Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Ажилгүй иргэдийн тоо өмнөх сараас 4.7 хувиар өсчээ

Өнгөрсөн  сарын байдлаар улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 35 мянгаас давжээ.

Энэ нь өмнөх сараас 4.7 хувиар өссөн хэмээн Хөдөлмөрийн төв биржээс мэдэгдлээ. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 33 орчим хувь нь дипломын болон бакалаврын боловсролтой ч энэ онд аж ахуйн нэгжүүд тавих шалгуураа өндөр болгосон хэмээн албаныхан тодотгож байна. Мөн иргэд давхар ажил хийхээс гадна оюутнууд цагийн ажил хийх нь ихэсчээ. Нийт ажилгүй иргэдийн насыг  бүтцээр  нь үзвэл 25-34 насны иргэд зонхилж байгаа бол 40-өөс дээш насны иргэдийн эзлэх хувь харьцангуй бага байна. Эхний 11 сарын хугацаанд хувийн хөдөлмөрийн биржүүдэд 109 мянга 144 ажлын байрны захиалга ирснээс барилга, үйлчилгээний салбарын боловсон хүчин хамгийн өндөр эрэлттэй байжээ. Түүнчлэн улсын хэмжээнд зарласан ажлын байрны 45.3 хувьд нь иргэдийг зуучилснаас тал хувь нь ажлынхаа хажуугаар давхар ажилд оржээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан