрэгжиж эхэлснээр иргэд буюу айл өрх энгийн тоолууртай, сарын нийт хэрэглээ нь 150 кВт.ц хүртэлх бол 94.10 төгрөг, 150 кВт.ц болон үүнээс дээш хэрэглээтэй байсан бол тус, тус нэг кВц-г 113.90 төгрөгөөр тооцох болж байгаа юм. (Эрчим хүчний өөрчлөгдсөн үнийн хүснэгтэд дэлгэрэнгүй)
Эрчим хүчний хорооны журам батлах тухай тогтоолд эрчим хүчний үнэ, тарифыг жилд дөрөв хүртэл удаа индексжүүлж болно гэж заажээ. Энэ нь эрчим хүч үйлдвэрлэгдэхэд ашиглагдах түлш, гадаад валютын ханшны өөрчлөлт ба гадаад орны үйлдвэрлэгчийн үнийн индексийн нөлөөлөл, урсгал засварын зардал, хэрэглээний үнийн индексийн нөлөөлөл зэрэг өөрчлөгдөхөд тухай бүрт нь эрчим хүчний үнийг өөрчлөн тогтоож болно гэдгийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний үнэ байнга өсөх бус дээр дурдсан болон бусад шалтгааны улмаас буурч болох гаргалгаа. Гэхдээ валютын ханш өслөө, буурлаа гэх бүрийд цахилгааны үнийг өөрчлөхгүй бөгөөд үнэ тарифыг индексжүүлэхэд хэд, хэдэн зарчмыг баримтлахаар болжээ. Тухайлбал, түлшний үнийн өөрчлөлтийг тооцохдоо Эрчим хүчний зохицуулах хорооноос хянасан нүүрсний үнэ, УБТЗ-ын тогтоосон тээврийн хөлс, мазут, дизель түлш худалдах, худалдан авах гэрээний үнэд үндэслэх аж. Мөн хэрэглээний үнийн индекс, үйлдвэрлэгчийн үнийн индекс, валютын ханшны өөрчлөлтийг Үндэсний статистикийн хорооноос гаргасан сарын болон жилийн мэдээлэлд үндэслэх юм байна.

Айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг (НӨАТ-гүй) ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтоохоор болжээ

Ахуйн тоолуургүй цахилгаан хэрэглэгчдийн төлбөр тооцох сарын дундаж хэрэглээг төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтооно (Хуучин үнэд өөрчлөлт ороогүй)

бУУРНА ГЭЖ ХААШАА ХАРСАН ЮМ БАЙДГИЙН мОНГОЛД ТИЙМ БУУРУУЛДАГ ХОНШООРТОЙ ЧАДАЛТАЙ КОМПАНИ ГЭЖ ХЭЗЭЭ Ч БАЙГААГҮЙ ДУУЛАА ЧҮГҮЙ МЭДЭХ Ч ҮГҮЙ ЮМ БАЙНА ШҮҮ.ЯМАР НЭГ БАЙДЛААР ГОНГИНОЖ БАЙГААД НЭМЭЭД БАЙХЫН БАЙГАА БИЗ ДЭЭ. УЛС ТӨРЧДИЙНХӨӨ ШАХААНААС ГАРЧИХААД Л ЮМ ЯРИМААР ЮМ ДАА МУУ СДА-НУУД
??????
цахилгааны үнэ зах зээлийн үнээс үнэхээр доогуур байна. гэж үзэж байна гар утасаар 50-60 мянган төгрөгөөр ярьдаг цахилгаан бол 18,0 мянган төг төлчихөөд их мөнгө авч байна гэж ярих юм энэ бал эрүүл сэтгэлгээ мөн үү монгол улсын цахилгааны үнэ бусад орныхоос маш их хямд үйлдвэрлэж байгаа өртөг өндөр байгаа шүү дээ энэ байдлаар цааш яваад байвал удахгүй эрчим хүч дампуурна Эрчим хүчний системийн хэн ямархуу үйл ажиллагаа явуулдагаа олон нийтэд нээлттэй сайн тайлбарлаж өгөх хэрэгтэй байна.

Эрчим хүчний үнэ буурч бас өсч болно
Эрчим хүчний хорооны журам батлах тухай тогтоолд эрчим хүчний үнэ, тарифыг жилд дөрөв хүртэл удаа индексжүүлж болно гэж заажээ. Энэ нь эрчим хүч үйлдвэрлэгдэхэд ашиглагдах түлш, гадаад валютын ханшны өөрчлөлт ба гадаад орны үйлдвэрлэгчийн үнийн индексийн нөлөөлөл, урсгал засварын зардал, хэрэглээний үнийн индексийн нөлөөлөл зэрэг өөрчлөгдөхөд тухай бүрт нь эрчим хүчний үнийг өөрчлөн тогтоож болно гэдгийг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний үнэ байнга өсөх бус дээр дурдсан болон бусад шалтгааны улмаас буурч болох гаргалгаа. Гэхдээ валютын ханш өслөө, буурлаа гэх бүрийд цахилгааны үнийг өөрчлөхгүй бөгөөд үнэ тарифыг индексжүүлэхэд хэд, хэдэн зарчмыг баримтлахаар болжээ. Тухайлбал, түлшний үнийн өөрчлөлтийг тооцохдоо Эрчим хүчний зохицуулах хорооноос хянасан нүүрсний үнэ, УБТЗ-ын тогтоосон тээврийн хөлс, мазут, дизель түлш худалдах, худалдан авах гэрээний үнэд үндэслэх аж. Мөн хэрэглээний үнийн индекс, үйлдвэрлэгчийн үнийн индекс, валютын ханшны өөрчлөлтийг Үндэсний статистикийн хорооноос гаргасан сарын болон жилийн мэдээлэлд үндэслэх юм байна.
Эрчим хүчний өөрчлөгдсөн үнийн хүснэгт
Үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагад борлуулах цахилгааны тарифыг (НӨАТ-гүй) ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтоохоор болжээ
Айл өрхөд борлуулах цахилгааны тарифыг (НӨАТ-гүй) ангиллаас нь хамааруулан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтоохоор болжээ

Ахуйн тоолуургүй цахилгаан хэрэглэгчдийн төлбөр тооцох сарын дундаж хэрэглээг төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах байдлаар тогтооно (Хуучин үнэд өөрчлөлт ороогүй)
0 Сэтгэгдэл
хүрлээ
цахилгааны үнэ арай бага байгаа гар утаснаас хямд юм байна лээ хороолын айлууд гайгүй л төлдөг өндөр үнэтэй байранд байдаг айлууд юм яриад байдаг юм байна лээ цахилгаанаа төлж дайлэхгүй бол тогоо салгуулчихгүй юу даа тэгээд хэрүүл хийхгүй амар монгол улс капитализмд орсон гэдгээ байнга санацгаааааа талхаа мөнгөө өгөөд авдаг одоо цахилгаан цаашдааа тийм болно шүү төл чадахгү бол боль зах зээлд аргалт буцалтгүй орсон гэдгээ бүү март цахигаан гүй бол 1 хонохгүй шүү цахилгаан үйлдвэрлэхэд нүүрс ус ажиллах хүч болон бусад зардал бас ордог юм шүүүүүүүүүүү
2014.12.02
2014.12.02
2014.12.02
2014.12.02
2014.12.02
2014.12.02