Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан үйлдсэн иргэнд торгох ял оногдууллаа "Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно Нийслэлд шинээр баригдаж буй барилга байгууламжуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна Визийн хугацаа хэтрүүлсэн 12 улсын 87 иргэнийг албадан гаргажээ Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана ГССҮТ-өөс Дархан нэгдсэн эмнэлэгтэй хамтарч, орон нутагт осол гэмтлийн үеийн тусламж үйлчилгээг өргөжүүлнэ Хаяг, зар сурталчилгааны байгууламжийн стандартыг хангасан жишиг гудамж бий болгоно УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т шалгуулахаар хүсэлт өгч байна Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Оросын тамирчдын 99 хувь нь сэргээш хэрэглэдэг

Германы олон нийтийн гол суваг “Das Erste” суваг Оросын тамирчдын дундаах сэргээш хэрэглэх асуудалд зориулсан тусгай нэвтрүүлэг хийхдээ ийм мэдэгдэл хийсэн байна. Нэвтрүүлгийн үеэр Оросын тамирчдын сэргээш хэрэглэсэнд буруутгаад зогсохгүй  Хөнгөн атлетикийн холбоодын олон улсын ассоциацийг энэ бүхнийг  мэдсээр атлаа нуун дарагдуулсаар ирсэн гэж буруутгасан байна. Нэвтрүүлэг гарсны ыдараагаар Оросын хөнгөн атлетикийн холбоо энэ бүхнийг ор үндэсгүй, худал гэж тайлбарлсан ч Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг Германы тв сувгийн нэвтрүүлгээр гарсан бүх баримтыг нарийн шалгахаар болсон мэдэгдэв.

Өнгөрсөн дөрвөн сард сэргээш хэрэглэсэн хэргээр арван жилийн хугацаанд эрхээ хасуулсан зээрэнцэг шидэлтийн тамирчин Евгения Печорины тус нэвтрүүлэгчт оролцохдоо “Оросын тамирчдын 99 хувь нь хориотой бодис хэрэглэдэг. Хүсвэл ямар ч хориотой эм бэлдмэлийг авч болно. Хүссэн болгоноо” гэжээ.

2010 оны Лондоны марафоны ялагч Лилия Шобухова нь энэ нэвтрүүлэгт зориулан ярилцлага өгөхдөө сэргээшийн сорил нь эерэг гарсныг нуухыг тулд Оросын хөнгөн атлетиъийн холбоонд 450 мянган евро төлж байсан гэжээ. Шобухова нь 2013 онд биологийн паспортын цус зүйн хэсгийн үзүүлэлт хэвийнд нийцэхгүй байна гэсэн үзүүлэлтээр тэмцээн уралдаанд оролцох эрхээ  2 жилийн хугацаатай хасуулсан.

Үүнээс гадна 2012 оны Олимпын 800 метрийн гүйлтийн аварга Мария Савиновагийн яриаг нууц дурангаар авсан бичлэгийг оруулжээ. Бичлэг дээр Олимпын аварга тамирчин оксадролон нэртэй хориотой сэргээгш хэрэглэн алтан медаль авсан гэдгээ ил болгосон байна. Гэвч бичлэг дээр Орос тамирчны дуу байхгүй, герман орчуулгаар шууд орлуулсан байх тул үнэний хувь багатай гэж шинжээчид үзсэн байна.

Энэ мэтээр Оросын хөнгөн атлетикийн тамирчдыг сэргээш хэрэглэсэн, холбогдох хяналтын алба, холбоод нь сэргээш хэрэглэснийг нууж, зарим тохиолдолд сэргээш хэрэглэхэд оролцож байсан тухай олон тооны зэмлэл шүүмжлэл нь Оросын сэргээшийн эсрэг төвийн экс ажилтан Виталий Степанов ба түүний эхнэрийн мэдэгдлээс үүдэлтэй. Степановын мэдэгдэснээр Оросын хөнгөн атлетикийн холбооны албан тушаалтнууд өөрсдөө тамирчдад хориотой эм бэлдмэл олж өгдөг, дараа нь сэргээшийн эсрэг хяналтын албаныхантай хуйвлан сорилын үр дүнг хуурамчаар үйлдэж, хариуд нь тухайн тамирчны тэмцээн уралдаанаас олсон мөнгөний 5 хувийг авдаг гэж мэдэгдсэн юм. Үүнээс гадна Оросын тамирчид хилийн чанадад бэлтгэл хийх үедээ нэрээ сольж, эсвэл хуурамч нэрээр бэлтгэл хийдэг байна. Ингэснээр бэлтгэлийнхээ үеэр сэргээшийн гэнэтийн сорилд өртөхөөс өөрийгөө хамгаалдаг аж.

Германы сэтгүүлчид, дасгалжуулагч болон тамирдын зүгээс Оросын тамирчдыг сэргээш хэрэглэсэн гэж буруутгах нь ойр ойрхон гардаг үзэгдэл гэж болно. Хөнгөн атлетикийн тамирчдын эсрэг хийж байнаа энэ удаагийн дайралтын өмнө биатлоны тамирчдын эсрэг олон жилийн турш үргэлжилсэн кампани аян явуулж байв. Германы эмэгтэй биатлоны шигшээгийн дасгалжуулагч Вольфганг Пихлер олон жилийн Оросын биатлоны тамирчдыг сэргээш тогтмол хэрэглэдэг гэж бурутуган 2010 оны Ванкуверийн тоглолтоос хасах санал гаргаж байсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан